Хонь: Өөрийгөө сайн мэдрэх юм бол элдэв хүнтэй муудахгүй. Танд ирсэн санал илүү эд хөрөнгийн шинж чанартай байх болно. Энэ үед үүссэн асуудлыг шийдвэрлэхийн тулд ихээхэн мөнгө хөрөнгө хэрэгтэй байж болзошгүй. Ажлаа сайтар төлөвлөөд, асуудлуудыг ач холбогдлын түвшингээр нь жагсаан авч үз. Энэ нь танд яг юу хамгийн түрүүнд хэрэгтэй гэдгийг мэдэхэд чухал нөлөө үзүүлнэ.
Үхэр: Хүндрэл бэрхшээлээс болж амьдралд тань таагүй өөрчлөлт гарч болзошгүй байна. Санхүүгийн алдагдалд орохгүйн тулд ажлын хяналтаа сайжруулсан дээр. Ойр дотнын хүнтэйгээ үл ойлголцох байдалд орно. Хэрүүл маргаанаар ямар ч асуудал шийдэгдэхгүй гэдгийг сайн ойлго.
Ихэр:Ажил төлөвлөгөөний дагуу явах эсэхэд санхүүгийн асуудал нөлөөлнө. Амжилт дагуулах аливаа шинэ зүйлийг сориход бэлэн бай. Шинэ үйл явдал хэрэгтэй арга хэмжээ авахыг шаардана. Хэрэгтэй төслөө аврахын тулд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Гэнэтийн гайхамшиг болохыг хүлээн, зүгээр сууж болохгүй.
Мэлхий:Энэ өдөр шинэ танилуудтай болох бололтой. Ажил хэргийн уулзалт сайн тал руугаа өрнөнө. Уран бүтээлч хүмүүс өөрийнхөө дотоод ертөнцийг нээн харуулах болно. Оюун ухаан болон дотоод сэтгэлээ гүн гүнзгий мэдрэх чадвартай байна. Харин залуу хүмүүс сэтгэл хөдлөлтэй үедээ яарсан алхам хийхээс зайлсхий.
Арслан:Өнөөдөр хэд хэдэн асуудлыг нэгэн зэрэг шийдэх хэрэг гарна. Од эрхэс анхаарал, болгоомжтой байхыг сануулж байна. Хэнд ч хэрэггүй хэрүүл маргаанаас зайлсхий. Энэ нь дэмий бухимдал төрүүлэхээс өөр юманд хүргэхгүй. Танд илүү чухал шийдвэр гаргах хэрэгцээ байна. Ажлын цагаа нарийн сайн төлөвлө.
Охин:Өөрийгөө анзаарч байхгүй бол архаг хууч өвчин сэдэрч мэднэ. Сайн амарч, эрч хүчээ сэлбэхийн тулд өөртөө сонирхолтой хөтөлбөр бодож ол. Хэрэгцээт эд юм худалдаж авах бол сайн судалж үзээрэй. Шинэ мэдээлэл ирэх бололтой. Ойр дотнынхон тань хэрэгтэй үед тусалж дэмжих бөгөөд та хариу талархлаа цаг алдалгүй илэрхийлэх хэрэгтэй.
Жинлүүр: Эерэг бодол санаа давамгайлна. Эрч хүч дажгүй байх ч өөртөө нэмэлт үүрэг хариуцлага хүлээхийн оронд өмнөх ажлаа дуусгах нь илүү хэрэгтэй. Биеийн хүчний хүнд хөдөлмөр хийвэл таны бие тавгүйтэн, өвчлөх магадлалтай байна. Оройг гэр бүл, найз нөхдийн хүрээнд хамтдаа өнгөрүүлбэл та тайван амгалан байдлыг мэдрэх болно.
Хилэнц: Өндөр ачаалалтай өдөр хүлээж байна. Амьдралдаа олдсон боломж бүрийн төлөө тэмцэх цаг үе гэдгийг битгий март. Хэрэв шинэ ажил эхлэх гэж байгаа бол төлөвлөгөөнийхөө цар хүрээг аль болох өргөн хүрээтэй харахыг од эрхэс зөвлөж байна. Бодсон ашгаа авах боломж тийм ч хурдан нээгдэхгүй. Урт хугацааны үр ашгийн төлөө бага зэрэг эрсдэл гаргах хэрэгтэй.
Нум: Эрч хүч нөхөж, оюун санаагаа тэлэх өдөр. Хувийн ур чадвар тань нэмэгдэнэ. Амьдралд юу илүү чухал, үнэтэй гэдгийг мэдэрнэ. Материаллаг байдлыг хэт шүтэх хэрэггүй. Зөв хандлага илүү сайжирна. Залуу хосууд амьдралаа шинээр эхлэхэд тохиромжтой. Ганц бие хүмүүс шинээр хүнтэй танилцах боломжтой.
Матар: Өнөөдөр өмнөх хийсэн ажил болон ойрын төлөвлөгөөгөө үнэлж, дүгнэх өдөр. Алдаандаа шүүмжлэлтэй хандаж, бодол санаа, үг үйлдлээ цэгцэл. Хувийн амьдралаа сайн тийш нь эргүүлэх бүх боломжийг ашигла. Гэхдээ хэтэрхий идэвхтэй амьдралын хэлбэрийг сонгох хэрэггүй. Энэ үед эрч хүчээ зөв зохион байгуулах хэрэгтэй.
Хумх: Үйл явдал санаанд оромгүй байдлаар эргэж, хэрүүл маргаан үүсэж магадгүй. Та бусад хүмүүсээс хэт хамааралтай байна. Хүчтэй эсэргүүцэлд шууд бууж өгвөл сул дорой болно. Тэсвэртэй бөгөөд үнэнч шударга байх нь таагүй байдлаас салахад тусална. Өөрийгөө зөв илэрхийл. Гэхдээ өдөөн хатгалгад автахгүй байх хэрэгтэй.
Загас: Сэтгэл хөдлөл ихтэй өдөр. Өнөөдөр сонирхолтой үйл явдал болно. Хэрэв хүсэж байгаа ажлаа олбол өөрийн хичээл зүтгэлийг хоосон үрэх хэрэггүй. Шургуу дайчин зан таны нэрийн хуудас болно. Олны дундаас өөрийн ур чадвараар товойн гарахыг хүсдэг бол олдсон боломжийг сайн ашигла. Хувийн амьдралд зөрчил маргаан гарах боловч үүнийг газар авхуулах дэвэргэх хэрэггүй.