Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-02-23

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.

2023 оны 02-р сарын 23-ны 20 цагаас 2023 оны 02-р сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи:Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -29...-34 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -24...-29 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3...-8 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -12...-17 градус, бусад нутгаар -17...-22 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -17...-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Улз, Халх голын хөндийгөөр -8...-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...+9 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -1...+4 градус, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24...-26 градус, бусад хэсгээр -15...-17 градус, өдөртөө -1...-3 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө -25...-27 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө -24...-26 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.

2023 оны 02 дугаар сарын 25-наас 03 дугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  26-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Салхи 25-нд Алтайн уулсаар, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -14...-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -3...-8 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -1...+4 градус байна. 26-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00