Хонь: Энэ үед таны баримталдаг ёс зүйд нийцэхгүй үйлдлийг анхаарахгүй өнгөрч болохгүй. Санал бодлоо зохистой аргаар зөв илэрхийл. Чухал сэдвээр сонирхолтой уулзалт зөвлөгөөнд оролцох, олныг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг зүйлсээс сэтгэл ханамжийг мэдрэх болно. Адал явдал, зугаа цэнгэлд дуртай залуу хүмүүсийн хувийн эрх чөлөө хязгаарлагдана. Сэтгэлийн түгшүүртэй байдал бий болж мэднэ. Явуулж буй үйл ажиллагаандаа шинэлэг бөгөөд эерэг сэтгэлгээгээр хандах юм бол амжилт олох болно. Энэ үед хийх өөрчлөлтүүд таны эр зоригийг сорих болно. Өөрийнхөө хамгийн чухал зорилгоо тодорхойлж, түүнийгээ зөв дэс дараалалтай эхлүүл. Долоо хоногийн сүүл рүү олон нийтийн арга хэмжээнд оролцсоноор онцгой нөхцөл байдлыг олж мэдэрнэ. Улс төр сонирхдог, нөлөө бүхий хүн болохыг хүсэж тэмүүлж байгаа хүмүүс өөрийгөө нийгмийн ямар бүлэг дэмжиж байгааг мэдэж авах болно. Гэхдээ хүсэл мөрөөдөл болон нөөц боломжоо харьцуулан үзэж хөнжлийнхөө хирээр хөлөө жийх гэдэг зүйр үгийг сана. Бодит амьдралд ойрхон шийдэл гаргахыг хичээ. Таны оюун ухаан, ур чадвар сайн байх боловч заримдаа гаргадаг эв дүйгүй байдал үл ойлголцлын шалтгаан болж магадгүй. Биеийн ерөнхий дархлаа сул байгаа тул хэрэгтэй үедээ сайтар амраарай.
Үхэр: Долоо хоногийн эхээр од эрхсийн нөлөө хүндхэн байдалд хүргэхээр байгаа тул асуудал үүссэн ч хамт олондоо итгэх хэрэгтэй. Энэ үед таны ажилд багийн ажиллагаа сайнаар нөлөөлнө. Мэдээллийн эх үүсгэврийг сайн нягтлах нь зөв шийдвэр гаргах гол үндэс болно. Зарим хүмүүс санамсаргүй тохиолдлоор орлого олох болно. Бизнесийн харилцаанд тааламжтай байдал үүсэх болно. Гадаадад аялах болон суралцах боломж олдоно. Албан тушаал ахих болон цалин хөлсөө нэмэгдүүлэх талаар идэвх санаачилга гаргах нь үр дүнд хүрэх магадлалтай. Долоо хоногийн дундуур хосуудын харьцаа муудаж магадгүй. Болгоомжгүй хэлсэн үг, болчимгүй гаргасан үйлдэл зөрчил гарах шалтгаан болж мэднэ. Энэ нөхцөл байдалд зөрүүд зан гаргах хэрэггүй. Харин долоо хоногийн сүүлээр ажил хэргийн хувьд таны хүсэл тэмүүлэл өндөр байгаа ч дарамтыг мэдэрч магадгүй. Энэ нь өмнөх таагүй үйл явдлаас улбаатай байж мэднэ. Од эрхэс таны гэр бүлд сайхан нөлөө үзүүлнэ. Гэр бүлийн асуудлаа үр дүнтэй шийдвэрлэнэ. Хосууд эв найрамдалтай зүй зохистой харилцааг олж авах боломжтой. Өөрт оногдсон үүрэг даалгавартай анхааралтай хандахгүй бол алдаа гаргах магадлал өндөр байна.
