Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2022-09-09

Амралтын өдрүүдийн цаг агаарын мэдээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

2022 оны 09 дүгээр сарын 10-наас 09 дүгээр сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. 

9 сарын 10-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчирээр, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Салхи 10, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд говь, талын нутгаар, 12-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 12-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02