Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-04-05

Ордуудын өнөөдрийн зурхай

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь:Тогтворгүй хандлагатай тул бизнесийн үйл ажиллагаа тийм ч их амжилт олохгүй. Бусад хүмүүсийн хэлэх үгийг бүү эсэргүүц. Олон жилийн туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг сонс. Бизнесийн маргаан зөрчил нь ашгийг багасгаж мэднэ. Ганцаараа бүгдийг хийх гэж бүү оролд. Шударга хамтын ажиллагаа нь таны мөнгө санхүүгийн асуудлыг шийдэхэд хамгийн их хэрэгтэй

Үхэр: Харилцаа холбоонд таагүй өдөр. Үл таних хүмүүс амьдралд чинь муу нөлөө үзүүлнэ. Танд нөхцөл байдлаа өөрчлөх шинэ санаа төрнө. Ирээдүй хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө хэнд ч сайн найз, хамтрагчдаа ч задлах хэрэггүй. Гэхдээ өөрийгөө хатуу төлөвлөгөөний хүрээнд хэт хаших хэрэггүй. Уян хатан байдлаар бодсон зүйлээ хэрэгжүүл. 

Ихэр: Оны сүүлээр хийсэн гэрээ эсвэл эхэлсэн ажлын үр дүн гарна. Амжилтад хүрэхийн тулд ихээхэн саадыг туулна гэдгийг ямагт санаж яв. Сэтгэл зүйгээ ажлын ачаалалд бэлэн байлга. Гэхдээ хэт олон цагаар үргэлжлүүлэн ажиллах хэрэггүй. Ядаргаанд орохгүйн тулд ажил амралтаа зөв зохицуул. Зарим үед ямар ч ажлыг түр мартан оюун ухаанаа амрааж сурах хэрэгтэй. 

Мэлхий: Хоёрдмол хандлага зонхилох өдөр. Бусдын хүсэл тэмүүллийг зөв ойлгох шаардлага гарч ирнэ. Таагүй хүмүүстэй уулзах нь төөрөгдүүлсэн мэдээллийг танд өгнө. Энэ үед янз бүрийн далд санаатай хүмүүсээс хол байх хэрэгтэй болно. Таны аливаа зүйлийг задлан шинжлэх чадвар сайн байх тул өрсөлдөгч нартаа тийм ч хурдан ялагдахгүй. 

Арслан: Болгоомжтой байхгүй бол ямар нэг нөхцөл байдал өөрийн үзэл бодлоос ухарч няцахад хүргэж мэднэ. Хууль эрхзүйтэй холбоотой асуудалд болгоомжтой ханд. Өрсөлдөгч нар өмнөх алдааг ашиглах бололтой. Бизнесийн харилцаанд зөн совингоо сонс. Мөн өндөр эрх мэдэлтэй хүнийг өөрийн талд байлгах нь чухал байна. 

Охин: Гэр бүлийн харьцаанд тааламжтай өдөр болно. Таны хайр сэтгэлийн харилцаа илүү дотно найрсаг болж, харилцан итгэлцэл бэхэжнэ. Ажлын байр суурь нь ганхаж байгаа хүмүүс хэт яаруу байхаас татгалз. Үйл явдлыг бүү түргэтгэ. Зарим үед тохиромжтой цагийг хүлээж сурахыг одод зөвлөж байна. 

Жинлүүр:Өрсөлдөгчийн зүгээс таны төлөвлөгөөг нураах үйлдэл гаргаж магадгүй. Бусдын итгэх тухай бодох ч хэрэггүй. Таны сул ба давуу талыг аль алийг нь буруугаар ашиглах магадлалтай. Санаанд оромгүй хүн таны ажиллаж байгаа төслийг баллаж мэднэ. Богино хугацаанд хариу арга хэмжээ авснаар эдгээр хүндрэлийг даван туулна. Ямар ч үед алдаа гаргалгүйгээр, хариу арга хэмжээ зохион байгуулж чадна гэдгээ бүгдэд харуул. 

Хилэнц:Эргэн тойронд байгаа дэл сул дэмий явган яриаг бүү тоо. Хоосон хов живийн ихэнх нь зүгээр л хэн нэгний санаанаас гарсан төсөөлөл байх болно. Гаднын тодорхойгүй нөлөө танд муу үр дагавар авчрах тул өмнөх ажилдаа л анхаарал төвлөрүүл. Сайн танихгүй хүнтэй уулзах эсвэл муу энергитэй газар очих зэргээс зайлсхий. 

Нум: Зөрчилтэй, таагүй үйл явдал болно. Гэр бүлийн асуудал танаас уян зөөлөн, өрөвч өгөөмөр байхыг шаардаж байна. Эмэгтэйчүүд эхэлж буулт хийн, нөхцөл байдлыг зөөлрүүлэх талаар арга хэмжээ авах хэрэгтэй. Дан ганц эрчүүдийг буруутгах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Амьдралын тэнцвэртээ талыг эрх тэгш бөгөөд зөв харилцаа л хангаж чадна. 

Матар:Ажил хэрэгт хүндрэл гарах магадлалтай. Гэхдээ бодлогогүй алхам хийлгүй, тэвчээртэй байх хэрэгтэйг одод анхааруулж байна. Найдвартай түншүүддээ итгээрэй. Харилцаа холбооны тал дээр асуудал байгаа бол ойлголцолд хүрэхэд онцгой анхаар. Хайр сэтгэлийн харилцаа ээдрээтэй байдалд орж болзошгүй. Хайртай хүнийхээ үг үйлдэл бүрийг шүүмжлэхээс зайлсхий. 

Хумх: Өнөөдөр болох ямар нэгэн үйл ажиллагаа танаас багагүй хэмжээний мөнгө шаардана. Зарим хүмүүсийн үйлдэл таны сэтгэлийн амар амгаланг үгүй хийх бололтой. Өөрийн боломж бололцоог зөв дүгнэж, хүсэл сонирхлоо эергээр тодорхойл. Ажил хэргээ шинэчлэх хүсэлтэй хүмүүсийг урт хугацааны турш итгэлтэй хамтрагч болох шинэ танил хүлээж байна. 

Загас:Амьдралын урсгалыг дагаж хөвөлгүй өөртөө итгэлтэй байгаарай. Хэрэгтэй өөрчлөлт хийх эрэл хайгуулаа зогсоохгүйгээр урагшил. Өөрийн дотоод үнэт зүйлсээ олж харах цаг иржээ. Энэ бүхэн эрч хүчээ зөв хуваарилахад тань таатай нөлөө үзүүлнэ. Ажил хэргийн ямар нэгэн маргаанд оролцохгүй байх нь өлзийтэй. Од эрхсийн нөлөөгөөр элдэв зөрчлийн үр дагавар нь таны талд таагүй гарах болно. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00