Хонь: Энэ долоо хоногт сэтгэл хөдөлгөсөн сайхан учрал тохиолдох боломжтой ба хуучны дурсамж сэргэж магадгүй. Туршлагатай, ахмад хүмүүсийн зөвлөгөөг зүгээр сонсоод өнгөрөх биш харин ашиглаж чадсан хүмүүс зөв алхам хийсэндээ хожим баярлах болно. Өөрийгөө сайн мэдрэх юм бол элдэв хүнтэй муудахгүй. Ажлаа сайтар төлөвлөөд, асуудлуудыг ач холбогдлын түвшингээр нь жагсаан авч үз. Энэ нь танд яг юу хамгийн түрүүнд хэрэгтэй гэдгийг мэдэхэд чухал нөлөө үзүүлнэ. Шударга хамтын ажиллагаа нь таны мөнгө санхүүгийн асуудлыг шийдэхэд хамгийн их хэрэгтэй. Амьдралын баяр баясгаланг авч сурах нь эрч хүч нэмэх тэжээл болно. Долоо хоногийн сүүлээр аливаа эрсдэлтэй зуйлийг тэвч. Олон хүн оролцсон найр наадмаас болгоомжил. Таагүй мэдээлэл хүлээн авах магадлалтай. Элдэв чанга дуу шуугиан урмыг тань хугална. Сэтгэл хөдлөлөө хянаж тайван байдлаа хадгал. Биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхий. Хууч өвчтэй хүмүүс урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэхийг зөвлөе. Гэр бүлийн мөнгөний хэрэгцээ таны халаасыг тэмтрэх болно. Худалдан авалт хийхдээ арвич хямгач бай. Их мөнгө зарцуулахгүй зүйлийг сонгохыг хичээ.
Үхэр: Энэ долоо хоногт мөнгө санхүүгийн талаар чухал шийдвэр гаргахаас зайлсхий. Санхүүгийн алдагдалд орохгүйн тулд ажлын хяналтаа сайжруулсан дээр. Таны туршлагадаа хэт найдвал санхүүгийн алдагдалд хүрч болзошгүй. Өр зээл тавих, эрсдэлтэй үйл ажиллагаанд оролцох зэргээс холуур бай. Эргэн тойронд эрх мэдлийн төлөө тэмцэл гарна. Сэтгэл хөдлөлд бүү авт. Танд бусдад итгэж нууцаа ярих нь ихээхэн эрсдэлтэй санагдана. Мэргэжлийн үйл ажиллагааны гаргах амжилт нь танд албан тушаал дэвших боломж олгоно. Ажил хэрэгтээ саруул ухаан, зөн билгээр ханд. Хүндрэл бэрхшээлээс болж амьдралд тань таагүй өөрчлөлт гарч болзошгүй байна. Харилцаа холбоонд таагүй. Үл таних хүмүүс амьдралд чинь муу нөлөө үзүүлнэ. Ойр дотнын хүнтэйгээ үл ойлголцох байдалд орно. Хэрүүл маргаанаар ямар ч асуудал шийдэгдэхгүй гэдгийг сайн ойлго. Бусдад гайхуулахын тулд хэрэгцээгүй үйлдэл хийх хэрэггүй. Энэ нь хувийн амьдралд хэрүүл маргаан үүсэхэд нөлөөлнө. Санхүүгийн найдваргүй байдал ч маргааныг даамжруулж болзошгүй. Өөрийгөө хатуу төлөвлөгөөний хүрээнд хэт хаших хэрэггүй. Уян хатан байдлаар бодсон зүйлээ хэрэгжүүл. Танд сонирхолтой байх үйл явдалд оролцох хэрэгтэй. Та өөрийгөө сориход бэлэн байна. Найз нөхөд болон ойр дотнынхоо хүмүүсийг сонсох нь танд таалагдах болно. Зөвхөн бусдын зөвлөгөөг бус өөрийн зөн билгээ ч бас дага. Мөн бусад хүмүүсээс ч тусламж авахдаа бүү ай. Адал явдалд дуртай үхрийнхэн холын аялалд гарах бололтой.
