Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-03-30

Ордуудын өнөөдрийн зурхай

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь:Од эрхсийн нөлөө энэ өнөөдрийг тааварлашгүй болгох болно. Шинэ ажил эхлэхээр төлөвлөж буй бол дахин шалга. Хэрэв санхүүгийн байдал ихээхэн асуудалтай байгаа бол яарсан шийдвэрээ түр хойшлуулах нь ухаалаг алхам байх болно. Бусдыг сонсоход цаг гарга. Нөлөө бүхий хүмүүсийн зөвлөгөө танд хэрэгтэй мэдээллийг өгнө.

Үхэр: Азтай бөгөөд шийдэмгий байх тул аливаа саадыг ядах юмгүй туулна. Бүлээн дулаан, амар амгалан гэр бүлийн уур амьсгал таныг хайр халамжаар хүрээлүүлнэ. Хамаатан садан, найз нөхөдтэйгээ уулзах нь сэтгэл санааны сайхан байдлыг авчирна. Гэнэтийн мэдээ нь урьдын бодол санааг өөрчлөхөд хүргэнэ. Ажил хэргийн ашиг сонирхол нь удаан байхгүй болов уу. Та үнэнч зан чанараа алдвал, санхүүгийн асуудалд өртөж болзошгүй байна. Архаг өвчин сэдэрч болзошгүй. 

Ихэр:Өнөөдөр амьдралын эрч буурснаар нөхцөл байдал амаргүй байх болно. Ажил хэрэгт алдаа гарч, үл ойлголцол үүсэж болзошгүй. Их зан, бардам байдал гаргахгүй байх хэрэгтэй болно. Аливаа үйлдлээ өөрийн дутагдалтай талыг ил гаргалгүй илэрхийл. Хувийн авьяас чадвараа зөвхөн өөртөө таатай боломж гаргахад ашиглах нь зохисгүй байна. 

Мэлхий: Уран бүтээлч хүмүүст таатай өдөр. Урлагийн авьяас илүү тодорно. Сайхан сэтгэгдэл өдрийн турш хэвээр байна. Гэр бүл болон бусад ойр дотнын хүмүүстээ цаг заваа зориул. Ажил хэргийн уулзалт олон талын асуудал хэлэлцэх бололтой. Хэлэх үг, хийх үйлдлээ сайн тунгаан бодоорой. Сэтгэлд нийцсэн хүмүүстэй танилцаж магадгүй ч бүх зүйл санаснаар биш байж болохыг анхаар. 

Арслан:Од эрхэс нөлөөгөөр таны урам зориг нэмэгдэнэ. Мөн төсөөлөн бодох чадвар дээшилнэ. Энэ нь сурах ажлын амжилтын түлхүүр байна. Ийм үед ямар нэгэн шинэ зүйл хийж туршихаас бүү ай. Бусдад өөрийгөө илэрхийлэх ур чадвар сайн байна. Таны хичээл зүтгэлийн үр дүнд ажил хэргийн уур амьсгал сайжирна. 

Охин:Урьд өмнө болсон таагүй дурсамжаа санахгүйг хичээ. Эрхэлсэн ажилдаа алдаа эндэгдэл гаргаж болзошгүй байгаа тул өнөөдөр их хариуцлагатай байх хэрэгтэйг од эрхэс анхааруулж байна. Жаахан ч гэсэн хариуцлага алдвал асуудал хүндэрч магадгүй байна. Гэхдээ бас хий дэмий айж сандрах хэрэггүй. Харин хийсэн ажлыг чинь үгүйсгэдэг хүмүүс өө хайж байгааг сайн анхаар. 

Жинлүүр: Оюутан сурагч жинлүүрүүд энэ өдөр сурах үйлсэд өөрийгөө сайн зориулбал сурлагын байдал тогтворжих болно. Шинэлэг орчин таны сонирхлыг татаж, ур чадварыг тань сэргээнэ. Залуу хүмүүс байгууллагынхаа үнэ цэнтэй ажилтан болох болно. Ажил хэргийн шийдэл дээр бусдаас өвөрмөц байхыг хичээ. Хамт олондоо аль болох сайхан ханд. 

Хилэнц:Ажил хэргийн байр сууриа хамгаалахын тулд өндөр хариуцлага, бие даасан байдлыг шаардах болно. Өөрийнхөө бүтээлч чадварыг дээшлүүлж, шинийг сурч мэдэхийн тулд биеэ сайн дайчил. Өнөөдөр таны хайр сэтгэлийн мэдрэмж өндөр байна. Гэхдээ ганц бие хүмүүс зугаа цэнгэлийг хэт хөөцөлдөх хэрэггүй.

Нум:Таны зөн билэг өндөр байна. Энэ нь хувийн амьдралд ч ажил хэрэгт ч тусална. Нэр нөлөө бүхий хүмүүстэй танилцаж магадгүй. Ашигтай арилжаа наймаа хийх гэрээ хэлцэл байгуулах магадлалтай. Гадаад төрх сэтгэл татам байх ч зарим хүмүүс хайрын харилцаандаа асуудалтай байх бололтой. Гэр бүлдээ анхаарал тавихгүй бол тааламжгүй харилцаа үүснэ. Зарим үед өөртөө илүү анхаарал тавьснаас гэр бүлд бухимдал үүснэ. 

Матар:Од эрхсийн сөрөг үр дагавраас болж хууч өвчин сэдэрч мэднэ. Эсвэл ажлын ачааллаас болж ядарна. Ийм үед ужгирч, хуримтлагдсан асуудлыг шийдвэрлэхээс зайлсхий. Тайван орчинд байвал сэтгэл санаа тайвширч, бие махбод хэвийн болно. Хамт олны дунд ойлголцохгүй байсан байдал үгүй болно. Гэхдээ ямар ч үед өөрийгөө хууралгүй, нөхцөл байдлыг үнэн бодитоор харах хэрэгтэй. 

Хумх: Бие махбодын энерги бага зэрэг нэмэгдэх ч зан ааш тогтворгүй байх хандлага давамгайлна. Танд тав тухтай байдлаас илүү амьдралын идэвхтэй байдал хэрэгтэй. Аливаа гутрангуй үзлээ няцааж, эр зориг гаргах үе. Албан ажлын хүрээнд чухал үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэг ирвэл бүх л боломжийг ашиглан, сайн хийж гүйцэтгэ. Үр дүн санаснаар тань гарахгүй ч байсан хийсэн ажлаасаа сэтгэл ханамжийн мэдэр. 

Загас: Харилцаа холбооны салбарт ажилладаг хүмүүс өнөөдөр их ажилтай байна. Залхуурч, гараа хумхилгүй өөрийн хийх ёстой ажил үүргээ сайн гүйцэтгэхийг од эрхэс зөвлөж байна. Таны хийсэн ажлыг удахгүй сайшаан дэмжих болно. Мөн боловсрол шинжлэх ухааны салбарт ажилладаг хүмүүс албан тушаал ахин дэвших магадлалтай. Таны санаачилсан төслийн үр дүн дээд шатны байгууллагаас өндөр үнэлгээ авахаар байна. 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00