Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2022-09-04

Ирэх 7 хоногийн цаг агаарын мэдээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө Өвөрхангайн хойд хэсэг, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нутгаар хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ.

 Малчид, иргэд, тариаланчдын анхааралд:

Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, говь, талын нутгаар нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

2022 оны 09-р сарын 04-ний 20 цагаас 09-р сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-13 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 14-16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, цочир хүйтэрнэ,  өдөртөө 12-14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 12-14 градус дулаан байна.

2022 оны 09 дүгээр сарын 06-наас 09 дүгээр сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 6-нд зүүн аймгуудын нутгаар, 9-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус,  өдөртөө 23-28 градус дулаан байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22