Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-03-28

Ордуудын өнөөдрийн зурхай

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Идэвхтэй ажиллах, олон нийттэй харилцахад таатай өдөр. Гэхдээ ажлын төлөө хэт их сэтгэлээ зовоож, сандарч болохгүй. Тайван байдал дасан зохицол авчирч, амжилт дуудах болно. Дотоод эрч хүч тань гайхамшгийг бүтээнэ гэдгийг бүү мартаарай. Өөрийн биеэ хэрхэн авч явах тал дээр сайн анхаар.

Үхэр:Өнөөдөр оддын холимог нөлөө хоёр туйлыг авчирна. Таны ажлын үр дүн гайхамшигтай ялалт эсвэл доройтолд ч орж болно. Үүнийг таны ажлын ур чадвар болон хурц мэдрэмж шийднэ. Хэрэв гаднын нөлөө таны ажилд таагүй байдлаар оролцоод эхэлбэл аль болох хурдан түүнд автахаас сэргийл. Амарч тайвшрах бясалгал хийх хэрэгтэй. Энэ өдөр үдшийг тайван орчинд хайртай хүнтэйгээ хамт өнгөрөөгөөрэй. 

Өнөөдөр оддын холимог нөлөө хоёр туйлыг авчирна. Таны ажлын үр дүн гайхамшигтай ялалт эсвэл доройтолд ч орж болно. Үүнийг таны ажлын ур чадвар болон хурц мэдрэмж шийднэ. Хэрэв гаднын нөлөө таны ажилд таагүй байдлаар оролцоод эхэлбэл аль болох хурдан түүнд автахаас сэргийл. Амарч тайвшрах бясалгал хийх хэрэгтэй. Энэ өдөр үдшийг тайван орчинд хайртай хүнтэйгээ хамт өнгөрөөгөөрэй. 

Ихэр:Өнөөдөр хичээнгүй оролдлого хэрэгтэй байх. Өөртөө бодон тунгаах цаг гарга. Гэр бүл болон хайртай хүнтэйгээ үүссэн асуудлын цаад учир шалтгааныг нь олохыг хичээ. Энэ амьдралд юугаар ч сольшгүй чухал хүндээ илүү анхаарал тавь. Залуу ихрүүд адал явдалтай аялал жуулчлалын тухай мөрөөднө. Харин гэр бүлтэй хүмүүс хайртай хүнээ баярлуулах сонирхолтой төлөвлөгөө гарга. 

Мэлхий:  Сэтгэлийн хөдөлгөөн тань мэдрэмтгий байдлаас болж ихсэн болно. Сэтгэл хямруулсан нөхцөл байдалтай эвлэрч суулгүй, урсгал сөрөн тэмцэх хэрэгтэй. Цаг болсон гэж үзвэл өөртөө байгаа хөзрүүдээ дэлгэж болно. Эрч хүч ундрах бөгөөд үүнийг бүтээлчээр ашиглавал тун үр өгөөжтэй байх болно. Гэхдээ түрэмгий байдал гаргах хүсэл ч төрөх тул болгоомжтой алхмаар бүгдийг голдиролд нь оруулах хэрэгтэй. 

Арслан:Зарим хүмүүс амьдралдаа чухал шийдвэр гаргаж магадгүй. Гэхдээ одоогоор хэт яарах хэрэггүй. Хөрөнгө оруулалтын ажилд санхүү мөнгөний асуудлаа шийдвэрлэсний дараа шийдвэр гарга. Хувийн асуудлууд таны зарлагыг ихэсгэж магадгүй үе. Зориулж хуримтлал үүсгэсэн мөнгөө яг тэр зүйлд нь хэрэглэхийг хичээ. 

Охин: Хүсэл мөрөөдөл тань биелэхгүй бол биеэ барьж чадахгүйд хүрч магадгүй. Өнөөдөр сэтгэлийн хөдлөлөө хэвийн хэмжээнд барихад хэцүү байх тул болгоомжтой бай. Сэтгэл санаагаа тогтворжуулах зүйлийг өөрөө санаачлан, хийж гүйцэтгэ. Амар тайван бөгөөд дуу чимээ багатай орчин танд хэрэгтэй бололтой. 

Жинлүүр:Хүлээцтэй байх юм бол өмнө үүссэн асуудлууд нааштай шийдэгдэнэ. Аливаа ажлыг товлосон цаг хугацаандаа найдвартай хийж гүйцэтгээрэй. Ажил хэргийн холбоотой сайн түнштэй танилцана. Гэхдээ энэ үед гэрээ хэлэлцээнд гарын үсэг зурах бол хянамгай ханд. Ихэнх бизнесийн ажил хэвийн үргэлжилнэ. Ямар ч үед найз нөхдийн тусламжийг авахаас бүү санаа зов. 

Хилэнц: Аливаа ажилд саад гарах тул анхаарал, болгоомжтой ханд. Удирдлагатайгаа сөргөлдөж магадгүй учир ямар зүйл дээр төвийг сахисан байр суурийг баримтал. Ах дүү, хамаатан садантайгаа ч санал зөрж болзошгүй. Ажил хэрэг явуулахдаа аз эз болон зөн билигтээ бүү найд. Асуудал гарсан үед аль болох биеэ барьж эвээр бүхнийг зохицуулахыг хичээ. 

Нум:Уран бүтээлч хүмүүс хүссэн зүйлээ хийхэд ээлтэй өдөр. Урьд нь болохгүй байсан зүйлээ та бүх анхаарлаа төвлөрүүлэх юм бол бүтээх болно. Эрүүл ухаан бодол, хурц зөн билэг ямарваа асуудлаас гарахад тусална. Өмнө нь эхэлсэн ажлаа дуусгахын тулд эрч хүчээ зөв хуваарилахыг од эрхэс зөвлөж байна. 

Матар:Энэ өдөр нийгмийн янз бүрийн давхаргын хамарсан олон нийтийн ажилд идэвхтэй оролцох хэрэгтэй. Ихэнх хүмүүс ажилладаг салбартаа юу хийж чадахаа харуулах эрмэлзэл ихтэй байна. Харин улс төртэй холбоотой зөрчилдөөн, шударга бус явдлыг зохицуулах үйл ажиллагаанд оролцох юм бол тодорхой шалгуурыг хангахыг хичээ. Та олон хүнийг удирдан манлайлах боломжийг зөв ашигла. 

Хумх:Хүрээлэн буй орчноо хайр халамжаар дутаахгүй байхыг хичээ. Амьдралын сайн сайхныг алхам тутам мэдрэх болно. Бусдыг хайрлахын тулд эхлээд өөрийнхөө дотоод хүсэл сонирхол, үзэл бодлыг эерэг болгох хэрэгтэй. Цаг зав гарган ухаалаг, зөв арга барилтай хүмүүсийн зөвлөгөөг сонсоорой. Өнөөдөр залуу хүмүүс илүү хүлээцтэй байхад ямар давуу тал үүсдэгийг олж мэдрэх болно. 

Загас:Гаргасан төлөвлөгөөнд шинэ өөрчлөлт хэрэгтэй бол товлосон ажлаа хойш тавиарай. Тодорхойгүй хүчин чармайлт ямар ч үр дүнд хүрэхгүй байх. Зарим тохиолдолд аятай таатай цаг үеийг зүгээр л хүлээ. Таагүй байдал аяндаа өөрөө алга болно. Эрсдэлтэй үйл явдалд гүнзгий хутгалдахыг од эрхэс таалахгүй байна. Гаргаж буй зарлагадаа анхааралтай ханд. Гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлж, дотнын хүнтэйгээ харьцаагаа сайжруулах алхам хий. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00