Энэ 7 хоногийн Даваагаас Пүрэв гараг хүртэл нийт нутгаар дулаан, говийн аймгуудын нутгаар +20+25 хэмийн дулаан байна.
Цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ:
Ирэх Баасан гарагийн үдэш Баян-Өлгий, Увсын нутгаар, Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнөдөө Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Архангайн уулархаг нутгаар цас, нам дор газраар цас бороо холилдон орж хүйтрэнэ.
Бямба гарагт Хангайн, төвийн болон зүүн аймгуудын нутгаар цас бороо холилдон орж хүйтрэнэ.
Мөн Бямба гарагт өдөртөө газар тариалангийн бүс нутаг, Сэлэнгийн нутгаар болон Хэнтий нурууны орчмоор усархаг бороо орох төлөвтэй байна.
Бямбаас Ням гарагт шилжих шөнө баруун, хангайн болон төвийн аймгуудын нутгаар цочир хүйтэрч шөнөдөө -2-4 хэм хүйтэн хонох төлөвтэй байна.
Ням гараг буюу 26-ны өдөр нийт нутгаар хүйтэн, жиндүү өдөр болох төлөвтэй байгааг Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс анхаарууллаа.