Ихэр: Эрсдэлтэй үйл явдлын үеэр аль болох биеэ барин болгоомжтой байж, сэтгэл хөдлөлөө тогтоон барь. Ямар ч зүйл дээр өөрийгөө зөвтгөн зүтгэх болон бусдад буруугаа тохох гэсэн оролдлого эргээд таныг эвгүй байдалд оруулна. Хэрвээ та зугаа цэнгэл болон хүнд ажилд цаг бага зарцуулбал амьдралын тэнцвэртэй байдлаа олж чадна. Санхүүгийн асуудал ямар нэгэн түнштэйгээ сайн холбоо тогтоовол нааштай шийдэгдэнэ. Зарим хүмүүст гадаад оронд ажиллах боломж гарч ирнэ. Ажиллаж амьдрах орныхоо хэл соёлыг сайтар судлах хэрэгтэй болно. Эрүүл мэндийн асуудалд болгоомжтой байхгүй бол халдварт өвчин тусах эрсдэл байна. Хувийн ариун цэврийг маш сайн анхаар. Таны биеийн байдал, ялангуяа хоол боловсруулах эрхтэн асуудалтай байгаа бол тохирсон эмчилгээ хийлгэхэд үр дүнтэй байх үе. Хоол хүнсний аюулгүй байдалдаа санаа тавь. Органик бус хоол хүнс аль болох бага хэрэглээрэй. Эрүүл агаарт идэвхтэй амрах шаардлагатай. Таны хувийн амьдрал хүмүүсийн анхааралд өртөх хандлага өндөр байна. Ихэнх нөхцөл байдал хайрын харилцааг ивээнэ. Хайр дурлал, янаг амрагийн асуудалд хөнгөн хуумгай хандаж яаран шийдвэр гаргаж болохгүй. Романтик үйлдэл зөрчилтэй байгаа хайрын харилцаанд эвлэрэл авчирна. Хайртай хүндээ зарим үед бууж өгөх хэрэг гарах байх. Ганц бие хүмүүс хувийн амьдралаа өөрчлөхөд тааламжтай цаг үе гэдгийг сана. Зуурдын учралаас болгоомжил.
Мэлхий: Ер бусын долоо хоног ирж байна. Ямар нэгэн гайхалтай өөрчлөлт хийхийг хүсэж байгаа хүмүүс одооноос эхлүүлэх нь зүйтэй. Ажил хэрэгтээ зүрх сэтгэлээ бүрэн дайчил. Таны сонирхлыг татаж байгаа гайхалтай хобби тань удахгүй орлогын эх үүсвэр болох боломжтой. Ажил мэргэжлийн асуудлаар шийдвэр гаргахдаа хамтрагчдынхаа үзэл бодлыг харгалзан үз. Хувийн ашиг сонирхлын үүднээс эргэн тойрныхондоо дарамт бүү үзүүл. Сонор сэрэмжтэй хүмүүс санхүүдээ асуудал гарахыг мэдэрч чадна. Бүх анхаарлаа мөнгө санхүүдээ хандуул. Аз сорьсон эрсдэлтэй зүйлээр оролдох нь таагүй. Хүссэндээ хүрэхийн тулд бүх зүйлийг санаснаар байлгах гэх нь буруу байна. Харин долоо хоногийн сүүлээр зөрчил харилцаанаас болж сэтгэлээр унаж болзошгүй. Зарим ажил хэрэгт тооцоо алдаж магадгүй. Сэтгэл санаагаар эмээг байгаа хүмүүс анхаарал болгоомжтой байх шаардлагатай. Шинэ өөрчлөлт хийхийг хүсэж байгаа бол сэтгэлээ эмзэглүүлэх хэрэггүй. Өөрийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд сэтгэл хөдлөлөө хяна. Аливаа зүйлийг тал талаас нь бодолцож үз. Сайн төлөвлөгөө танд олон боломжийг бий болгодог. Өөрийгөө хэт ачааллаар ядраахаас урьдчилан сэргийл.
Арслан: Үйлдвэрлэлийн бизнес эрхэлдэг бол тоног төхөөрөмжөө шинэчилж, илүү чанартай бүтээгдэхүүн гаргахад анхаарах үе. Аливаа зөрчлийг удаан үргэлжлүүлэхгүйн тулд эрүүл ухаантай, эелдэг зөөлөн байх хэрэгтэй. Таны бодол санаа зарим хүсэл мөрөөдөлтэйгөө зөрөлдөж эхэлнэ. Төлөвлөгөөний дагуу бүгдийг хийх хэрэгтэй боловч гэнэтийн үйл ажиллагаанд сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай. Удирдах албаны хүмүүс болон хууль хяналтын байгууллагатай болгоомжтой харилцаарай. Аливаа бичиг баримттай холбоотой асуудалд анхааралтай ханд. Санхүүгийн байдал эсвэл эргэн тойрныхонтойгоо харилцах харилцаанд асуудал гарвал бие тавгүйтэх магадлалтай. Гаднын нөлөөнөөс болгоомжилж, сэтгэлийн хөөрөлд автахаас болгоомжил. Элдэв хэрүүл, хов живд болгоомжтой хандахыг зөвлөе. Үгүй бол биеэ барьж чадахгүй, эргэн тойрныхонтойгоо муудалцах магадлалтай. Бүтээлч сэтгэхүй тань ойр дотно хүмүүстэйгээ харьцах харилцаанд сайнаар нөлөөлнө. Од эрхэс өөрийн болон дотнын хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарахыг зөвлөж байна. Хэт ачаалалтай биеийн хүчний ажил хийхээс зайлсхий.
