Хонь:Хувийн болон албаны ажилд аль аль талаасаа үр бүтээлтэй байх өдөр. Энэ өдөр хэцүү зүйл хийсэн ч танд хялбар мэт санагдах болно. Ихэнх хүмүүсийн эрч хүч болон өөртөө итгэх итгэл өндөр түвшинд байх болно. Зарим хэв маягийг өөрчлөхдөө эргэлзэлгүй, хуучинсаг бодлоосоо салах хэрэгтэй. Таны ажлын арга барил цаашид танд чухал тус үзүүлэх нөлөө бүхий хүнд таалагдах болно.
Үхэр:Бусдын хэрэгт хошуу дүрэх хүсэлд автахаас болгоомжил. Өнгөрснийг марталгүйгээр, ирээдүйгээ мэдрэх чадвар таныг болчимгүй алхам хийхээс сэргийлнэ. Хүсэл мөрөөдлөө ойлгож ухамсарла. Ойрын үед ирээдүйн амьдралд гарах өөрчлөлтөд бэлэн байх хэрэгтэй. Хувийн амьдралдаа анхаарал сэрэмжтэй бай.
Ихэр:Өнөөдөр гэр бүлдээ анхаарал тавих хэрэгтэй болно. Өөрийн хайртай хүмүүсээ сайхан байлгах янз бүрийн арга бодож олоход илүүдэхгүй. Төлөвлөсөн ажил хэрэгт бага зэрэг өөрчлөлт орох тул та бэлэн байх хэрэгтэй. Гэхдээ ирээдүйд гарах үр дүн муугүй харагдаж байна. Гол нь танд даатгасан ажил үүргийн биелэлт үр ашигтай байх ёстойг сана.
Мэлхий:Өөрийгөө аз жаргалтай байгаагаар төсөөлж, өөдрөг үзлээр цэнэглэ. Ингэж чадвал амьдрал амар хялбар юм шиг санагдана. Гэхдээ энэ нь хэт уужуу назгай бай гэсэн үг биш шүү. Бусадтай аль болох нээлттэй харилц. Харин таны илэн далангүй, уужим сэтгэлийг буруугаар мушгих хүн гарч ирж магадгүй. Бусдад ямар сэтгэгдэл төрүүлэхдээ хэт битгий санаа зов. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг үгийг баримтал. Хувийн амьдралд дотно харилцаа багагүй сорилтыг амсах болно.
Арслан:Энэ өдөр хувийн авьяасаа ашиглаж чадвал амжилттай байна. Материаллаг байдлаа дээшлүүлэх боломж гарна. Та идэвх санаачилгынхаа хүчээр бусдын итгэлийг олж, ашиг орлогоо нэмэгдүүлнэ. Уран бүтээлч хүмүүс ч авьяас чадвараа зохих ёсоор үнэлүүлнэ. Харин данд далдуур хар санаж явдаг хүмүүсээс болгоомжил. Тийм хүмүүс таны найз гэж бодож явдаг хүмүүсийн дотор ч байж болох юм.
Охин:Таагүй харилцаанд эрч хүчээ тарамдуулахгүй байх хэрэгтэй. Зайлшгүй шаардлага үүсэхгүй бол сайн танихгүй хүнтэй харьцахгүй бай. Ямар ч үед өөртөө хэрэггүй зүйлийг хийхээс зоригтой татгалз. Сайн найзууд ч учир битүүлэг байдал гаргаж магадгүй. Сэтгэл санааныхаа байдлыг хянаж, гутранги үзэл гаргахгүй байхыг хичээгээрэй.
Жинлүүр:Энэ өдөр шийдвэр гаргахдаа болгоомжтой бай. Шинэ санал, эргэлзээтэй амлалтад нухацтай хандаарай. Сайн танихгүй хүмүүсийн ятгалга болон хөнгөн аргаар мөнгө олох оролдлого зэрэг нь таныг санхүүгийн алдагдалд хүргэж болзошгүй. Зөвхөн өөрийн зөн совин, ухаан бодолд итгэлтэй байгаа үедээ л бусдын зөвлөгөөг дага.
Хилэнц:Энэ өдөр од эрхэс анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Зөрчилтэй харилцаа бухимдлаас өөр юу ч өгөхгүй. Яаралтай гүйцэтгэх олон ажил гарч ирнэ. Хугацаандаа амжаагүй бичиг цааснаас болж нэг дор олон асуудал шийдэх шаардлагатай болно. Хуурч мэхлэх гэсэн бусармаг хүмүүсээс хол бай.
Нум:Өөрийн авьяас чадварыг гаргах боломж гарч ирнэ. Шинэ санаачилга, уран сэтгэмж таныг олны анхаарлын төвд оруулж, тулгарсан асуудлаа шийдэхэд тус болно. Ажил хэргийн чухал уулзалт, арга хэмжээн дээр нийгэмд нөлөө бүхий, нэр хүндтэй хүмүүстэй танилцана. Тийм хүмүүсээс үргэлж суралцаж, мэдлэг чадвараа байнга сайжруулахыг хичээ.
Матар:Сэтгэлээр унаж ганцаардмал байдалд орохоос болгоомжил. Гэр бүлийнхэн болон ойр дотнынхоо хүмүүстэйгээ хамт байхыг хичээ. Од эрхэс танд ажлын ачаалал зохицуулж, сайн амарч, чанартай хооллох нь чухал гэдгийг сануулж байна. Эсвэл таны сэтгэл санааны байдал нь нухацтай хандах ёстой зүйлд хөнгөмсөг байж магадгүйг анхааруулж байна. Хуурмаг хандлагаас болж сөргөлдөөн, үл ойлголцолд орооцолдохоос болгоомжил.
Хумх:Хувийн харилцаанд материаллаг байдалтай холбоотой хүндрэл гарах магадлалтай. Уян хатан байж, хэрэгтэй үед нь буулт хийж сур. Гэхдээ бусдын хараат байхаас илүү бие таах нь хожим тустай байна. Маргаашдаа итгэх итгэлээ алдаж болохгүй. Сайн найзын зарим үйлдэл сэтгэл гонсойлгох магадлалтай. Од эрхэс хуурмаг хандлага, худал долигонолоос болгоомжлохыг зөвлөж байна.
Загас:Хэцүү сонголт хийх шаардлага тулгарна. Энэ үед ойр дотнын хүмүүсийн зөвлөгөөг сонсох хэрэгтэй. Бусдад байдаг ур чадварыг та сайн ашиглаж чадна. Гэхдээ буруу мэдээллээсээ болж алдаа ч гарч мэднэ. Хөрөнгө мөнгөний асуудал дээр ямагт нөөц төлөвлөгөөтэй байгаарай. Өрөвч нинжин сэтгэл чухал ч аль болох шударга бай. Үр ашиггүй маргаанаас зайлсхий.