Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-02-28

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2023 оны 02-р сарын 28-ны 20 цагаас 2023 оны 03-р сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас, өдөртөө нийт нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр, тал, хээрийн нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -12...-17 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -3...-8 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -14...-19 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -22...-24 градус, бусад хэсгээр -17...-19 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -25...-27 градус, өдөртөө -6...-8 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -25...-27 градус, өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.

2023 оны 03 дугаар сарын 2-ноос 03 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

   4-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 5-нд Хэнтийн уулсаар, Орхон-Сэлэнгийн бэлчир, Онон, Улз голын хөндийгөөр нойтон цас, цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи 3-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -10...-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -17...-22 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22