Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-02-02

Өнөөдрийн өрнийн зурхай

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Ажил төрөл завгүй байлгах боловч гэр бүлийн асуудал ч анхаарлын төвд байх хэрэгтэй үе. Үнэтэй эд зүйл худалдан авах бол бодит орлогоо тооцож үзээрэй. Өр зээл тавих тийм ч оновчтой шийдвэр биш байна. Ахуй амьдралд найз нөхөд болон бусад ойр дотно хүмүүсийн туршлага их тус болно. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал дээр туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг танд их тус дэмжлэг болно. 

Үхэр: Таны хувийн амьдралд өөрчлөлт гарахаар байна. Ганц бие хүмүүсийн сэтгэл санаанд өөрчлөлт гарах хандлагатай үе. Энэ өдөр эсрэг хүйсийн хүмүүстэй зөв өнцгөөс үр бүтээлтэй харьцахаар байна. Гэхдээ ирээдүйнхээ төлөө зарим хүсэл тэмүүллээ хязгаарлах хэрэгтэй болно. Харин хосуудын урьдчилан төлөвлөсөн романтик уулзалт сайхан үр дүнд хүрнэ. 

Ихэр: Шинэ сарыг та маш сэргэг бөгөөд эрч хүчтэй эхэлж байна. Гэхдээ од эрхсийн байрлал танд анхаарал сэрэмжтэй байхыг сануулж байна. Хувийн харилцаа мухардалд орж болзошгүй. Цаашдын ажлаа сайтар төлөвлөх болон өмнө нь хийсэн ажлын үр дүнгээ эргэж харахад илүүдэхгүй. Алдаагаа засаад, хувийн зохион байгуулалт сайтай, урам зоригтой урагш давш. Залуу ихрүүд хайр сэтгэлийн бүрхэг харилцаанд хэт автахаас сэргийл. 

Мэлхий: Амьдралын идэвхтэй байх байр суурь баримтал. Энэ нь гэр бүлийнхэнд чинь ч сайнаар нөлөөлнө. Хүүхдүүдтэйгээ биеийн тамираар хичээллэж, аяллаар хамтдаа явах төлөвлөгөө гарга. Таны идэвх зүтгэлээс шалтгаалан ажлын амжилт ойрхон байх болно. Магадгүй том төсөл дээр ажилладаг хүмүүс сайхан санал хүлээн авна. Дарга удирдлагын зүгээс ч сайшаал шагнал ирэх магадлалтай үе. 

Арслан: Өнөөдөр ажил хэргийн асуудлаа шийдэж чадна. Найз нөхөд болон хамтрагчийн тусламжаар ямар нэг чухал зүйл хийнэ. Ямар ч хүнтэй харилцахдаа тэвчээртэй бөгөөд эелдэг зөөлхөн ханд. Энэ нь таны найз нөхдийн хүрээллийг өсгөнө. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа хувь хүнээс тэвчээр шаардах тул сэтгэл зүйн бэлтгэлтэй бай. Гэнэтийн үйл явдлаас болж багагүй бухимдаж мэднэ.

Охин: Ажил төрөл завгүй байлгах боловч гэр бүлийн асуудал ч анхаарлын төвд байх хэрэгтэй үе. Үнэтэй эд зүйл худалдан авах бол бодит орлогоо тооцож үзээрэй. Өр зээл тавих тийм ч оновчтой шийдвэр биш байна. Ахуй амьдралд найз нөхөд болон бусад ойр дотно хүмүүсийн туршлага их тус болно. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал дээр туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг танд их тус дэмжлэг болно. 

Жинлүүр:Санхүүгээ сайн хянахгүй бол төлөвлөөгүй зарлага гарна. Гэнэтийн бөгөөд түр зуурын шохоорхлоо сайн дар. Орж ирэх орлого санаснаар болохгүй байгаа бол мөнгөндөө тааруулж, хэрэгцээний худалдан авалтаа зохицуул. Ажил хэрэгт хамтрах зөв түншээ олбол амжилтад хүрэх амархан цаг үе гэдгийг сана. 

Хилэнц: Од эрхсийн зөрчилдөөн сэтгэл санааг сайнгүй болгоно. Таны бодсоноо шууд илэрхийлэх байдал бусадтай муудалцах шалтгаан болно. Сэтгэл хөдлөл, бухимдлаа ил гаргах нь ажлын амжилтад саад болно. Биеийн эрүүл мэнд болон сэтгэл санаа тавгүйтнэ. Ажил хэрэгт эд хөрөнгөтэй холбоотой маргаан гарч магадгүй. Аливаа үйл явдлын өрнөлийг хурдасгах гэж яарах хэрэггүй.

Нум:Хэрэв мэдрэмжтэй байвал амжилт таны талд байна. Өөрийн мэдрэмжээ бусдад ярихдаа тайван байж, битгий ай. Зарим хүмүүсийн амьдралд гэнэтийн эргэлт гарна. Таны зөн мэдрэмж болон амьдралын туршлага зөв зам сонгоход тусална. Гэхдээ зоригтой, аз туршсан шийдвэр олз омог авчрах ч магадлал байна. Хамгийн гол нь нөхцөл байдлыг зөв мэдэрч, зарим үйлдлээ цагийг нь олж зогсоох нь чухал. 

Матар: Од эрхсийн холимог хандлага байгаа тул сайн тунгааж бодсон үйлдэл л амжилтад хүрэх боломжтой. Амьдралын эрч хүч аажмаар нэмэгдэнэ. Өөрт олдсон зарим боломжийг буруугаар ашиглах магадлалтай байна. Иймээс сэтгэлийн тэнхээ, ёс суртахууны үнэлэмжийг өөрөөсөө шаард. Залуу хүмүүсийн эсрэг хүйстэнтэйгээ сээтгэнэх хүсэл оргилно. Ганц бие хүмүүс хувийн амьдралдаа өөрчлөлт хийхийн тулд бусдын сэтгэлээр тоглох хэрэггүй. 

Хумх: Мэргэжлийн ур чадвар шаардсан үйл ажиллагааг төгс хийснээр бусдаас магтаал сонсоно. Өөртөө шинэ боломжууд хай. Хамт олны арга хэмжээ, олон нийтийн ажил хэрэгт идэвхтэй оролц. Бусдын онцлог зан ааш, ур чадварыг анхаар. Амьдралд гэнэтийн ер бусын зүйлийг хүлээх хэрэггүй. Бүх зүйл болох жамаараа болох болно. Гэхдээ урьдчилан төлөвлөөгүй нөхцөл байдалд орвол хурдан шийдвэр гаргахад бэлэн бай. 

Загас: Өнөөдөр ойр дотнын хүмүүстэйгээ таарамжгүй байх магадлалтай. Од эрхсийн зүгээс энэ нөхцөл байдалд харилцан ойлголцол, бусдыг уучлах сэтгэлийн тэнхээ гаргахыг зөвлөж байна. Зарим үед танд тэвчээр дутагдах тул гэр бүлийн асуудлаа эвээр шийдэхийг хичээ. Энэ бүхний эцэст та сэтгэл хангалуун үлдэж чадна. Орой гэхэд асуудлаа бүгдийг мартаад, өөрийн дуртай сонирхолтой зүйлийг хийж цагийг өнгөрүүл. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00