Охин: Долоо хоногийн эхээр буруу зуршлаасаа салах дэглэм мөрдөж эхлэхэд тохиромжтой. Өдөр бүр спортоор хичээллэх цаг гаргаж байх хэрэгтэй. Тохиролцоонд хүрээд байсан гэрээ хэлэлцээрт асуудал гарч магадгүй байна. Хувийн амьдралд ч сөрөг өөрчлөлт гарч болзошгүй. Өндөр настнууд эрүүл мэнддээ анхаарлаа хандуул. Хэт ачаалалтай байх нь буруу ч зарим үед хэдий чинээ их ажиллана тэр хэмжээгээр мөнгө олно гэдгийг бүү март. Таагүй зан харьцаа болон биеэ хэт дөвийлгөсөн байдлаас болж элдэв зөрчил үүсэх магадлалтай. Иймээс ямар ч хүнтэй эвийг нь олж, асуудал үүсвэл хэрхэн зөв гарц олох талаар тайван харилцаарай. Буруу ойлголцлоос болж шийдэлд хүрч чадахгүй байх магадлалтай. Харин долоо хоногийн сүүлээр дийлэнх хүмүүсийн амьдралын эрч хүч өндөр байна. Ажил хэрэг бүтэмжтэй болно. Ээдрээтэй нөхцөл байдлаас гарах гарц олно. Уран бүтээлч хүмүүсийг од эрхэс ивээж байна. Зорилготой хүмүүс цалингаа нэмүүлэх юм уу нэмэлт шагнал урамшуулал авах талаар төлөвлөгөө гаргана. Өөртөө итгэлтэй байж, бусдад өөрийгөө таниулахыг хичээ. Хувийн амьдралын зорилго болон мэргэжил мэдлэгээ ахиулах төлөвлөөгөө хэрэгжүүлэх арга замыг сонгох талаар сайн судлах үе.
Жинлүүр: Гадаад нөхцөл байдал, нийгмийн санаа бодол хүнд хэцүү болсон энэ үед өөрийн хариуцлага үүргээ ухамсарлан, аливаа саад бэрхшээлийг энгийнээр даван туул. Ажлын сэтгэл ханамж багасна. Амьдрах орчноо солих хүсэл төрнө. Ойр дотнын найзаасаа сонирхолтой мэдээлэл хүлээн авна. Гэнэтийн санал ирж болзошгүй. Аливаа зүйлийн үр бүтээлтэй хийхийн тулд илүү дутуу зүйлд цагаа зарцуулахаас сэргийл. Сэтгэл хөдлөлд автах магадлалтай. Од эрхэс хайр дурлалын араас хэт хөөцөлдөх нь танд уйтгарлах байдал авчирна гэдгийг анхааруулж байна. Итгэл найдвар тавьж байсан харилцаанд эргэлзээ төрөх тул сэтгэлээр унах байдалд автана. Ямар нэг онцгой үйл явдал, шинэ адал явдал хүснэ. Гэхдээ бодит байдалтай зарим талаар дасан зохицож эхлэхгүй бол амьдралаас юу нь зөв болохыг олж харж чадахгүйд хүрнэ. Таагүй нөхцөлд дасан зохицох, тодорхойгүй байдалд учраа олох ур чадвар шаардагдана. Харин долоо хоногийн төгсгөлд ихэнх үйл ажиллагаа саадгүй явагдах ба зарим нэг нөхцөл байдалд сайхан аз завшаан ч тохиолдох болно. Харин залхуу хайхрамжгүй байвал зарим нэг хандлага идэвхгүй болох байх. Дуусгаагүй үүрэг даалгавар байвал биеэ дайчлахаас татгалзах хэрэггүй. Бусдад хоосон амлалт өгөхөөс болгоомжил. Хэт ачаалалтай ажиллаж, эрүүл мэндээ хайхрахгүй байхаас зайлсхий.
