Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-04-11

Ордуудын өнөөдрийн зурхай

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Эрч хүчтэй, урам зоригоор дүүрэн өдөр. Чухал сэдвээр сонирхолтой уулзалт зөвлөгөөнд оролцох, олныг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг зүйлсээс сэтгэл ханамжийг мэдрэх болно. Ямар ч арга хэмжээн дээр олны анхаарлыг татах бөгөөд олон нийтийн өмнө үг хэлэх бол сайн бэлтгээрэй. 

Үхэр:Зарим хүмүүс санамсаргүй тохиолдлоор орлого олох болно. Бизнесийн харилцаанд тааламжтай байдал үүсэх болно. Гадаадад аялах болон суралцах боломж олдоно. Мэргэжлийн ажлаа хийж буй хүмүүс өөрийнхөө хүчин чармайлтад сэтгэл хангалуун байна. Албан тушаал ахих болон цалин хөлсөө нэмэгдүүлэх талаар идэвх санаачилга гаргах нь үр дүнд хүрэх магадлалтай.

Ихэр: Тайван, тохилог орчинд ганцаараа байх нь танд чухал байна. Хэрвээ та зугаа цэнгэл болон хүнд ажилд цаг бага зарцуулбал амьдралын тэнцвэртэй байдлаа олж чадна. Хэрэв та сайн төлөвлөвөл өнөөдөр өөрт тохирсон зам чиглэлийг олж авах болно. Хувийн амьдралд хэрэгтэй өөрчлөлтийг яг одооноос эхлүүл. 

Мэлхий: Урам зориг байх тул та эрч хүчтэй төлөвлөгөө гаргах бололтой. Ямар нэгэн гайхалтай өөрчлөлт хийхийг хүсэж байгаа хүмүүс одооноос эхлүүлэх нь зүйтэй. Ажил хэрэгтээ зүрх сэтгэлээ бүрэн дайчил. Таны сонирхлыг татаж байгаа гайхалтай хобби тань удахгүй орлогын эх үүсвэр болох боломжтой. 

Арслан:Хэт хянуур, нягт нямбай байдал гаргах нь тохиромжтой эсэхийг анхаар. Мөн өөрийн үзэл бодлыг хэтэрхий дэвэргэн ярих нь бусдад таалагдахгүй байх болно. Энэ өдрийн таагүй зүйл нь харилцаанд ан цав гарах явдал юм. Иймээс аливаа зөрчлийг удаан үргэлжлүүлэхгүйн тулд эрүүл ухаантай, эелдэг зөөлөн байх хэрэгтэй. 

Охин:Өнөөдөр санхүүгийн байдлаа хянахгүй бол зарлага ихэснэ. Тохиролцоонд хүрээд байсан гэрээ хэлэлцээрт асуудал гарч магадгүй байна. Хувийн амьдралд ч сөрөг өөрчлөлт гарч болзошгүй. Залуу хүмүүс сэтгэл хөдлөлөө сайн хянаарай. Өндөр настнууд эрүүл мэнддээ анхаарлаа хандуул. 

Жинлүүр:Ойр дотнын найзаасаа сонирхолтой мэдээлэл хүлээн авна. Та зөвхөн найз нөхөд төдийгүй өөр олон хүний анхаарлын төвд оршино. Сэтгэл хөдлөлд автах магадлалтай. Гадна өнгө үзэмжид татагдах хандлага ихэснэ. Од эрхэс хайр дурлалын араас хэт хөөцөлдөх нь танд уйтгарлах байдал авчирна гэдгийг анхааруулж байна. 

Хилэнц:Урам зоригтой байвал хүсэл мөрөөдөл тань бодит болон хувирч болзошгүй. Хэдийгээр од эрхсийн тодорхойгүй нөлөө байх боловч таны асуудлыг шийдвэрлэх ур чадвар сайн байна. Таны хувийн харьцааны нууцыг хэн нэгэн задалж магадгүй. Бусдад төдий л хамаагүй хувийн мэдээллээ хамаагүй дэлгэхээс зайлсхий. Ганц бие хүмүүс хэн нэгэнд сэтгэл алдрах магадлал өндөр байна. 

Нум:Өнгөрсөнд болсон таагүй үйл явдлыг бүү бод. Өөртөө шударга байх нь таныг ямар нэгэн айдсаас түгшүүрээс чөлөөлөх болно. Өмнөх алдаагаа давтахгүйн тулд шинэ өөрчлөлтийг өөрийнхөөрөө эхэл. Ажил хэргийн харилцаа таныг бухимдуулсан ч амьдралд юу илүү чухал гэдгийг санаарай. Хайртай хүмүүстэйгээ хамт байх боломжийг үргэлж гаргаж бай. 

Матар:Худалдаа наймаанд сайн өдөр. Бараа бүтээгдэхүүн борлуулах ажил амжилттай байна. Гэхдээ мөнгө сайн олох боловч сэтгэл санаагаар ядарч мэднэ. Иймээс өөртөө зугаацах цаг гаргаарай. Хувийн амьдралдаа анхаар. Сэтгэл гаргавал хайрлаж явдаг хүнээсээ сайхан үг сонсоно. Залуу матрууд яарсан шийдвэр гаргавал дараа нь харамсаж магадгүй. 

Хумх:Өнөөдөр од эрхсийн зүгээс үзүүлэх нөлөө тодорхойгүй байх бөгөөд энэ нь танд сорилт болно. Аливаа зүйлд эергээр хандах нь ямар нэг таагүй асуудалд орохоос сэргийлэх гол арга байх бөгөөд ажил төрөлдөө өөдрөгөөр хандахыг зөвлөж байна. Гэрээ хэлэлцээр байгуулах ажил төлөвлөснөөр болохгүй бололтой. Гэхдээ аль болох өөрийн байр сууриа хамгаал. 

Загас:Гэр бүлийн уур амьсгал энэ өдөр амжилтын түлхүүр байна. Амьдралаас яг юу хүсэж байгаа болон бодит боломжуудынхаа талаар бодож эргэцүүл. Ойр дотнын хүмүүсээ аз жаргалтай байлгахыг хичээ. Та өөрийн сул талаа өөрчлөх төлөвлөгөөтэй байгаа бол яг одооноос хэрэгжүүл. Бага зэргийн маргаан мэтгэлцээнд ялагдагч эсвэл бууж өгөгч аль нь байх тийм чухал биш. Зөвхөн өнгөн талын үнэлгээнд их ач холбогдол өгөхгүй бай. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02