Хонь:Тодорхой хэмжээнд үйл ажиллагаагаа хязгаарлах шаардлага тулгарах болно. Харилцаа холбоон дээрээ анхаар. Гаргах ааш аяг, ярих үг хэлэндээ анхаарал тавь. Хэрвээ ердийн үүрэг хариуцлагаа төвөгшөөлгүй, нөхцөл байдлыг эрүүлээр тунгааж чадвал өдрийн өнгийг удирдаж чадна. Ажлын газарт сэтгэл зовоосон зөрчил гарсан ч тайван байх хэрэгтэй болно. Ажил мэргэжлийн талаар дайралт ирэх нь таныг тэвчээр шаардахад хүргэнэ.
Үхэр:Эрүүл мэнд од эрхсийн байрлалаас болж анхаарал шаардана. Таны энергийн түвшин тийм ч сайн биш байна. Биеийн байдлаас хамаарч сэтгэл санаа тавгүй болно. Сэтгэл хөдлөл, уур бухимдлаа хяна. Өнөөдөр сайн чаддаг, мэддэг ажлаа л хий. Аз туршихаас зайлсхий. Туршлагатай хүмүүс ч анхааралтайгаар ажил үүргээ гүйцэтгээрэй.
Ихэр:Өнөөдөр ажлын нөхцөл байдлаа илүү тодорхой болгохын тулд мэдэхгүй зүйлээ бүү оролд. Ямар ч амжилт багагүй хөлс хүчээр ирдэг гэдгийг санан, хичээн ажилла. Хэм хэмжээнээс хэтэрсэн худалдан авалтаа хязгаарла. Түр зуурын шохоорхлоосоо болж ямар нэгэн хэрэгцээгүй зүйл хийвэл хожим нэлээд харамсах магадлал их байна.
Мэлхий:Гэнэтийн мэдээ ирэх тул түүнээс гарах үр дүнгээс урьдчилсан сэргийлэхэд цагийг зориул. Халдварт өвчин тусахаас сэрэмжил. Ажлаар хөдөө гадаа явах хүмүүс даарч хөрөхгүйн тулд бэлтгэлээ сайн хангаарай. Олны нүдэнд ил байдаг хүмүүст ойрын үед хүчтэй өрсөлдөгч гарч ирнэ. Анхааралтай бөгөөд шийдэмгий бай. Хэрүүл маргаан, дэл сул ярианаас хол байхыг хичээ.
Арслан:Сайн харилцан яриа түншүүдийн дунд үүсэх буруу ойлголцлыг арилгана. Яарч сандрах хэрэггүй. Амжилтад хүрэх зам таны өмнө нээлттэй байна. Алдар нэр, эд баялгийн төлөө өөртөө тус болсон хүнийг бүү гомдоо. Санхүүгийн талаар авах өөрчлөлт таныг эд баялгаар хангалуун болгож чадна. Гэхдээ хэт аз сорьсон наймаа, эрсдэлтэй хөрөнгө оруулалт бүү хий.
Охин:Сайн харилцан яриа түншүүдийн дунд үүсэх буруу ойлголцлыг арилгана. Яарч сандрах хэрэггүй. Амжилтад хүрэх зам таны өмнө нээлттэй байна. Алдар нэр, эд баялгийн төлөө өөртөө тус болсон хүнийг бүү гомдоо. Санхүүгийн талаар авах өөрчлөлт таныг эд баялгаар хангалуун болгож чадна. Гэхдээ хэт аз сорьсон наймаа, эрсдэлтэй хөрөнгө оруулалт бүү хий.
Жинлүүр:Энэ өдөр од эрхэс харилцаанд нөлөөлнө. Сэтгэлээ онгойтол ярихад тааламжтай цаг үе. Гэхдээ мэдрэмж сайнгүй байгаа тул үг яриагаа сайн хянаж цэнээрэй. Таны амьдралын эрч хүч, урам зориг илүү дутуу юманд хуруу болон хошуу дүрэхэд хүргэх бололтой. Тиймээс хэлэх, хийхээсээ өмнө сайн бод. Хэрэглээний зардлаа зөв зохицуулаагүйгээс санхүүгийн асуудал үүснэ.
Хилэнц:Энэ өдөр сэтгэлийн хөдөлгөөнөө хянах хэрэгтэй. Бусадтай санал зөрөлдөх нь өсөлт дэвшилтэд саад болох тул болгоомжтой бай. Өнөөдөр нэлээд дарамт үүсэх нь таны уур цухлыг хүргэж болзошгүй. Энэ тохиолдолд нэлээд их сэтгэлийн тэнхээ хэрэгтэй болно. Бусадтай үзэл бодлоо хэт илэн далангүй солилцохоос зайлсхий. Эрсдэлтэй үйл ажиллагаанд оролцох хэрэггүй.
Нум:Хэрэв танд сайн санааны үүднээс тусалж байгаа хэн нэгэн хүнд эргэлзэж байвал шууд үйлдэл бүү гарга. Гэхдээ хэт нэр төр хөөдөг хүмүүсээс болгоомжил. Мөн өөртөө хэт итгэсэн байдал танаас гарч магадгүй. Үзэл бодлоо бусадтай хуваалцахдаа өөрийгөө аль болох зөв илэрхийл. Бусдаас буруу хайж, санаагаа бүү чилээ.
Матар:Таныг багагүй сорилтод оруулсан ажлаас олж авсан шагнал урамшуулал ямар ч мөнгө хөрөнгөөс илүү сэтгэлийн таашаал өгнө. Гэрээ хэлэлцээрт зайлшгүй тусгах хэрэгтэй заалтыг яг хугацаанд нь олж харна. Эсвэл таны эсрэг ашиглагдаж мэдэх нуугдмал утгатай заалтыг илрүүлж чадахаар байна. Мөнгө санхүүгийн хувьд хяналттай байх үе. Энгийн хэрэгцээтэй зүйл худалдан авахдаа ч илүү үнэтэйгээс нь сонголт хийхээс болгоомжлох хэрэгтэй.
Хумх:Энэ өдөр хайр дурлалын харилцаанд өөрийгөө тодоор илэрхийлэхэд тохиромжгүй. Гэр бүлийн болон түншлэлийн харилцаанд сайнгүй асуудал үүссэн бол зүгээр л хойш тавь. Харин үр хүүхдүүдтэй холбоотой асуудал сайн анхаарал тавь. Тав тухтай бөгөөд сайхан боломжтой орчинд суралцуулах талаар авсан арга хэмжээ үр дүнгээ өгч эхэлнэ.
Загас:Аливаа зүйлд бодитоор хандвал сайн өдөр байх болно. Од эрхсийн чиг хандлага таныг тухайн нөхцөл байдалтай нийцэх хэрэгтэй гэж зөвлөж байна. Өнөөдөр өмнөх ажлаа дууссан хүмүүс санхүүгийн үр дүнд шинжилгээ хийж, шаардлагатай өр төлбөрөө барагдуулаарай. Ямар нэг эд хөрөнгө худалдан авахаар төлөвлөсөн бол заавал өнөөдөр авах гэсний хэрэггүй. Энэ үед бараа бүтээгдэхүүний сонголт хийхдээ тааруу байх магадлалтай байна.