Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-01-31

Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

2023 оны 1 дүгээр сарын 30-наас 2023 оны 2 дугаар сарын 6-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

/Ихэнх хугацаанд цаг агаар тогтуун байна./

Хур тунадас: 30-нд Хэнтийн уулархаг нутгаар, 31-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 2-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 4-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 30-31-нд говь, тал, хээрийн нутгаар,  секундэд 13-15 метр, зарим үед секундэд 18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -25...-30 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -15...-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02