Ихэр: Энэ долоо хоногт өөрийн авьяас чадвараа илэрхийлэх онгод сэдэл ихэснэ. Шинэ арга барил олж авах, ажлын үр дүнгээ сайжруулах тал дээр илүү санаачилгатай байгаарай. Ажил төлөвлөгөөний дагуу явах эсэхэд санхүүгийн асуудал нөлөөлнө. Амжилт дагуулах аливаа шинэ зүйлийг сориход бэлэн бай. Хэрэгтэй төслөө аврахын тулд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Амжилтад хүрэхийн тулд ихээхэн саадыг туулна гэдгийг ямагт санаж яв. Сэтгэл зүйгээ ажлын ачаалалд бэлэн байлга. Гэхдээ хэт олон цагаар үргэлжлүүлэн ажиллах хэрэггүй. Ядаргаанд орохгүйн тулд ажил амралтаа зөв зохицуул. Санал зөрөлдөөн таны эргэн тойрон байх тул оюун ухаанаа амар тайван байлгах нь чухал. Та чухал гэж үзсэн зүйлээ л анхаарах оролдлого хийх ба таны төвлөрөлд нөлөөлөх оролдлого хийж буй хүмүүсийн үйлдэлд тэвчээртэй бай. Гэхдээ завгүй ажилтай ч бусдын хэрэгцээг чухалчилж, хэрэгтэй нэгэнд анхаарлаа хандуулбал таны нэр хүнд өндөр байх болно. Урлаг уран сайхнаар дамжуулан сайн дурын үйлсэд оролцоход тохиромжтой үе. Нийгэмд эзлэх байр сууриа сайжруулах боломж гарна. Гэнэтийн таатай мэдээ сонсож болзошгүй. Гадаад улсаас сонирхолтой санал ирнэ. Сурлага болон мэргэжлийн чадвараа дээшлүүлэх боломж гарна. Сонирхолтой хүмүүстэй танилцаж, өөрийн хүсэл мөрөөдлийг олж авах болно. Хайртай хүнээ халамжлах нь таны хамгийн их анхаарлаа хандуулах сэдэв байна. Ганц бие хүмүүс өөртөө тохирох хэн нэгэнтэй уулзана.
Мэлхий: Энэ долоо хоногт сэтгэн бодох чадвараа чөлөөтэй байлгавал бүтээлч санаанаасаа таашаал авна. Худалдаа наймаа хийдэг хүмүүс сайн орлого олж чадна. Ажлын туршлага болон ур чадвар таны нэр хүндэд нөлөөлнө. Уран бүтээлч хүмүүс өөрийнхөө дотоод ертөнцийг нээн харуулах болно. Оюун ухаан болон дотоод сэтгэлээ гүн гүнзгий мэдрэх чадвартай байна. Бусдын хүсэл тэмүүллийг зөв ойлгох шаардлага гарч ирнэ. Таагүй хүмүүстэй уулзах нь төөрөгдүүлсэн мэдээллийг танд өгнө. Энэ үед янз бүрийн далд санаатай хүмүүсээс хол байх хэрэгтэй болно. Шинэ ажлын хийх алхам бүрийг сайн төлөвлөх хэрэгтэй. Амжилтад хүрнэ гэдэгтээ бүү эргэлз. Таны төлөвлөгөөнд тогтворгүй зан чанар, сэтгэл санааны тайван бус байдал сөргөөр нөлөөлнө. Иймээс ямар ч нөхцөл байдал үүссэн өөрийгөө хянахыг хичээ гэж зөвлөж байна. Мөн алдаа гаргавал хариуцлага хүлээхэд бэлэн байгаарай. Ажил төрөлд ямар ч саад бэрхшээл гарсан бусдаас бурууг хайх хэрэггүй. Зөвхөн азад найдалгүй сайтар боловсруулсан тооцоо судалгаанд үйл ажиллагаагаа тулгуурлах хэрэгтэй болно. Бизнесийн харилцаанд өнгөц үнэлгээ хийх хэрэггүй. Найз нөхдөдөө мөнгө зээлүүлэх нь эргээд хэрүүл маргаанд хүрэх магадлалтай байна. Амьдралын буруу дэглэмээ өөрчилж шинэ зүйлийг турших хэрэгтэй болно. Шинэ газарт очиж, шинэ орчныг мэдрэхэд тохиромжтой. Олон хүн цугласан уулзалтад оролцвол аль болох идэвхтэй байж, мэдрэмжтэй оролцох нь амжилтад хүргэнэ.
