Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2022-11-20

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтэн хэвээр байна.

2022 оны 11-р сарын 19-ний 20 цагаас 11-р сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Онон, Улз, Туул голын хөндийгөөр -26...-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -22...-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-11 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -11...-16 градус, бусад нутгаар -17...-22 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -14...-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26...-28 градус, бусад хэсгээр -19...-21 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Хүйтэрч шөнөдөө -27...-29 градус, өдөртөө -16...-18 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр.  Хүйтэрч шөнөдөө -24...-26 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.

2022 оны 11 дүгээр сарын 21-нээс 11 дүгээр сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 22-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 23-нд Алтайн уулархаг нутгаар, 24-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага зэрэг суралч, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -12...-17 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -8...-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -4...-9 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00