Хилэнц: Ажил хэрэгт сэтгэл хөдлөлөөр хандахгүй байж чадвал дарамт бага мэдрэгдэнэ. Хэт сэтгэл хөдлөлд автах нь таны байр суурийг дордуулж магадгүй. Нийгмийн идэвхтэй болон бизнес эрхэлдэг хүмүүс ажилдаа алдаа эндэгдэл гаргаж болзошгүй байгаа тул маш их хариуцлагатай байх хэрэгтэйг од эрхэс анхааруулж байна. Анхааралтай байхгүй бол тулгарсан нөхцөл байдалд үнэн зөв дүгнэлт хийхэд ярвигтай. Дээд шатны байгууллага болон дарга удирдлагаас зэмлэл хүлээхгүйн тулд анхаарал болгоомжтой байж, ажилдаа алдаа гаргахаас зайлсхий. Хэдийгээр од эрхсийн тодорхойгүй нөлөө байх боловч таны асуудлыг шийдвэрлэх ур чадвар сайн байна. Таны хувийн харьцааны нууцыг хэн нэгэн задалж магадгүй. Бусдад төдий л хамаагүй хувийн мэдээллээ хамаагүй дэлгэхээс зайлсхий. Ажлынхаа арга барил эсвэл бусдад хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй байж болох юм. Мөн улиг болсон, залхсан арга барилаар ажиллахаас аль болох татгалзаарай. Хатуу сорилт тулгарсан ч энэ үед санаснаа гүйцэлдүүлэх, шинэ ажил эхлэх зэрэгт тохиромжтой. Амьдралын эрч хүч болон идэвх зүтгэл өндөр түвшинд байна. Таны эрч хүч эргэн тойрондоо эергээр нөлөөлнө. Хувийн асуудлуудаа шийдвэрлэхэд цаг гарга. Эрүүл мэндээ сайжруулах арга хэмжээ аваарай. Биеэ зөв авч явах нь өндөр амжилтад хүрэхэд тусална. Хэл ам, хэрүүл маргаанаас болгоомжил. Үл бүтэх хүмүүсийн ятгалгад орохгүй байхад анхаар. Эрсдэлтэй зүйлд азаа үзэхээс зайлсхий.
Нум: Долоо хоногийн эхээр нумынхан дархлаагаа сайн дэмжиж зөв амьдралын хэв маягийг баримтлан эрүүл мэндээ сайн анхаар. Хаврын цагт шинэ хоол хүнс танд хэрэгтэй эрч хүчийг өгөх болно. Өнгөрсөнд болсон таагүй үйл явдлыг бүү бод. Ажил хэргийн харилцаа таныг бухимдуулсан ч амьдралд юу илүү чухал гэдгийг санаарай. Хайртай хүмүүстэйгээ хамт байх боломжийг үргэлж гаргаж бай. Харин долоо хоногийн дундуур сэтгэл татсан романтик харьцаа өрнөж гэр бүл ойр дотнынхондоо анхаарал тавих бол таны зүтгэлийг бүх хүмүүс зохих ёсоор нь үнэлнэ. Ажил хэргийн харилцаанд ёс зүйтэй бөгөөд эерэг хандлагатай байх нь таны нэр нөлөөг тэлнэ. Өөрийн үзэл бодлыг хэрэгтэй үедээ сайн хамгаалахыг хичээ. Долоо хоногийн сүүлээр ямар ч амжилт үзүүлсэн даруу төлөв байдал гаргах нь чухал үе. Тодорхойгүй хөрөнгө оруулалтад болгоомжтой ханд. Ирээдүйд их амжилт олох боломжтой төсөл дээр ажиллахдаа илүү бүтээлч байвал бүх хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх бололтой. Багийн ажиллагаа ямар ч үед танд тааламжтай байна. Аливаа сөрөг нөлөөллийг бууруулахын тулд өөрийгөө сайн хянаарай. Амар тайван орчинд ая тухтай амрахыг хичээгээрэй. Ганц бие хүмүүс шинэ учралд авхаалжтай бай.
Матар: Долоо хоногийн эхээр нумынхан дархлаагаа сайн дэмжиж зөв амьдралын хэв маягийг баримтлан эрүүл мэндээ сайн анхаар. Хаврын цагт шинэ хоол хүнс танд хэрэгтэй эрч хүчийг өгөх болно. Өнгөрсөнд болсон таагүй үйл явдлыг бүү бод. Ажил хэргийн харилцаа таныг бухимдуулсан ч амьдралд юу илүү чухал гэдгийг санаарай. Хайртай хүмүүстэйгээ хамт байх боломжийг үргэлж гаргаж бай. Харин долоо хоногийн дундуур сэтгэл татсан романтик харьцаа өрнөж гэр бүл ойр дотнынхондоо анхаарал тавих бол таны зүтгэлийг бүх хүмүүс зохих ёсоор нь үнэлнэ. Ажил хэргийн харилцаанд ёс зүйтэй бөгөөд эерэг хандлагатай байх нь таны нэр нөлөөг тэлнэ. Өөрийн үзэл бодлыг хэрэгтэй үедээ сайн хамгаалахыг хичээ. Долоо хоногийн сүүлээр ямар ч амжилт үзүүлсэн даруу төлөв байдал гаргах нь чухал үе. Тодорхойгүй хөрөнгө оруулалтад болгоомжтой ханд. Ирээдүйд их амжилт олох боломжтой төсөл дээр ажиллахдаа илүү бүтээлч байвал бүх хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх бололтой. Багийн ажиллагаа ямар ч үед танд тааламжтай байна. Аливаа сөрөг нөлөөллийг бууруулахын тулд өөрийгөө сайн хянаарай. Амар тайван орчинд ая тухтай амрахыг хичээгээрэй. Ганц бие хүмүүс шинэ учралд авхаалжтай бай.