Арслан: Энэ долоо хоногийн эхээр эрч хүч нэлээд буурах тул ганцаараа байхыг хичээ. Эрч хүчээ нөөцлөхийн тулд ажлаа сайн зохион байгуулахыг хичээ. Хайр дурлалын харилцаа сайн байх хэдий ч хоосон хардлагаас болоод энэ харилцаанд асуудал гарах магадлалтай. Од эрхэс анхаарал, болгоомжтой байхыг сануулж байна. Хэнд ч хэрэггүй хэрүүл маргаанаас зайлсхий. Энэ нь дэмий бухимдал төрүүлэхээс өөр юманд хүргэхгүй. Болгоомжтой байхгүй бол ямар нэг нөхцөл байдал өөрийн үзэл бодлоос ухарч няцахад хүргэж мэднэ. Хууль эрхзүйтэй холбоотой асуудалд болгоомжтой ханд. Өрсөлдөгч нар өмнөх алдааг ашиглах бололтой. Долоо хоногийн сүүл рүү өөрийнхөө зохион байгуулах ур чадварыг харуулж чадна. Бусдын тусламжийг хэрэгтэй үед нь ашигласнаар өөрийнхөө цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой болно. Аливаа ажил үйлс ерөнхийдөө бүтэмжтэй байна. Мөн оюун ухааны чадвар нэмэгдэнэ. Сайхан уур амьсгал өргөн тархсан байна. Эрч хүчтэй байдал танд эерэг нөлөө үзүүлэх тул гайхалтай сайхан санаанууд орж ирнэ. Ирээдүйнхээ амжилтын төлөө одооноос сайн өөрчлөлтийг эхлэхэд болно. Дуртай ажлаас та сэтгэл хангалуун байдлыг олж авна. Мөн мэргэжлээ дээшлүүлэх эсвэл шинэ авьяас чадвараа нээх хүсэлтэй болно. Өөртөө хэрэгтэй зүйлийг худалдан авахдаа сайтар шалгаарай. Мөнгөө төсвийн дагуу зөв зарцуул. Өндөр ачаалалтай ажилласан хүмүүс өөртөө зав гарахгүй бол ядаргаанд ороход хүрнэ. Эцэг эх арслангууд хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч, шаардлагатай бол цэвэр агаарт хэдэн цагаар ч хамаагүй гарах хэрэгтэй.
Охин: Энэ долоо хоногийн эхээр бага зэргийн сөрөг нөлөөлөлд ажил хэрэг өртөж магадгүй. Ажлын байр суурь нь ганхаж байгаа хүмүүс хэт яаруу байхаас татгалз. Үйл явдлыг бүү түргэтгэ. Амьдралдаа өөрчлөлт хийхэд таатай үе бөгөөд эртнээс төлөвлөж, ажлаа зохицуул. Өөрийгөө анзаарч байхгүй бол архаг хууч өвчин сэдэрч мэднэ. Сайн амарч, эрч хүчээ сэлбэхийн тулд өөртөө сонирхолтой хөтөлбөр бодож ол. Хэрэгцээт эд юм худалдаж авах бол сайн судалж үзээрэй. Гэр бүлийн харьцаанд тааламжтай. Таны хайр сэтгэлийн харилцаа илүү дотно найрсаг болж, харилцан итгэл бэхэжнэ. Ажлын ачаалал хэчнээн их байсан ч гэртээ эртхэн харьж, гэр бүлийнхэнтэйгээ хамт оройн хоолоо идээрэй. Харин долоо хоногийн сүүл рүү таагүй нөлөө хайртай хосуудыг хагаралдуулж болзошгүй. Хосуудын хооронд байгаа санал зөрөлдөөнийг шийдвэрлэхэд яг тохирсон цаг. Бие биеэ хардах үндсийг бүү гарга. Романтик санаачилгаа илүү олон талтай, идэвхтэй байлгах нь ойлголцолд хүрэхэд боломж гаргасаар байна. Од эрхэс таныг сорино. Сэтгэл санааны тогтворгүй байдал ажил дээр болон гэр оронд маргаан гарах шалтгаан болно. Өөрийн боломж бололцоог зөв үнэлэх чадваргүй болох магадлалтай. Судалгаа тооцоогүй бол алдагдалд орох тул арилжаа наймаа бүү хий. Мөн биеийнхээ эрүүл мэндэд анхаарлаа хандуулах хэрэгтэй бөгөөд хоол хүнсэндээ онцгой санаа тавиарай. Аливаа асуудлыг эв эеэр, тайван замаар зохицуулахыг одод зөвлөж байна.
