Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-04-13

Ордуудын өнөөдрийн зурхай

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Тогтвортой үйл ажиллагаа л амьдралаа дээшлүүлэхэд тусална. Чухал ажил хийж байгаа бол тэвчээртэй үргэлжлүүлэн хийхийг зөвлөж байна. Хэрвээ амьдралдаа ямар нэг өөрчлөлт хийж эхлээгүй байгаа бол энэ талаар авах тодорхой арга хэмжээ даруйхан эхэл. Өөрийнхөө хамгийн чухал зорилгоо тодорхойлж, түүнийгээ зөв дэс дараалалтай эхлүүл. 

Үхэр: Дарамт шахалтаас болж алдаа гарч болзошгүй тул анхаарал болгоомжтой бай. Болгоомжгүй хэлсэн үг, болчимгүй гаргасан үйлдэл зөрчил гарах шалтгаан болж мэднэ. Энэ нөхцөл байдалд зөрүүд зан гаргах хэрэггүй. Бусдын амжилтад атаархахын оронд өөрийгөө илүү хурцал. Хичээл зүтгэл, хөдөлмөрч зан л таныг аварна. 

Ихэр: Хэрэв өнөөдөр тохиолдсон саад бэрхшээлд шийдвэртэй арга хэмжээ авч чадвал үр дүн нь маш гайхалтай байх болно. Мөн удаан хугацаанд төлөвлөж байсан зүйлээ ажил хэрэг болгоход хамгийн тохиромжтой үе. Харин эрүүл мэндийн асуудалд болгоомжтой байхгүй бол халдварт өвчин тусах эрсдэл байна. Хувийн ариун цэврийг маш сайн анхаар. Хоол хүнсний аюулгүй байдалдаа санаа тавь. 

Мэлхий: Энэ өдөр материаллаг байдалд шунах сэдэл хөдөлнө. Зарим нөхцөл байдал их мөнгө зарцуулахад хүргэж болзошгүй. Мөнгө зарцуулах үйл ажиллагаандаа оюун ухаанаа сайн төвлөрүүл. Аз сорьсон эрсдэлтэй зүйлээр оролдох нь таагүй. Хүссэндээ хүрэхийн тулд бүх зүйлийг санаснаар байлгах гэх нь буруу байна. 

Арслан:Хоёрдмол хандлага давамгайлах өдөр. Удирдах албаны хүмүүс болон хууль хяналтын байгууллагатай болгоомжтой харилцаарай. Аливаа бичиг баримттай холбоотой асуудалд анхааралтай ханд. Шинэ ажил эхлэх болон чухал шийдвэр гаргах бол сайн тохирсон гэрээ хэлэлцээр байгуулах хэрэгтэй. 

Охин:Хянуур нямбай байх өдөр. Таагүй зан харьцаа болон биеэ хэт дөвийлгөсөн байдлаас болж элдэв зөрчил үүсэх магадлалтай. Иймээс ямар ч хүнтэй эвийг нь олж, асуудал үүсвэл хэрхэн зөв гарц олох талаар тайван харилцаарай. Чухал ажил хэргийн уулзалт төлөвлөсөн бол биеэ зөв авч явах талаар сайн анхаар. Буруу ойлголцлоос болж шийдэлд хүрч чадахгүй байх магадлалтай. 

Жинлүүр:Таагүй нөхцөлд дасан зохицох, тодорхойгүй байдалд учраа олох ур чадвар шаардагдана. Хувийн амьдралд өөрчлөлт орох бололтой. Энэ үйл явдал танд эмзэг байгаа бол аль болох сэтгэлээ барьж, яаран шийдвэр гаргахгүйг хичээ. Шинэ ажил эхлэхэд бэрхшээл саад ихтэй байж мэднэ. 

Хилэнц:Гайхалтай идэвх санаачилга амьдралын сайн сайхныг бэхжүүлэх нөхцөл болно. Хатуу сорилт тулгарсан ч энэ үед санаснаа гүйцэлдүүлэх, шинэ ажил эхлэх зэрэгт тохиромжтой. Таны эрч xүч эргэн тойрондоо эергээр нөлөөлнө. Хувийн асуудлуудаа шийдвэрлэхэд цаг гарга. Эрүүл мэндээ сайжруулах арга хэмжээ аваарай. 

Нум:Сэтгэл татсан романтик харьцаа өрнөнө. Хайртай хүн тань урам хугалахгүй. Гэр бүл ойр дотнынхондоо анхаарал тавь. Амьдралын асуудлаа өөр дээрээ үүр. Таны зүтгэлийг бүх хүмүүс зохих ёсоор нь үнэлнэ. Ажил хэргийн харилцаанд ёс зүйтэй бөгөөд эерэг хандлагатай байх нь таны нэр нөлөөг тэлнэ. Өөрийн үзэл бодлыг хэрэгтэй үедээ сайн хамгаалахыг хичээ. 

Матар:Ихэнх хүмүүс хүсэл эрмэлзэл ихтэй байх болно. Аль болох ойр дотнын хүнтэйгээ эвтэй байх нь нөхцөл байдлыг тааламжтай болгоно. Зохисгүй зан гаргаж хүмүүст нөлөөлөх гэж оролдох хэрэггүй. Эсвэл өөрийн хийх ёсгүй хэцүү ажлыг хүлээн авахгүй байгаарай. Амьдрал мөнгө хэрэгтэй ч түүнд хэт автах хэрэггүй. Боломж болон амжилтаа авч үлдэхийн тулд сонор сэрэмжтэй бай. 

Хумх:Эрх мэдэл албан тушаалын төлөө тэмцэл зөрчилдөөн ихсэж болох юм. Өнөөдрийн маргаанд ялагч байх гэхээсээ маргаашийн үр дүнд хожигч байх нь чухлыг санаж яв. Хамтран ажиллах болон харилцан зөвшилцөх чадвар нь өөрийгөө ялагчаар мэдрүүлэх сайн арга зам байх болно. Сайн үр дүнд хүрэхийн тулд тогтмол хурдтай ажиллах нь зүйтэй. Болгоомжтой байх нь зөв ч энэ нь юу ч хийхгүй цаг алдах гэсэн үг биш. 

Загас:Амиа бодсон зангаасаа болж ойр дотнын хүмүүстэйгээ харьцаа муудах магадлалтай. Өөрийгөө бодохоос илүү найз нөхөд, хань ижилдээ туслахыг хичээ. Хувийн амьдралд саад болох зүйлээс болгоомжил. Хоосон амлалтад бүү итгэ. Хий хоосон ярианд бүү оролц. Олон нийттэй харьцахдаа өөрийн бодол саналаа хамгаал. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00