Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-03-29

Ордуудын өнөөдрийн зурхай

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Хувийн амьдралд үүссэн асуудал өдрийн ихэнх цагийг авна. Энэ өдөр хэцүү шийдвэр гаргах шаардлагатай тулгарна. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын амьдралдаа өөрчлөлт хийх бололтой. Харин гэр бүлтэй хүмүүс ар гэрийн асуудалдаа багагүй санаа зовно. Цаг зав гарган гэр бүлдээ сайн анхаарал тавь. 

Үхэр: Од эрхэс энэ ордынхны өвөрмөц үйлдэл хийх дур сонирхлоо өдөөж байна. Гэхдээ амжилтад хурдан хүрэх гэсэн хүсэл байдлыг доройтуулна. Хамт олны болон олон нийтийн арга хэмжээнд тааламжгүй байх хэдий ч төлөвлөсөн ажлаа бие даан хийвэл илүү бүтэлтэй байх болно. Та ямар ч тохиолдолд уурлаж бухимдалгүйгээр, асуудлыг энхийн замаар шийдэх хэрэгтэй. Үр хүүхэд болон хайртай хүндээ ихээхэн анхаарал хандуулах цаг үе. 

Ихэр: Эрч хүч буурах болно. Зарим харилцаанд та сэтгэл дундуур байх болно. Хэрэв бусад хүмүүс танд итгэж, нууцаа ярьсан бол тэдний итгэл найдварыг алдахгүй байх хэрэгтэй. Бусдын асуудалд оролцохоос зайлсхий. Энэ үед бусдаас аврал ирэхгүй гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Зарим үед өөртөө илүү итгэж бай. Хүмүүсийн өгсөн зөвлөгөө зарим талаар учир дутагдалтай байх бололтой. 

Мэлхий:Хэсэг хугацаанд тайван орчинд амрахыг хичээ. Өөрчлөлт хийхээр төлөвлөсөн бол нөөц хувилбартай байсан нь дээр. Хэрэв ажил хэрэг таны санаанд нийцэхгүй байвал өөрийн хүсэж байгаа хувилбарыг сонго. Зарим хүмүүс сонирхолтой нөхцөл байдалд орно. Нийгмийн оролцооны үйл ажиллагаа ээдрээтэй болж магадгүй. 

Арслан: Бие махбодын хэт ачааллаас сэргийлэхийн тулд ажил хэрэгтээ улайрах хэрэггүй. Одоо бол шийдвэр гаргахдаа яарч болохгүй цаг үе. Чөлөөт цаг гаргаж амрах талаар бодоорой. Ажил хэрэг хүндрэлтэй болж ирвэл жаахан завсарлага илүүдэхгүй. Хүссэн үр дүндээ өөр аргаар хүрэх талаар бодож сэтгэ. Хэт үнэтэй эд зүйлс худалдан авах юм бол санхүүгийн асуудал босож ирнэ. 

Жинлүүр: Өнөөдөр эрсдэлтэй үйл ажиллагаанд оролцохоос зайлсхий. Элдэв маргаан хэрүүл хийлгүй болгоомжтой бай. Санамсаргүй танилаас болгоомжил. Өөрийгөө бусдаас өөр гэсэн хуурамч бодолд автах хэрэггүй. Од эрхэс таны хувийн ур чадварыг ил гаргаж өгнө. Харин өөртөө эргэлзэх нь зарим боломжуудыг төвөгтэй болгож мэдэх юм. Таны олны өмнө үг хэлэх чадвар илэрч гарч ирнэ. 

Хилэнц:Таны сэтгэлд үлдсэн онцгүй дурсамж нь зарим асуудлыг дэвэргэх бололтой. Шинээр сайхан түүхийг бүтээхийн тулд тэсвэр тэвчээр, цаг хугацаа хэрэгтэй үе. Заримдаа хөгжилтэй үйл ажиллагаанд оролцох нь зарим таагүй дурсамжийг түр ч атугай мартуулж, баяр жаргалыг нэмэгдүүлнэ. Өөрийн олсон амжилт, байр сууриа бүр мөсөн үгүйсгэвэл амьдралд тань улам л тэнцвэргүй байдал үүснэ. Иймээс өөрийн гараар бүтээсэн зүйлээсээ сайн талыг нь олж харахыг хичээ.

Нум: Нарийн мэргэжлийн хүмүүс энэ үед гадаад харилцаагаа амжилттай хөгжүүлэх боломжтой байна. Төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүдээс аар саар шалтгаанаар бүү татгалз. Ямар нэг асуудал гарсан ч та тэр дор нь учир шалтгааныг нь ойлгоно. Харин хайр сэтгэлийн харилцаанд гарсан асуудлаар шийдвэр гаргахаа түр орхисон нь дээр бололтой. 

Матар: Энэ үед гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу зарцуулах зарлагын төсвөө дахин тооц. Гэнэтийн тохиолдлоор гаргаж байгаа худалдан авалтаа багасга. Ойрын үед олох орлогын хэмжээгээ тодорхойлж, мөнгөө зөв зүйлд зарцуулж чадаж байгаа эсэхээ олж мэд. Анхаарал бага зэрэг сарних магадлалтай тул тооцоо хийхдээ дахин шалгаарай. Гэхдээ таны төсөөлөн бодох чадвар өндөр байгаа болохоор бусдыг өөртөө татсаар байх болно. 

Хумх: Од эрхсийн байрлал аливаа харилцааны алдаа дутагдал гаргахаас сэргийлэхийг зөвлөж байна. Ажил мэргэжлийн хүрээнд асуудал үүсвэл аль болох хүлээцтэй ханд. Мөн өөрийн хүч, боломж хүрэхгүй асуудлыг шийдэх гэж оролдох хэрэггүй. Чухал шийдвэр гаргах түвшинд байгаа хумхынхан анхааралтай бай. Тодорхойгүй ажлыг биелүүлэх гэж оролдох нь бүтэхгүй бололтой. 

Загас: Ажил хэргийн уулзалтаас сэтгэл гонсойлгож, урам хугалсан үр дүн гарч мэднэ. Ямар ч таагүй хандлагуудыг бүү эмзэглэн хүлээн ав. Цагаа олоогүй шийдвэрээс болж сэтгэл гутралд автах бололтой. Хүнд бодолдоо дарагдаж, өөрийгөө хэт шүүмжлэх хэрэггүй. Учир нь ингэснээр юуг ч өөрчилж чадахгүй. Харин эсрэгээрээ аль болох аз жаргалтай, хөгжилтэй харагдахыг хичээ. Мөн өөрийн дотоод зөн билэг, совин мэдрэмжийг сайн анзаар. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00