Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-02-19

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2023 оны 02-р сарын 19-ний 20 цагаас 2023 оны 02-р сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулсаар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно.

Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 2-7 метр, говь, талын нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -32...-37 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар   -26...-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -14...-19 градус, бусад нутгаар -19...-24 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -19...-24 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -13...-18 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1...+6 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26...-28 градус, бусад хэсгээр -19...-21 градус, өдөртөө     -3...-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -29...-31 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -27...-29 градус, өдөртөө -7...-9 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00