Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-01-27

Амралтын өдрүүдийн цаг агаарын төлөв

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2023 оны 01-р сарын 27-ны 20 цагаас 2023 оны 01-р сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Хэнтийн  уулархаг нутаг болон Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -33...-38 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул  голын хөндийгөөр -26...-31 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бус нутгийн хойд болон зүүн хэсгээр -17...-22 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -13...-18 градус, бусад нутгаар -21...-26 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх орчмоор  -26..-31 градус, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -19...-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр -14...-19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар 0...-5 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна.  

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29...-31 градус, бусад хэсгээр -23...-25 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр.  Шөнөдөө -26...-28 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -24...-26 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.

2023 оны 01 дүгээр сарын 28-наас 02 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

29-нд Халх гол орчмоор, 30-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 31-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -19...-24 градус, Увс нуурын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -12...-17 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна. 31-нд ихэнх нутгаар, 2 дугаар сарын 1-нд нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00