Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-03-31

Ордуудын өнөөдрийн зурхай

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Шинэ ажил хэрэг эхлэх бол хувийн авьяас чадвар, авхаалж самбаагаа харуулах хэрэгтэй болно. Дарга удирдлага болон хамт олондоо өөрийн дотор байгаа хүсэл мөрөөдлөө ил гаргах цаг болсон бололтой. Харин ямар ч асуудал үүссэн хэрүүл маргаанаас аль болох зайлсхий. Хэрэгтэй үедээ буулт хийж тохиролцох нь зөвшилцөлд хүрэх хамгийн сайн арга зам байна. Залуу хүмүүс хэт амархан амжилтад тэмүүлэх хэрэггүй. 

Үхэр: Өнөөдөр албан тушаалтнуудтай ажил хэргээр харьцахад төвөгтэй байх болно. Асуудлыг жижиг том эрх мэдэлтэн гэж ялгалгүй үнэнч шударгаар гаргаж тавих хэрэгтэй. Удирдах албан тушаалтантай ч доод албаны хүмүүстэй ч тэгш харьцаарай. Учир нь та өөрийгөө үнэлэх үнэлэмжээ хүндлэх хэрэгтэй. Хэн нэгнээс амар хялбар амлалт авахгүй байхыг од эрхэс сануулж байна.

Ихэр: Од эрхсийн тохиолоор сайн хүнтэй учирна. Аз таны талд байгаа тул өөртөө итгэлтэй бай. Өмнө амссан зовлон зүтгүүр өнөөдрийн сайн сайханд зориулсан сорил гэдэгт итгэ. Таны сайхан сэтгэл, өгөөмөр занг нөлөө бүхий хүмүүс үнэлэх болно. Алс холын сайхан мөрөөдөл биелэх үүд хаалга нээгдэнэ. 

Мэлхий: Ямарваа нөхцөл байдлыг бүрхэг талаас нь харах хэрэггүй. Хэрвээ ямар нэгэн худал хуурмаг зүйл байгаа бол хэн нэгнийг буруутгахаасаа өмнө өөрийн нэр төрийг эрхэмлэ. Энэ үед гаргасан шийдвэр нь олон талаас нь тунгаан бодсон байх юм бол давуу тал болж хувирна. Бусад хүмүүс таны хийж буй ажил, олсон амжилтыг зөв ойлговол бүх нөхцөл байдал танд ашигтайгаар эргэх болно. 

Арслан:Эрч хүч их байх ба амьдралд сайн өөрчлөлтүүд гарна. Харин бусдад өөрийн бодол санааг илэн далангүй хэлэхгүй байх нь зөв байх. Зөв өөрчлөлтийн үед юу хийхээ мэдрэх хэрэгтэй болно. Хүсэл сонирхол нэгтэй ойр дотнын хүмүүстэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөх төлөвлөгөө зохио. Таны амьдралд сайнаар нөлөөлөх боломжийг сайн ашиглаарай. 

Охин:Хууран мэхлэлт болон хов жив гарч ирэх өдөр. Зарим үйл явдал таны хүссэнээр өрнөхгүй бололтой. Тийм зүйлд та шууд нөлөөлж чадахгүй. Иймээс таагүй үйл явдлын өрнөлд оролцохгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Ихэнх таагүй явдал өөрөө аажимдаа арилах бололтой. Гэхдээ холоос авах мэдээ хувийн амьдралд тань хожим сайхан өөрчлөлт авч ирнэ. Хэрэгтэй үед ирсэн боломжийг бүү алд. 

Жинлүүр: Таны хувийн аюулгүй байдал чухал үе. Зарим таагүй нөлөөлөх хүчин зүйлийг өнөөдөр сайн анзаарах хэрэгтэй болно. Энэ цаг үед аливаа үйлдлийнхээ сөрөг үр дагаврыг урьдчилан харж, алдаа гаргахгүй байх хэрэгтэй. Ажлын талбарт нэгэнд олсон үр дүндээ сэтгэл хангалуун хандаж чадвал удахгүй та нэг шат ахих болно. Ажил мэргэжлийн хүрээнд тулгарах сорил таныг сандаргах боловч тийм ч эгзэгтэй байдал үүсэхгүй. Туршлагатай хүмүүс тухайн үеийн нөхцөл байдлыг тэр дор нь энгийн тайван байдал руу хувиргаж чадна. 

Хилэнц: Өнөөдөр амьдрах орчноо өөрчлөх хүсэлтэй хүмүүст боломж гарч ирэх бололтой. Зарим нөхцөл байдлаас болж хайрын харилцаа мухардалд орж болзошгүй. Энэ үед өөрчлөлт хийх нь нэлээд тэсвэр тэвчээр шаардана. Сэтгэл санаагаар унавал бие махбод тавгүй болно. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Хэрвээ та аль болох тайван байхгүй бол архаг хууч өвчин сэдрэх магадлалтай үе. 

Нум: Эргэн тойрныхоо хүмүүстэй эрч хүч болон эерэг энерги солилцох өдөр. Өнөөдөр хамгийн гол нь өөрийгөө урьдын адил нэр хүндтэй, бүхний хайртай хүн мэтээр мэдрэх нь чухал. Аливаа үйлийг эхлэх бол ямар ч салбарт үйл ажиллагаа эрхэлдэг байсан гаргасан төлөвлөгөөгөө яг таг баримтлах нь тохиромжтой. Шийдэмгий байвал удахгүй орлогоо нэмэгдүүлэх эсвэл албан тушаал дэвших болно. 

Матар: Өнөөдөр олон нийтийн үйл ажиллагаа таны анхааралд байна. Багийн үйл ажиллагааны чухал хэсэг байх нь таныг урамшуулах болно. Өөрийн ажилладаг салбартаа шинэчлэл хийх боломжийг судал. Харин хайр дурлалын харилцаанд тогтворгүй байдал үүсэж магадгүй. Хувийн хэрүүл маргаанд ялагч болохыг бүү тэмүүл. Аль болох өөдрөг үзэлтэй байж, ирээдүй сайхнаар төсөөл. 

Хумх: Аялах болон зочид хүлээн авахад сайн үе. Гэхдээ хэт их цаг үрсэн найр наадмаас зайлсхий. Гэр бүлийнхэнтэйгээ хамт амрахыг хичээ. Салхинд гарч эрүүл агаар амьсгал. Ойр дотнын хүмүүстээ цаг гаргаж сэтгэл дотроо хадгалж явдаг гомдлыг нь тэвчээртэй сонс. Үр хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсролд сайтар анхаарах хэрэгтэй бололтой. 

Загас: Аливаа харилцаа холбоонд хамтрагчаа сайн ойлгохгүй байх хүсэл мөрөөдөлдөө эргэлзэх байдлыг үүсгэнэ. Хэн нэгэн таныг буруугаар үнэлэх, хүнд даалгавар үүрүүлэхийг хичээх гэж байгаа мэт мэдрэмж төрнө. Ийм үед бүдүүлгээр авирлах, уурлаж цухалдах зэрэг нь нөхцөл байдлыг улам хурцатгах болно. Амьдралын эрч хүч боломжийн байгаа тул аливаа асуудалд бүтээлч бөгөөд эергээр хандаарай. Удахгүй бүх зүйл хэвийн голдиролдоо орох болно. Ажлын ур чадвар болон зөн билэг нэмэгдэнэ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00