Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-01-03

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна.

 2023 оны 01-р сарын 02-ны 20 цагаас 2023 оны 01-р сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр цас орно. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө  Алтайн салбар уулсаар, өдөртөө  говийн бүс нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -35...-40 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар -28...-33 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -14...-19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -19...-24 градус, бусад нутгаар -24...-29 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх орчмоор -25...-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -21...-26 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4...-9 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр -9...-14 градус, бусад нутгаар -16...-21 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 1-6 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -36...-38 градус, бусад хэсгээр -27...-29 градус, өдөртөө -19...-21 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -38...-40 градус, өдөртөө -24...-26 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 1-6 метр. Шөнөдөө -37...-39 градус, өдөртөө -21...-23 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02