Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-04-12

Ордуудын өнөөдрийн зурхай

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Адал явдал, зугаа цэнгэлд дуртай залуу хүмүүсийн хувийн эрх чөлөө хязгаарлагдана. Ямар нэг зүйл хийх хэрэгтэйг мэдэж байвч яг яаж хийх нь зөв эсэхийг мэдэхгүй болно. Сэтгэлийн түгшүүртэй байдал бий болж мэднэ. Явуулж буй үйл ажиллагаандаа шинэлэг бөгөөд эерэг сэтгэлгээгээр хандах юм бол амжилт олох болно. Энэ үед хийх өөрчлөлтүүд таны эр зоригийг сорих болно. 

Үхэр: Өнөөдөр ажил хэрэг хэвийн явагдах төлөвтэй. Ихэнх хүмүүс өөрийн эрүүл мэндээ бэхжүүлэхэд анхаар. Хувийн амьдралд өөрчлөлт гарах магадлалтай. Хосуудын харьцаа муудаж магадгүй. Ганц бие хүмүүс сонирхолтой хүнтэй танилцана. Гэвч энэ харьцаа удаан үргэлжлэхгүй байх.

Ихэр: Гэнэтийн төсөөлөөгүй уулзалт болно. Санхүүгийн асуудал ямар нэгэн түнштэйгээ сайн холбоо тогтоовол нааштай шийдэгдэнэ. Таны хувийн амьдрал хүмүүсийн анхааралд өртөх хандлага өндөр байна. Хайр дурлал, янаг амрагийн асуудалд хөнгөн хуумгай хандаж яаран шийдвэр гаргаж болохгүй. Ганц бие хүмүүс зуурдын учралаас болгоомжил. 

Мэлхий: Сонор сэрэмжтэй хүмүүс санхүүдээ асуудал гарахыг мэдэрч чадна. Бүх анхаарлаа мөнгө санхүүдээ хандуул. Өөрийгөө юу хийж буйг сайн эргэцүүлэн бод. Асуудлаа бусдад нялзаах хэрэггүй. Буруутан хайхаас зайлсхий. Асуудлыг шийдэхдээ ирээдүйд дахин ийм байдалд орохгүй байхаар зохицуул. Өнгөрсөн таагүй явдлыг дурсалгүй, бүгдийг март. 

Арслан: Таны бодол санаа зарим хүсэл мөрөөдөлтэйгөө зөрөлдөж эхэлнэ. Ингэх болсон шалтгааныг өөрөөсөө хайгаарай. Төлөвлөгөөний дагуу бүгдийг хийх хэрэгтэй боловч гэнэтийн үйл ажиллагаанд сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай. Бүх зүйлээс туршлага хуримтлуулж, амьдралаас зарим хэрэгтэй зүйлийг ойлгож, ухаарах болно. Бусдад тусламж дэмжлэг үзүүлэх нь эртний хүслээ биелүүлэх боломж олгоно. 

Охин: Эрч хүч сэргээх гэнэтийн үйл явдал болох магадлалтай. Хэт ачаалалтай байх нь буруу ч зарим үед хэдий чинээ их ажиллана тэр хэмжээгээр мөнгө олно гэдгийг бүү март. Харин сайн мэдэхгүй хүмүүстэй хамтрах гэж байгаа бол болгоомжтой бай. Эрч хүчээ хадгалахын тулд болгоомжтой байх нь зөв арга зам байх болно. 

Жинлүүр: Итгэл найдвар тавьж байсан харилцаанд эргэлзээ төрөх тул сэтгэлээр унах байдалд автана. Ямар нэг онцгой үйл явдал, шинэ адал явдал хүснэ. Гэхдээ бодит байдалтай зарим талаар дасан зохицож эхлэхгүй бол амьдралаас юу нь зөв болохыг олж харж чадахгүйд хүрнэ. Хамтын ажиллагаанд төөрөгдөл үүсвэл буруутан нь болж ч магадгүй. Хариуцлагатай байж, хэн нэгний бурууг өөртөө бүү хүлээ. Хайр дурлалын адал явдал гарч ирэх бөгөөд өөрийн үнэнч зан чанарыг харуул. 

Хилэнц: Өнөөдөр эрч хүчтэй бөгөөд сэтгэл татам байна. Ойр дотнын хүмүүс тань итгэл алдахгүй. Та хувийн амьдралаа ухамсартайгаар сайн тал руу нь өөрчлөх хэрэгтэй. Ажлынхаа арга барил эсвэл бусдад хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй байж болох юм. Мөн улиг болсон, залхсан арга барилаар ажиллахаас аль болох татгалзаарай. 

Нум: Сэтгэл хөдлөл хүчтэй байх бөгөөд аль болох ухаалаг байхгүй бол эрч хүч буурна. Харилцаа холбоо хамгийн шаардлагатай өдөр байна. Та буруу мэдээлэл хүлээн авбал өөрийн мэдрэмжээр алдаа хийхээс сэргийлж чадна. Гэхдээ ямар нэгэн зүйлийг болохгүй талаас нь харахаас илүү хүлээцтэй хандах нь эерэг үр дүн авчирна. Ачаалал ихтэй хүмүүс оройг тайван орчинд өнгөрүүлэх нь сайн амралт болно. 

Матар:Таны эргэн тойрон байсан ердийн уур амьсгал алга болж илүү албархуу байх болно.Төлөвлөсөн олон нийтийн арга хэмжээндээ оролцохдоо ч аль болох зугаатай хөгжилтэй байхыг хичээ. Асуудалд бодитоор хандах нь зөв боловч амжилтад хүрэхэд саад болох гутрангуй үзэл рүү хэлтийх хэрэггүй. Итгэл найдваргүй, хүйтэн хөндий байдал таагүй нөхцөл үүсгэж болзошгүй. 

Хумх: Өөрийн авьяас чадварыг аль ч салбарт харуулах боломж олдоно. Зөн билэг болон ур чадвар хүчтэй байх болно. Эрүүл мэндээ анхаар. Зөв амьдралын хэв маяг баримтал. Ажлын харилцаанд олон талд бодлогыг ашигла. Зарим мэдээллийн эх сурвалжийг сайн нягталж байж, шийдвэр гаргаарай. 

Загас: Хязгаарлагдмал нөхцөл байдал эсвэл эрх мэдлийн төлөө тэмцэл бий болно. Уян хатан байх хэрэгтэй. Мөн гэнэтийн үйл явдалд бэлэн байх хэрэгтэй. Гомдол гуниглал зөвхөн таагүй байдал авчирч, эрүүл мэндийг муутгах болно. Өөрийн тогтсон хэв маягаа дага. Эргэн тойрон дахь зүйлсээ анхаарч, хэрэгтэй үед эелдэг бай. Эрх мэдлийн төлөө тэмцэлдэхээс зайлсхий. Хайр дурлалдаа цаг гарга. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00