Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-01-11

Ордуудын өнөөдрийн зурхай

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь

Энэ өдөр та нэмэлт орлого олж чадахгүй байсан ч урьдын авлагаа авч дотнын хүндээ зарцуулах мөнгөтэй болно. Дэлгүүр хоршоогоор зоригтой хэснэ. Холоос ойрд уулзаагүй найз нөхөд холбоо барьж сонирхолтой мэдээ сонсгоно. Та сайн дурын үйл ажиллагаанд хандив өргөхийг хичээ. Энэ үед хийсэн буян танд нэр хүнд авчирна.

Үхэр 

Ганц бие хүмүүсийн амьдралд өөрчлөлт орж магадгүй. Эртний танилтайгаа хайрын холбоогоор эргээд холбогдож мэднэ. Хуучны танилаас авах шинэ мэдрэмжээ бүү эсэргүүц. Энэ үед хайр дурлал ихэнх хүмүүсийн анхаарлын төвд байна. Элдэв маргаан эргэн тойронд тань гарвал зохицуулах боломжгүй байж магадгүй. Заримдаа түүгээр явсан гайг үүгээр дуудаж мэднэ.

Ихэр  

Хувийн амьдралаа дэлгэх нь таныг илүү таагүй байдалд оруулах боловч та бүгдийг нь мартаж уучлахад бэлэн бай. Үгүй бол энэ өдрийн турш өмнөх гомдлоос болж сэтгэл өвдөх болно. Томоохон арга хэмжээ зохион байгуулах хүмүүст санхүүгийн асуудал тулгарна. Их өр төлбөрт орохгүйн тулд хэмнэх боломжтой зарим зардлыг хассан нь дээр.

Мэлхий

Хамт олны уулзалт бага зэрэг эргэлзээтэй байна. Зарим тохиолдолд та зөвхөн үгүй гэж хэлж сурах хэрэгтэй байх. Харин хувийн амьдралд хайрын харьцаа улам дотносно. Энэ өдөр ажил хэрэг бүтэлгүйтсэн ч та аз жаргалаар дүүрэн байх болно. Сайн сэтгэл зүй дотоод энергийг сайжруулна. Удахгүй хүч хөдөлмөрөө зориулсан ажлаас санаж төлөвлөсөн ашиг орлого орж ирнэ.

 Арслан 

Од эрхэс эерэг нөлөө үзүүлснээр таны ажил төрөл сайн байхаас гадна нэр хүнд өсөх болно. Таны амьдралд тохиолдох томоохон үйл явдал, өөрчлөлтөд бэлэн байхыг хичээ. Өөртөө итгэх итгэл, урам зориг нэмэгдэнэ. Шинэ ажилд орох гэж байгаа хүмүүс ажлын ярилцлагаа амжилттай давж, хүссэн байр сууриа олж чадна. Ихэнх талаар аз таныг ивээх бололтой.

Охин 

Гэр бүлийн харилцаандаа анхаарах өдөр. Бүрэн итгэдэг хүмүүсийнхээ дэмжлэггүйгээр та нөхцөл байдлыг хянах хяналтаа алдах болно. Үүнийг дагаад таны амжилт ч буурах болно. Иймээс хайртай хүмүүсээсээ цагийг нь олон уучлал гуйж харилцаагаа авар. Халуун дулаан гэр бүл танд хамгийн сайн дэмжлэг өгч чадна. Аливаа асуудлыг шийдэхдээ санаа нийлдэг найз нөхдийн зөвлөгөөг ав.

Жинлүүр 

Таны удирдан зохион байгуулах ур чадвар цаашид өрсөлдөөнд урагшлахад түлхэц өгөх болно. Өнөөдөр таны бусдыг ятгах чадвар гайхалтай байж, ажил хэргээ бүтээж чадах болно. Эрдмийн зэрэг горилж буй судалгааны ажилтай хүмүүс сонирхолтой нээлт хийнэ. Мөн технологийн нарийн мэргэжлийн ажилтнууд үр бүтээлтэй ажиллах болно. Харин ихэнх хүмүүсийн хувийн амьдралд асуудал гарах бололтой.

 Хилэнц 

Аливаа асуудлыг олон талаас нь зөв дүгнэвэл хэрэгжүүлж буй ажил амжилттай байх болно. Таны ур чадвар, тэсвэр хатуужил бүх саад тотгорыг арилгах болно. Харин аз туршсан үйлдлээс зайлсхий. Хувиараа бизнес эрхлэгчдийг шийдэгдээгүй өр төлбөрийн асуудал зовоосоор байна. Гэр бүлийн хүрээнд шийдэх асуудалдаа анхаарал хандуул. Ганц бие хүмүүсийг сонирхолтой уулзалт, шинэ янаг амрагийн холбоо хүлээж байна.

 Нум

Гэнэтийн мэдээ хувийн харьцаанд нөлөөлөхөөс болгоомжил. Энэ өдөр гэр бүлд тулгарсан асуудал таныг завгүй байлгах бололтой. Сэтгэл хөдлөлөө барь. Аахар шаахар зүйлсээс болж бүү уурла. Аливаа асуудалд эерэг сэтгэлгээгээр ханд. Ойр дотнын найз нөхөд санхүүгийн дэмжлэг хүсэх бололтой. Боломжтой бол тэдэнд та л тусалж чадна. Бусдад тусалсан сайхан сэтгэлийн хариу буцаад ямар нэг хэлбэрээр дэмжлэг болон ирнэ гэдэгт итгэ.

Матар 

Хэргэм тушаалтан ч бай, жирийн нэгэн ч бай өнөөдөр хэн хүнгүй гэр бүлийн халуун дулаан орчин үгүйлнэ. Харин ганц бие хүмүүс олон нийтийн арга хэмжээнээс хайраа олж магадгүй. Гэхдээ таныг багагүй адал явдалтай учруулна. Хэн ч бай өөрийн аав ээж, ах дүү нартаа чин сэтгэлээр туслах нь бүгдэд таны тухай сайхан сэтгэгдэл өгөх болно. Өгөөмөр сэтгэл энэ өдрийг гэрэлтүүлнэ.

Хумх

Сэтгэл санааны байдал огцом өөрчлөгдөнө. Од эрхсийн шилжилт хөдөлгөөн эрч хүчтэй байдлыг дэмжих тул та өөрийн дотоод чадвараа эргэн тойрны хүмүүстээ харуул. Харин та чин сэтгэлээсээ байж, хуурамч баг өмсөхгүй байх ёстой. Дотоод сэтгэлдээ тааламжтай байдлыг үүсгэснээр бүх зүйл амжилттай болно.

Загас

Бие махбод болон сэтгэл санаа тавгүй байж магадгүй. Од эрхсийн нөлөө тийм ч тодорхой биш байна. Аар саар ажлаас болж гэр бүлийнхэнтэйгээ муудалцвал томоохон хэрүүл дэгдэхэд хүрнэ. Зарим зүйлийг хэлээ хазаад тэвч. Амар тайван байдлын төлөө зарим ажлыг шүдээ зуугаад хийх хэрэгтэй болно. Хариуд нь удахгүйгээр гэр бүлийн сайхан уур амьсгалыг мэдэрч, тэвчсэнийхээ үр шимийг хүртэх болно. Бичиг баримттай ажилладаг болон тайлан тооцоо гаргаж байгаа хүмүүс хийсэн ажлаа эргэн сайн шалга.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00