Хумх: Аливаа зүйлд эергээр хандах нь ямар нэг таагүй асуудалд орохоос сэргийлэх гол арга байх бөгөөд ажил төрөлдөө өөдрөгөөр хандахыг зөвлөж байна. Эрх мэдэл албан тушаалын төлөө тэмцэл зөрчилдөөн ихсэж болох юм. Амьдрал ахуйдаа ёс зүйг дагаж мөрдөх нь бүх талын зохистой харьцаанд гол үүрэг гүйцэтгэнэ. Өөрийн хүлээсэн ажил үүргүүдийг хугацаанд нь хийх шаардлага гарна. Ашигтай ажиллах боломж гарна. Өөрийн авьяас чадварыг аль ч салбарт харуулах боломж олдоно. Хамтран ажиллах болон харилцан зөвшилцөх чадвар нь өөрийгөө ялагчаар мэдрүүлэх сайн арга зам байх болно. Зөн билэг болон ур чадвар хүчтэй байх болно. Өдөр тутмын нэгэн эвийн байдлаас залхаж байгаа бол сонирхолтой зүйлийг хийхээр төлөвлө. Холын зорилгод одоогийн ажил чинь тохирохгүй байгаа бол солих талаар бодож эхэл. Сэтгэл хөдөлгөсөн сайхан учрал тохиолдох боломжтой. Уулзаагүй удсан найзууд уулзана. найз нөхөдтэйгээ уулзаж, цагийг хөгжилтэй өнгөрүүл. Хувийн амьдралаа анхаарч, эрүүл мэндээ бэхжүүлэхэд сайн. Зөв амьдралын хэв маяг баримтал. Хайр дурлалын асуудлаа амжилттай шийдэх магадлалтай. Ганц бие хүмүүсийг найдлага төрүүлсэн сонирхолтой уулзалт хүлээж байна.
Загас: Долоо хоногийн эхэн үед мэдлэг мэргэжлээ сайжруулахын тулд чухал шийдвэр гаргаж магадгүй. Шинжлэх ухаан, технологийн шинэ нээлт ололт амжилт сонирхлыг тань татах болно. Хязгаарлагдмал нөхцөл байдал эсвэл эрх мэдлийн төлөө тэмцэл бий болно. Уян хатан байх хэрэгтэй. Мөн гэнэтийн үйл явдалд бэлэн байх хэрэгтэй. Гэр бүлийн уур амьсгал энэ өдөр амжилтын түлхүүр байна. Амьдралаас яг юу хүсэж байгаа болон бодит боломжуудынхаа талаар бодож эргэцүүл. Ойр дотнын хүмүүсээ аз жаргалтай байлгахыг хичээ. Гомдол гуниглал зөвхөн таагүй байдал авчирч, эрүүл мэндийг муутгах болно. Долоо хоногийн сүүл рүү хувийн амьдралд саад болох зүйлээс болгоомжил. Од эрхсийн нөлөөгөөр хувийн тав тух, аюулгүй байдал анхаарал татах байх. Хоосон амлалтад бүү итгэ. Хий хоосон ярианд бүү оролц. Хэн нэгэнтэй ам зөрөх магадлал өндөр байна. Ийм байдалд хүрэхгүйн тулд илүү санаачилгатай байж, өөртөө таатай орчныг бүрдүүл. Алсын хараатай байж, амьдралын эрээн барааныг олон талаас нь Дүгнэх хэрэгтэй болно. Төлөвлөж байсан үйл ажиллагаатай холбоотой өөрчлөлтүүдийг эхлэх хэрэгтэй. Ажил хэргийн холбоо тогтоох оролдлого амжилт олно. Аливаа үйл ажиллагаа бодит үнэнд суурилсан байх юм бол танд амжилт ирэх магадлалтай. Харин шинээр эхэлсэн ажил шууд амжилтад хүрнэ гэж бодох хэрэггүй. Эрсэлтэй алхам хийсэн ч амжилтад хүрэх магадлал эргэлзээтэй байна.