Хонь:Энэ өдөр ихэнх хониныхон ажил алба ихтэй байна. Энэ жилийн шинэ төслүүдээ далайцтай явуулах цаг болжээ. Хамтран ажилладаг түншүүдтэйгээ гэрээ хэлэлцээр хийх, маркетингийн судалгаа явуулах, шаардлагатай мэдээлэл олж авах зэрэг ажлууд ундрах магадлалтай. Амьдралдаа ямар нэгэн зүйлийг эрс өөрчлөхөөр шийдсэн бол хойш тавилгүй эхэл. Эр зориг, тэвчээр хатуужил танд шагнал авчрах болно.
Үхэр: Од эрхэс таныг эрсдэлтэй үйл ажиллагаанд оролцох, амьдралдаа аз туршсан үйлдэл хийхээс болгоомжлохыг сануулж байна. Үүнээс болж санхүүгийн алдагдал гарах магадлалтай байна. Харин сайтар тохирсон гэрээ хэлэлцээрийн дагуу хийж гүйцэтгэх ажил үйлс бүтэмжтэй байна. Хайрын харилцаанд хөндлөнгийн нөлөө таагүй байдал үүсгэхээс болгоомжил. Хайртай хүндээ цагийг нь олж, халамжийн гараа сунгаарай.
Ихэр:Өнөөдөр таны сэтгэл санаа тогтворгүй байвал чухал ажлыг түр хойшлуул. Амьдрал хэцүү мэт санагдсан ч гүнзгий амьсгаа авч эерэг энергиэр өөрийгөө цэнэглэх боломж хай. Заримдаа зүгээр л бүхнийг мартаж чаддаг байх хэрэгтэй болно. Гэхдээ тулж ирсэн саадаас зугт гэсэн үг биш шүү. Хүндрэл бэрхшээлийг заавал шийдэж сур. Сэтгэлийн хатаар та сорилтуудыг давах болно.
Мэлхий:Гэр бүлийн уур амьсгал бага зэрэг тогтворгүй байна. Ажил хэрэг болон хувийн амьдрал хоёрын хоорондох харьцааг тэнцвэржүүл. Энэ нь таны стрессийг бага ч болов нимгэлнэ. Өнөөдөр яаралтай дуусгах ажил танд зав зай өгөхгүй байх. Ямар нэгэн гэнэтийн зүйл сайн үр дагавар авчрахгүй. Хол газар явах хүмүүс танихгүй хүнээс ачаа тээш бүү ав.
Арслан: Энэ үед ямар нэгэн чухал уулзалт зохион байгуулах бол саад бэрхшээл их байна. Од эрхсийн нөлөө таны эрч хүчийг дэмжихгүй байна. Иймээс багийн ажиллагаанд гол ач холбогдлоо өг. Зарим төлөвлөгөө тань тийм сайхан санаа биш байсныг олж мэднэ. Гэрээ хэлэлцээр хийхдээ анхаарлаа сарниулах үйлдлийг бүү хий. Өнөөдөр аль болох итгэлтэй хүмүүстэйгээ хамт бай.
Охин:Од эрхсийн нөлөө таныг хамгаалж, хүч чадлыг тань сэргээнэ. Зарим хүндрэлтэй асуудал гарч болох ч та өөрийн зөн билгээр учир шалтгааныг нь олж чадна. Зөвхөн зөн билиг бус эрдэм ухаанаараа ч нийгмийн анхаарал татсан асуудлыг шийдэх хүсэлтэй болно. Өнөөдөр гэр бүлээсээ их эрч хүчийг авах болно. Авьяас чадвар, эрч хүчийг таны хамгийн дотнын хүмүүс тань бүх талаар дэмжихэд бэлэн байх бололтой.
Жинлүүр:Өнөөдөр гэнэтийн мэдээ бодсон төлөвлөгөөг саатуулна. Сонссон бүхэндээ бүү итгэ. Танд муу нөлөө үзүүлж байсан хүмүүсийн хүсэлтээс болгоомжил. Сэтгэлийн дарамт шахалтай, ажлын хүнд ачаалалтай байгаа хүмүүс бүх зүйлд эерэг бөгөөд тайван байхыг хичээх нь хамгийн сайн арга байх болно. Бусдын зовлонг чин сэтгэлээсээ хуваалцсанаар та бүгдийн хүндэтгэлийг хүлээх болно.
Хилэнц:Итгэж байсан хүн хүлээлтэд тань хүрэхгүй бол таны сэтгэл гонсойх болно. Ухаантай байж, бүгдийг байгаагаар нь хүлээн аваарай. Нийгмийн хандлага өөрчлөгдөх нь таны амьдралын тэнцвэрийг алдагдуулах болно. Өнөөдрийн зарим учрал цаашдын амьдралд тань том нөлөө үзүүлж болох юм гэдгийг санаарай. Гэхдээ хэт гаднын нөлөөг дагаж хуйлралгүй, өөрийнхөөрөө байхыг хичээ.
Нум:Гаднын нөлөө, дарамтаас болж түншүүдтэйгээ муудалцахад хүрнэ. Бусдад бухимдлаа харуулахгүйг хичээ. Цээжин дотор чинь гал дүрэлзэж байсан ч утааг нь хамраараа гаргалгүй, инээж сур. Өнөөдөр өөртөө таагүй зүйлийг сонгохоос аргагүй байдалд орж магадгүй. Гэсэн ч ирээдүйдээ итгэх итгэлээ бүү алдаарай. Дотно найзынхаа зөвлөгөөг сонс. Од эрхэс таныг удахгүй аз жаргалтай байхыг билэгдэж байна.
Матар:Хариуцлагатай ажил эрхэлдэг хүмүүс хуурамч байдлыг хараагүй мэт орхих уу эсвэл шударга үнэний талд зогсох уу гэдгээ сонгох асуудал босож ирнэ. Та үнэхээр сайн хүн болохыг хүсэж байна уу өөрөөсөө асуугаад зөн совингоо дага. Яг одоо хиймээр байгаа, үнэн гэж бодсон зүйлээ хий. Таны энэхүү хичээл зүтгэл олон хүмүүсийн дэмжлэгийг татах болно. Харин саад бэрхшээл учруулах өрсөлдөгч хаа зайгүй отож байгааг тооцоолж байж хөдлөөрэй.
Хумх:Энэ өдөр ашиг орлого орж ирэх хэдий ч зардал ихтэй байх хандлага давамгайлна. Өмнө тавьсан өр нэхэгдэнэ. Ямарваа хүндрэлээс хашралгүй ажил хэргээ хэвийн байдлаар явуул. Сайн танихгүй хүнтэй нөхөрсөг харьцаа бүү тогтоо. Хуурч мэхлэх магадлалтай хүмүүстэй нарийн нууцаа бүү хуваалц. Зарим нөхцөл байдалд мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө илүүдэхгүй л болов уу.
Загас:Од эрхсийн нөлөө сайхан хүмүүстэй тогтоох сайн нөхөрлөлийг дэмжинэ. Ажил хэргийн уулзалт үр дүн сайтай байна. Залуу хүмүүс хайрын гурвалжинд татагдаж болзошгүй. Ээдрээтэй харилцаа гарч ирэх бололтой. Ганц бие хүмүүст романтик учрал хөгжилтэй байна. Гэхдээ зарим чухал нууц шаардлагагүй үед задрах юм бол та эвгүй байдалд орж болзошгүй.