Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-02-27

Ордуудын өнөөдрийн зурхай

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь:Гэр бүлийн хүмүүстэйгээ өмнө нь ярьж чадаагүй зүйлсээ хуваалцах болон тодорхойгүй нөхцөл байдлыг ойлгомжтой болгох нь тааламжтай байна. Хэсэг хугацаанд уулзалдаагүй найзууд уулзах боломж олдоно. Зөв үзэл бодлоо хамгаалж амьдралын эрүүл хэмнэлд анхаарах цаг болсон байна. Зарим хүмүүс буруу хооллодог зуршлаа хязгаарла. Аль болох эрүүл хоолны дэглэм сахих цаг болсон байна.

Үхэр:Од эрхэс таны талд байна. Өөрийн олж авсан мэдлэг, хийж бүтээсэн ажил ирээдүйд сайнаар нөлөөлнө. Таныг тойрсон асуудал хэтэрхий хүнд биш л бол чухал шийдвэр гаргахад хялбар байна. Хамтран ажиллагсад болон дарга удирдлагатайгаа өөрийн үзэл бодлоо хуваалцах боломж гарна. Сайн хичээл чармайлтынхаа үр дүнд сайшаал магтаал ч хүртэх магадлалтай. 

Ихэр:Өнөөдөр бултаж зугтмаар санагдаж байсан ч асуудалтай нүүр тул. Ажил хэрэгт од эрхсийн нөлөөгөөр дарамт үүснэ. Их хэмжээний үүрэг даалгавар эсвэл шинэчлэх өөрчлөх шаардлагаас болж стресс нэмэгдэж болох юм. Тиймээс нөхцөл байдлыг эерэг талаас нь авч үзвэл сэтгэлийн дарамтыг тань бууруулахад тусална. Маргалдаан зөрөлдөөнөөс зайлсхийж, эрч хүчээ сэргээ. 

Мэлхий:Таны сэтгэл хөдлөл хэт илэрвэл ашигтай зүйл бараг гарахгүй байх. Ажлын хэмнэлээ хадгалахын тулд өөрийн дуртай зүйлээ хийхэд цаг гаргах хэрэгтэй. Хувийн бизнес эрхлэгч нар гадаад түншлэлд их ач холбогдол өгнө. Төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэхэд амжилттай яваа хэн нэгний зөвлөгөө үнэхээр хэрэгтэй үе. Бусдаас нэрэлхэлгүй заавар зөвлөгөө аваарай. 

Арслан:Ажил хэргээ идэвхтэй үргэлжлүүлэхийн тулд хувийн бэлтгэл хэрэгтэй өдөр. Амьдралынхаа материаллаг байдлыг сайжруулах үндсийг тавьж чадна. Багийн ажилд таны хүчин чармайлт гол нөлөө үзүүлнэ. Өнөөдөр ганц бие хүмүүсийг шинэ танил хүлээж байна. Санамсаргүй учрал хожим санаа зовоосон шалтгаан болж магадгүй. Харин гэр бүлтэй арслангууд чөлөөт цаг гарвал хайртай хүнтэйгээ гадуур гараарай.

Охин:Өнөөдөр идэвхтэй байснаар аливаа мэдээллээс хоцрохгүй байх боломжтой. Харин шийдвэр гаргахаасаа өмнө олж авсан мэдээллүүдээ харьцуулан дүгнэлт хий. Нэгэн хэв загварт баригдахгүйн тулд өөрийн сэтгэхүйг өвөрмөц байлгах ном сургаалыг судлах хэрэгтэй. Аливаа тулгарсан асуудлыг амжилтад хүрэх гишгүүр гэж бод. Хэт хүнд хариуцлага таныг асуудалд оруулсан бол зарим ажлаа өөр хүнд хариуцуулах хэрэгтэй. 

Жинлүүр:Хувийн амьдралд гарсан өөрчлөлт таны тав тухыг алдагдуулна. Зарим хүсэл зорилго тийм ч амархан биелэхгүй үе. Таны үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй байдал ойр дотнын хүмүүст тань таалагдахгүй байх шүү. Гэвч таны ур ухаан ямар ч асуудлыг зохицуулахад тусална. Зарим үед тийм ч их хэрэгцээ гараагүй байхад ч санхүү мөнгөндөө санаа зовдог байдлаа засаж, аль болох өөдрөг бай. 

Хилэнц:Од эрхсийн нөлөөгөөр үл ойлголцол гарч чухал ажлаа түр хойшлуулах асуудал тулгарах боловч шинэ төслийг эхлүүлэх болон ажил хэргийн харилцаандаа өөрчлөлт хийх зэргийг заавал амжуул. Аливаа шинэ зүйлд суралцахад таатай байна. Гэрээ хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүрэг даалгавраа хийж дуусга. Та бүхий л өдрийн турш завгүй ажиллах бололтой. Гадаад улс оронд томилолтоор явах ажил гарах магадлалтай. 

Нум:Мөнгө санхүү болон өмч хөрөнгийн асуудлаа өнөөдөр амжилттай зохицуулах болно. Энэ тал дээр од эрхэс дэмжлэгээ илгээж байгаа тул дэмий санаа зовж, хайран цагаа үрэх хэрэггүй. Гэхдээ ойр тойрноос бага зэргийн хуурч мэхлэх хандлага гарч болзошгүй тул анхааралтай бай. Ялангуяа бизнесийн асуудал дээр найз нөхдийн харилцааг хутгаж хэрэггүй. Хамт олны дунд элдэв асуудалд орооцолдохгүйг хичээ. 

Матар:Чухал уулзалт бүтэлгүйтвэл энэ өдрийн гэрэл гэгээг унтрааж мэдэх юм. Нэг зүйл л буруугаар эргэвэл түүнийг эргээд залруулах гэж нэлээд цаг хугацааг зарцуулах болов уу. Гэхдээ айж сандрах, санаа зовох зэргээ хянаж чадвал нөхцөл байдал аажмаар өөрчлөгдөх болно. Залуу хүмүүс сурч мэдэхийг нэн тэргүүнд тавих хэрэгтэй байна. Шамдан мэрийж чадваас таны ур чадвар эрс сайжрах боломжтой үе. 

Хумх:Гадаад оронд ажлаар явах хүмүүс бэлтгэлтэй байгаарай. Чухал ажил зохицуулах бол олон асуудал гарах бөгөөд хамгийн чухлаас нь түрүүлж шийдээрэй. Завгүй байгаа тул ажлаа аль болох утсаар амжуулж, ярих үедээ товч тодорхой үг хэллэг ашиглаарай. Яаралтай дуусгах ажил дээр анхаарлаа хандуулах цаг зав гарах хэрэгтэй болно. Шийдвэр гаргах үед цэгцтэй байхын хичээ. Мөн дотоод зөн совингоо сонсоорой. 

Загас:Мэдрэмжтэй бөгөөд бодит санаа нь таны нэр хүндийг өсгөнө. Энэ үед сүүлийн үеийн технологийн ололт нээлтийг сайн ашигласан төлөвлөгөө бусдад таалагдана. Таны ярих, ухуулах ур чадвар бүгдэд хэрэгтэй зөвлөгөөг өгч чадна. Өөртэйгөө адил үзэл бодолтой хүмүүстэй нэгдэх нь сонирхолтой найзуудтай болох сайхан арга зам байх болно. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00