Жинлүүр: Таны бүтээлч байдал эргэн тойрон дахь хүмүүст таалагдана. Өөрийн тойрон хүрээлэлд эсрэг бодолтой хүн оруулах хэрэггүй. Зарим сайхан саналд татгалзах эр зориг хэрэгтэй. Энэ нь төвөгтэй асуудлуудаас хол байхад тань тусална. Эерэг бодол санаа давамгайлна. Эрч хүч дажгүй байх ч өөртөө нэмэлт үүрэг хариуцлага хүлээхийн оронд өмнөх ажлаа дуусгах нь илүү хэрэгтэй. Өрсөлдөгчийн зүгээс таны төлөвлөгөөг нураах үйлдэл гаргаж магадгүй. Таны сул ба давуу талыг аль алийг нь буруугаар ашиглах магадлалтай. Богино хугацаанд хариу арга хэмжээ авснаар хүндрэлийг даван туулна. Хэт идэвхтэй байх нь төрөл бүрийн хүмүүст янз бүрийн санаа бодол төрүүлнэ. Бусдын үзэл санаанд нээлттэй ханд. Онцлог зан чанар ихтэй хүмүүстэй хамтарч ажиллаж магадгүй. Санаандгүй үйлдэл муу үр. дагавар дагуулж мэднэ. Болчимгүй хөдөлж, бодлогогүй үг хэл ярихаас зайлсхий. Боломжтой бол ганцаар байж өөрийн зүрх сэтгэл, оюун санаанд анхаарлаа төвлөрүүл. Хэрэгцээгүй эд материаллаг байдлын төлөө хэт их өөрийгөө зовоохоос болгоомжил. Хянуур хандлага аливаа худалдаа арилжаа хийх тохиолдолд хэрэг болно. Сайн тооцоо хийсэн бол санхүүгийн ашгийг дээшлүүлнэ. Өөртөө анхаарал тавьж, эрүүл мэндээ сайжруулахыг хичээ. Хаврын цагт шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх нь таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Архи тамхитай холбоотой муу зуршлаас салах нь ихээхэн эерэг үр дүнтэй. Амьдралын нөхцөл байдлаа сайжруулахын тулд ямар ч асуудалд аль болох мэдрэмжтэй хандахыг хичээ.
Хилэнц: Энэ долоо хоногт зарим хов жив таныг гүтгэж магадгүй. Хамтын ажиллагаанд үл ойлголцол гарна. Энэ бүгдэд хүлээцтэй байснаар таны нэр хүнд өсөж, хүрээлэл тань өргөжин бэхжих болно. Эргэн тойронд байгаа дэл сул дэмий явган яриаг бүү тоо. Хоосон хов живийн ихэнх нь зүгээр л хэн нэгний санаанаас гарсан төсөөлөл байх болно. Сайн танихгүй хүнтэй уулзах эсвэл муу энергитэй газар очих зэргээс зайлсхий. Амьдралдаа олдсон боломж бүрийн төлөө тэмцэх цаг үе гэдгийг битгий март. Хэрэв шинэ ажил эхлэх гэж байгаа бол төлөвлөгөөнийхөө цар хүрээг аль болох өргөн хүрээтэй харахыг од эрхэс зөвлөж байна. Товлосон төлөвлөгөөтэй хүмүүст ч гэнэт өөрчлөх шаардлага гарч ирж магадгүй тул бэлтгэлтэй бай. Эргэлзээтэй үйл ажиллагаанд оролцвол болгоомжтой байх хэрэгтэй болно. Ихэнх хүмүүс бусдын анхаарлын төвд байна. Гадаад төрхөө сайн анхаар. Таны биеэ хэрхэн авч явааг санаанд оромгүй чухал хүн анзаарах магадлалтай. Бусдаас дэмжлэг туслалцаа амархан авч чадна. Тусын хариуг сайн өгөх нь зүйтэй. Өөрийн хүсэж мөрөөдөж байгааг зөв илэрхийлэх нь чухал. Хувийн амьдралд өөрчлөлт таныг хүлээж байна. Гэр бүлээ ямар ч үед хайхралгүй орхиж огт болохгүй. Таны ойр дотнын хүмүүс бат бэх хайрыг хүсэж шаардах болно. Хэдий цаг зав бага байсан ч гэсэн та тэрхүү хүслийг бүү хэрэгсэхгүй орхиорой.
