Хонь
Өөрийн давуу талыг олонд бүү тунхагла. Бусдад олсон амжилтаа бүү гайхуул. Хар цагаан хэл ам таныг хорлоно. Хувийн амьдралаа өөрчлөх талаар та нухацтай бодож магадгүй. Эрүүл мэндээ анхаарч яаралтай эмчилгээг хойшлуулж болохгүй. Энэ өдөр алсын замд гарах бол хувийн бэлтгэлээ сайн ханга. Мөнгөний зарцуулалтад сайн анхаарахгүй бол дэмий зарлага гарна.
Үхэр
Ажил хэрэгч хүмүүс өндөр бүтээмжтэй байна. Авхаалжтай залуу бизнесменүүд өнөөдөр мөнгө хийх овсгоо самбаагаа гайхуулах болно. Ажлын зохион байгуулалтыг сайн хийснээр таны нэр хүнд өсөх болно. Ажлын үйл явц хурдсах учир их завгүй болно гэдэгтээ бэлтгэлтэй бай. Ачааллаа зохицуулж, өөрийн эрүүл мэндээ хамгаалахын тулд зарим ажлыг найдвартай хүнд даатгах хэрэгтэй.
Ихэр
Зорилгоо зөв тодорхойлох нь ажлын төлөвлөгөөгөө сайн боловсруулах үйл ажиллагаанд ашиг тустай. Таны санаа болон төлөвлөгөө хэрэгжиж эхлэх үед гэнэтийн зүйл гарч ирэх ч аль болох тайван ханд. Хамт олны дунд нэр хүнд тань өсөх бөгөөд та зөв газраа зөв цагтаа байхыг хичээ. Чөлөөт цаг гарвал найз нөхөдтэйгээ гадуур гар.
Мэлхий
Гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн тань хувьд санаандгүй зүйлийг шаардах болно. Хэрвээ энэ нь таалагдахгүй бол үгүй гэж хэлэхээс нэрэлхэх хэрэггүй. Энэ өдөр эргэн тойронд тухгүй мэдрэмж төрж байвал шийдвэр гаргахын өмнө сайтар бодохыг зөвлөж байна. Чөлөөт цагаа өөртөө зориул. Бурханд залбирч, тайвшрах бясалгал хийвэл танд эрч хүч аажмаар эргэн ирнэ.
Арслан
Од эрхэсийн нөлөөгөөр таны мөрөөдөл биелэх боломж иртэл уйтгарлаж, өдөр тутам хийдэг зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх болно. Албаны ажил хийх сонирхолгүй байгаа бол урлагийн сэдэвтэй илүү бүтээлч үйл ажиллагаанд оролцоод үзээрэй. Өмнө хийдэг байсан ажлаас өөр зүйлд оролцох бол илүү эрч хүчтэй бай. Урьдын гаргасан алдаагаа дахин дахин бодохгүйг хичээ.
Охин
Ажил хэргийн түнштэйгээ чухал асуудал шийдэх болно. Өмнөх өдрийн таагүй хандлагад сэтгэл хямарсан байсан ч одоо хурдан мартах хэрэгтэй байна. Бусдыг яриа хэлэлцээр хийхэд уриал. Харин хайр дурлалын харилцаа тогтворгүй байна. Ямар нэг хууран мэхлэлт тохиолдох бөгөөд бодит байдалд илүү их анхаарлаа төвлөрүүлэхийг хичээ. Таныг тайвшрахад туслам нам гүм нууцлаг газар ол.
Жинлүүр
Аар саар зүйлээс болж хийж гүйцэтгэх ажилд саад учирна. Хамт олны дунд хэн нэгэн ойлгомжгүй аашилбал бүү гайхаарай. Юу ч болж байсан чухал хүмүүсийнхээ итгэлийг хөсөрдүүлж болохгүй. Энэ үед санамсаргүй учрал хор уршиг удна. Од эрхэс гэнэтийн танилаас болгоомжлохыг уриалж байна.
Хилэнц
Дэмий зөрчил тэмцэлд хайран эрч хүчээ бүү үр. Өөдрөг сэтгэлтэй бай. Зарим хүмүүст ойр дотнынхондоо бэлэг бэлдэх, уулзалт зохион байгуулах хэрэг гарна. Таны хүүхдүүдийн амжилт баярлуулах болно. Чухал зүйлийг тоолгүй мартах байдал гаргахаас болгоомжил. Хэн нэгний чухал зөвлөгөөг анзааралгүй өнгөрөөх магадлалтай. Холоос ирэх зочин сонирхолтой бэлэг авчирна.
Нум
Сэрэмжтэй байх үе. Хийх ажлаа зөв хуваарил. Таны нягт нямбай зан чанар бичиг баримтаа цэгцлэх, бизнесийн онцгой үйл ажиллагаа явуулах зэрэгт хэрэгтэй байх болно. Санхүүгийн нөхцөл байдал, тулгарсан асуудлаа бодит чармайлтын үр дүнд зохицуулж чадах болно. Үнэ цэнтэй эд бараа наймаалцах хүмүүс ч жижиглэнгийн худалдаа эрхэлдэг хүмүүс ч аль аль нь энэ өдөр ашигтай ажиллах болно.
Матар
Од эрхэс таныг тодорхойгүй байдалд оруулна. Шинэ адал явдал таны толгойг эргүүлэх болно. Та ямар нэг хайрын гурвалжинд орооцолдсон бол үнэн сэтгэлийн хайртай хүнтэйгээ эртхэн учраа олох хэрэгтэй. Хэрвээ энэ үед зүгээр л гоё сайханд татагдаж байгаа бол өөрийн хүсэл тачаалыг барих гэж оролдож үзээрэй. Та ямар нэгэн зөв үйлдэл хийх юм бол хайртай хүн тань ч гэсэн адил зүйл хийж магадгүй.
Хумх
Санхүүгийн бодит боломжоо зөв үнэл. Та ямар нэгэн томоохон зүйлс худалдаж авах гэж байгаа бол хуучин өрөө хугацаанд төлж чадах эсэхээ тооцож үзэх хэрэгтэй. Болж өгвөл шаардлагагүй худалдан авалтаас зайлсхий. Бусдын зөвлөгөө зарим үед буруутах үе бий. Иймээс өөрийн дотоод сэтгэлийн хүслийг сайн сонс.
Загас
Хөрөнгө мөнгөний зарцуулалтаа ухаалгаар өөрчлөх нь зүйтэй өдөр. Хувиараа бизнес эрхлэгч нар мэргэжлийн санхүүчийн зөвлөгөө авч, тайлан тооцоогоо гарга. Сайн зөвлөгөө мөнгөө зөв зарцуулахад тусалж чадна. Энэ үед болох үйл явдлыг илүү сайн мэдэрвэл дараа дараагийн удаа сайн ашиг олох болно. Ажилладаг салбартаа хамгийн гол тоглогч нь болж чадна. Орчин үетэйгээ хөл нийлэх боломжийг сайн мэдлэг л олгоно гэдгийг санаж суралцах үйл явцдаа тасралтгүй үргэлжлүүл.