Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-01-16

Ордуудын өнөөдрийн зурхай

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь

Өнөөдөр цагийг ойр дотны хүрээлэлдээ өнгөрөө. Олны дунд байвал таны бардам зан хүмүүсийн дургүйцлийг хүргэж, зөрчилд хүргэж болзошгүй. Иймээс мэдрэмжтэй бай. Өөрийгөө хэт их санаа зовоосон ажлаас бүрэн чөлөөл. Гадуур гарахдаа дулаан хувцасла. Эоүүл мэндээ сайн анхаарах хэрэгтэй үе. Бие махбодоо чийрэгжүүлэх дасгал хийх нь эрүүл мэндээ тогтворжуулах суурь үндэс болно. 

Үхэр

Өнөөдөр удирдах чадвар, зориг самбаатай байдлаа алдахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Түншлэлийн харилцаанд гарах алдаа нь санхүүгийн гарз авчирна. Танаас шалтгаалахгүйгээр ашигтай захиалгаа алдахыг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Мэдээллийг олон сувгаар нягталж шалга. Зүрх сэтгэл, янаг амрагийн явдалд гэнэтийн үйл явдал тохиолдоно. Архи дарс хэтрүүлэхээс татгалзаарай.

Ихэр

Дотоод мэдрэмжээ ашиглаж ажлаа явуул. Нэмэлт орлого авчрах шинэ арга замыг олох нь таны чухал зорилго болох төдийгүй шинэ долоо хоногийн туршид энэ зорилго руугаа тууштай зүтгэвэл та үр дүнг нь хараад баяртай байх болно. Шаардлагатай харилцаа холбоо тогтоохын тулд шинэ арга зам хайна. Энэ цаг үед нь цалингаа нэмүүлэх, албаг тушаал дэвшихэд  тохиромжтой мөч.

Мэлхий 

Эрүүл мэндээ анхаар. Гэхдээ та өөрөө л сүйтгэчихгүй бол эрүүл мэндэд гэнэтийн нөлөө бага үе. Боломжоороо салхинд гарч эрүүл агаарт тогтмол яв. Дасгал хөдөлгөөнийг зөв бөгөөд болгоомжтой хийгээрэй. Хэт их зурагт, утас үзэхээ багасга. Энэ нь нойргүйдлийн шалтгаан болно. Хэт ачаалалтай ажлаа зохицуулж гарын дор ажлаа амжуулан, цагийг аль болох тайван өнгөрөөхийг хичээ. Гэнэтийн мэдээнд бэлэн байж, өөрчлөлтөд өөрийгөө бэлд.

Арслан 

Сонор сэрэмжтэй байх үе. Тодорхойгүй мэдээг тайван хүлээж ав. Энэ үед сайн ажилласан хүмүүс нилээн ахиц дэвшил гаргах бололтой. Өөр зүйл төлөвлөсөн байсан ч удирдах хүмүүс эсвэл хамтран ажилагсадыг туслалцаа хүсэх үед эелдэг бай. Таны хийх үүрэгт ажил биш байсан ч сэтгэлээрээ ажиллах нь аливаа зүйлийг зөв зүйтэй болгох түлхүүр болно. Гэхдээ гаргасан ажиллах хуваариа баримтлах нь ажлаа хурдан хийж гүйцэтгэх сайн арга гэдгийг мартаж болохгүй.

Охин

Сэтгэл санаа тавгүйтэх тул ажилдаа дутагдал гаргах, түншээ буруу сонгох зэрэг таагүй байдал гарч болзошгүй. Од эрхсийн нөлөөгөөр таны мэдрэмж суларна. Иймээс оюун ухаандаа найдаж асуудалд илүү практик хандлагаар хандахыг хичээ. Та олон сонголтоос аль нэгийг сонгох хэрэг гарна. Хүмүүсийг залхаасан уур амьсгал эргэн тойронд тархаж мэднэ. Ийм үед ямар нэг муу бодолд бүү авт. Яаж ч байсан өөдрөг үзлээ хадгалж үлд.

Жинлүүр

Энэ өдөр гадны хүчин танд таагүй нөлөөлнө. Муу энерги араас тань гэтэж буйг та анзаарч чадна. Гэхдээ хэтэрхий сэжигч байх нь ойлгомжгүй байдалд хүргэж, тоовлосон ажлын хэрэгжилтэд хүндрэл учруулна. Иймээс өөрийн эрч хүчинд илүү итгэ. Зарим хүмүүсийн өмнө бага зэрэг бардам байхад буруудахгүй. Гадаад төрх биеэ хэрхэн авч явах талаар сайн анхаар.

Хилэнц

Од эрхсийн байрла таны сэтгэл хөдлөл нөлөөлөх тул тааламжтай ашигтай ажлуудыг хийхэд илүү цаг гаргах хэрэгтэй болно. Таны төсөөлөн бодох чадвар болон холыг харах ухаан нэмэгдэнэ. Өнөөдөр та ирээдүйгээ урам зоригтой алсын хараатай төсөөл. Шинэ зүйлд суралцах, ур чадвараа дээшлүүлэхэд тохиромжтой цаг үе байх болно. 

Нум 

Хэтэрхий өгөөмөр чиг хандлагатай байгаагаас мөнгөө хэтрүүлэн үрэх болно. Зугаа цэнгэлд зориулж хэтэрхий ихийг үрснийхээ дараа гэмшсэнээс эхлээд үр дагаврыг нь сайтар тунгаа. Мөнгө их хэтэртэй болох үе ба хоосон мөрөөдөл хүчтэй ажиглагдана. Бусдын байр сууринд нэлээдгүй атаархах хандлага гаргана. Аль болох тайван байхын тулд эелдэг бөгөөд тооцоо сайтай амьдар. 

Матар 

Сайн найзтайгаа мөнгөний асуудлаас болж сайхан харилцаагаа унтрааж магадгүй. Ойлголцохын тулд сайтар ярилц. Магадгүй та үүнийг буруутгаж байсан шалтгаан өөр болохыг олж харна. Ажлын ачаалал ихтэй хүмүүс мэдрэлийн ядаргаанд орох магадлал өндөр байна. Ганц бие хүмүүст шинэ учрал тохиолдоно. Харин үүнд тэгтэл найдах хэрэггүй л болов уу.

Хумх

Таны хүрээлэлд шинэ танил орж ирнэ. Өөрийн бүхий л авьяас чадварыг гаргавал, ашигтай хүмүүст давуу талаа харуулж чадна. Харин од эрхэс хэт их сэтгэл хөдлөл ил гарахаас болгоомжлохыг сануулж байна. Мөн энэ өдөр бусдын явуулгад өртөх магадлал өндөр байгаа тул өөрийн дотоод сэтгэл зүйг сайн барь. 

Загас 

Таны бодол санаанд хэн нэгэн их нөлөө үзүүлэх өдөр. Од эрхэс таны бусдын нөлөөлөлд хэт автах магадлалтайг анхааруулж байна. Ажил дээрээ хамт олныхоо хамгийн сайн хамтрагч туслагч нь байхыг хичээ. Харин гэр бүлийн харилцаанд үүссэн асуудал мухардалд орж магадгүй. Та энэ байдлыг арилгахын тулд бүхнийг хийх хэрэгтэй. Хайртай хүндээ зөөлөн, дуулгавартай ханд. Магадгүй гадаад улсад дулаан цаг агаарт амарч аялах нь сайхан уур амьсгалыг буцаад бий болгох боломж бий.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00