Нум: Од эрхсийн нөлөө эрч хүчийг нөхөж, оюун санааг тэлнэ. Хувийн ур чадвар тань нэмэгдэнэ. Өдөр тутмын уйтгартай санагдах ажил хэрэгтээ бага ч болов өөрчлөлт оруулж өгөхийг хичээх хэрэгтэй. Материаллаг байдлыг хэт шүтэх хэрэггүй. Зөв хандлага илүү сайжирна. Гэр бүлийн асуудал танаас уян зөөлөн, өрөвч өгөөмөр байхыг шаардаж байна. Хосууд нэг нэгэнтэйгээ сэтгэлээ хуваалцах нь үл ойлголцлыг даван туулах боломж олгоно. Эмэгтэйчүүд эхэлж буулт хийн, нөхцөл байдлыг зөөлрүүлэх талаар арга хэмжээ авах хэрэгтэй. Дан ганц эрчүүдийг буруутгах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Амьдралын тэнцвэртээ талыг эрх тэгш бөгөөд зөв харилцаа л хангаж чадна. Ганц бие хүмүүс сэтгэл нийцэх хүнтэй учирч болзошгүй.Харилцаа холбоонд гарсан асуудал зарим ажлыг хойшлогдох нөхцөл үүсгэнэ. Ажил хэрэгт сөргөөр нөлөөлөх, үл ойлголцлыг үүсгэх мэдээлэлд анхааралтай хандаарай. Ямар нэг үйл ажиллагаанд оролцохдоо өөрийн нэр хүндийг хир байгааг мэдэх ба амьдралыг бодитоор олж харах нь зүйтэй. Хэрвээ нөхцөл байдалд зөв дүгнэлт хийж чадвал таны дотор ямар ч дарамт шахалт байхгүй болно. Өөртөө хэт өндөр шаардлага тавих нь таныг дэмий л сэтгэлийн хямралд оруулна. Таны дотоод зөн совин ихэснэ. Дотроо удаан хүсэж явсан зүйлээ хэрэгжүүлж чадвал аз жаргалтай байх болно. Уран бүтээлч хүмүүс од эрхэст баярлах хэрэгтэй. Таны зон онгод нэмэгдэж өвөрмөц бүтээл гаргахаар байна.
Матар: Энэ долоо хоногт хэт илэн далангүй байх гэсний хэрэггүй. Хэрүүл маргаанд төвийг сахь. Харилцаа холбооны тал дээр асуудал байгаа бол ойлголцолд хүрэхэд онцгой анхаар. Хайр сэтгэлийн харилцаа ээдрээтэй байдалд орж болзошгүй. Хувийн амьдралаа сайн тийш нь эргүүлэх бүх боломжийг ашигла. Хайртай хүнийхээ үг үйлдэл бүрийг шүүмжлэхээс зайлсхий. Хайртай хосууд бусдын нөлөөнд автаж бие биеэ гомдоож болзошгүй тул сэтгэлээ онгойтол сайн ярилцахыг зөвлөж байна. Хувийн амьдралаасаа хөндлөнгийн хүмүүсийг хол байлгах нь хожим хэрэгтэй байх болно. Худал цуурхалд бүү итгэ. Алдаандаа шүүмжлэлтэй хандаж, бодол санаа, үг үйлдлээ цэгцэл. Ажил хэрэгт хүндрэл гарах магадлалтай. Гэхдээ бодлогогүй алхам хийлгүй, тэвчээртэй байх хэрэгтэйг одод анхааруулж байна. Хамт олноо хэрхэн зөв зохион байгуулж чадахаа харуул. Од эрхсийн нөлөө өөрчлөлт ихтэй байх тул танаас эрч хүчний хуваарилалтаа ихээхэн чармайлт гарган зохицуулахыг шаардана. Санхүү мөнгөний бэрхшээл тулгарч магадгүй. Санхүүгийн байдал тодорхой бус байна. Хөрөнгө оруулалт сайн үр дагаврыг амлаж чадахгүй байх.
Хумх: Энэ долоо хоногт та сонголт хийх хэрэгтэйгээ ойлгох болно. Шаардлагатай өөрчлөлтийг хий. Хэрэв та том ажил эхлэх гэж байгаа бол эхлээд сайн зөвлөгөө ав. Ямар нэгэн зөрчил маргаан гарвал бэлтгэлтэй бай. Үйл явдал санаанд оромгүй байдлаар эргэж, хэрүүл маргаан үүсэж магадгүй. Та бусад хүмүүсээс хэт хамааралтай байна. Ямар нэгэн үйл ажиллагаа танаас багагүй хэмжээний мөнгө шаардана. Зарим хүмүүсийн үйлдэл таны сэтгэлийн амар амгаланг үгүй хийх бололтой. Өөрийн боломж бололцоог зөв дүгнэж, хүсэл сонирхлоо эергээр тодорхойл. Санхүү мөнгөний боломжтой болбол боловсрол мэдлэгээ дээшлүүлэх талаар анхаар. Хуучин түншүүдтэйгээ ойлголцох нь ойрын ирээдүйд санхүүгийн байдлаа дээшлүүлэхэд тусална. Энэ таатай хандлагыг бүрэн дүүрэн ашиглахыг хичээ. Ийм боломж олон олдохгүй гэдгийг сайн ойлгоорой. Хувийн амьдралдаа ч аливаа үйл явдлын өрнөлийг анхааралтай ажиглаж, санаачилгыг бүү алд. Ажил амьдрал ачаалалтай байх бөгөөд гэнэтийн адал явдал, ер бусын нөхцөл байдал тохиолдож болно. Үүнийг та зөн билэг, өвөрмөц сэтгэлгээгээрээ даван туулна. Гэр бүлийн харьцаа болон хувийн амьдралд гарах өөрчлөлтүүдийг зөвөөр хүлээн ав. Хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөө. Тэдэнтэй чин сэтгэлийн яриа өрнүүлж, сайн найз шиг нь бай. Өөрийн сэтгэл зүрхэндээ бүрэн захирагдвал хүлээсэн үүрэг хариуцлагаа умартаж мэднэ. Таагүй байдлыг тойрч гарах гол арга нь анхаарал, болгоомжтой байх явдал байна.
Загас: Энэ долоо хоногт бизнесийн үйл ажиллагаанд илүү тооцоолол шаардлагатай. Зөн билигтээ итгэн, урсгалаараа явах нь зохимжгүй. Хэн нэгэн таныг мэхэлж магадгүй тул болгоомжтой бай. Ажил хэргийн ямар нэгэн маргаанд оролцохгүй байх нь елзийтэй. Од эрхсийн нөлөөгөөр элдэв зөрчлийн үр дагавар нь таны талд таагүй гарах болно. Гарын үсэг зурах, гэрээ хэлэлцээр хийх үедээ мэргэжлийн хүнээр хянуул. Сонирхолтой үйл явдал болно. Хэрэв хүсэж байгаа ажлаа олбол өөрийн хичээл зүтгэлийг хоосон үрэх хэрэггүй. Шургуу дайчин зан таны нэрийн хуудас болно. Олны дундаас өөрийн ур чадвараар товойн гарахыг хүсдэг бол олдсон боломжийг сайн ашигла. Амьдралын урсгалыг дагаж хөвөлгүй өөртөө итгэлтэй байгаарай. Уран бүтээлч хүмүүс өөрийгөө харуулах чухал бүтээл хийнэ. Авьяас чадвараараа мөнгө олох алхам хийх үе. Хэрэгтэй өөрчлөлт хийх эрэл хайгуулаа зогсоохгүйгээр урагшил. Аль болох бүтээлч хандлагатай байх нь чухал. Амьдрах орчноо өөрчлөх нь таагүй нөлөөнөөс хол байх арга зам байх болно. Хэрэв гаднын нөлөө таны ажилд оролцвол түүнд автахаас сэргийлж сайн бясалгал хийх хэрэгтэй. Хэсэг хугацааны дараа байдал аяндаа таны талд эргэх болно. Хайртай хүнтэйгээ хамтдаа хэцүү бэрх үеийг даван туулаарай. Өөрийн ур чадвар, ухаалаг санааг сайн ашигла. Ойр дотнынхоо хэн нэгнийг эмзэглүүлэх үг хэлэхээс болгоомжлох хэрэгтэй.