Хонь: Долоо хоногийн эхэн үед алдагдал болон зөрчил илэрч мэднэ. Зоригтой, бие даасан байдлаа бүү орхи. Хэрэгтэй хүмүүстэй уулзан, чухал зорилгодоо хүрэхэд тус болох холбоотноо ол. Харилцаа холбоо тогтоох болон бүтээлч уулзалт зохион байгуулахад таатай. Ойр дотнын хүмүүстэйгээ харьцаагаа бэхжүүлэх боломж гарна. Ганц бие хүмүүс сайхан хайртай учирч, романтик харилцаанаас сэтгэлийн таашаал авахыг хүснэ. Ахмад хүмүүсийн биеийн дархлаа муудах тул хууч өвчин хөдлөх байдал илэрч магадгүй байна. Долоо хоногийн дунд үед эерэг хандлага давамгайлах учир уран бүтээлч хүмүүсийн онгод орох ба сайн бүтээл төрөх боломжтой үе. Удаан хуримтлагдсан ажил хэргээ шийдэх гэнэтийн боломжийг ч олж авч мэднэ. Энэ нь таны цаашдын үйл ажиллагаанд ихээхэн ашиг тустай байна. Төвөгтэй нөхцөл байдлыг намжаахын тулд бууж өгөхдөө бүү эргэлз. Хэтэрхий бардам байх хэрэггүй. Долоо хоногийн төгсгөлд зөв зохион байгуулахгүй бол өдөр тутмын уйтгартай ажил үүрэг хамаг цаг хугацааг авна. Бүх асуудалд мэргэжлийн хандахыг хичээ. Үүний зэрэгцээ хувийн амьдралд үүссэн асуудлаа ч шийдэх хэрэг гарна. Саад бэрхшээлийг даван туулах эрч хүч эр зориг хангалттай байгаа үед санаачилгыг авч чадна. Таны бусдыг өөртөө татах хүч их байгаа бүгдэд сайхан сэтгэгдэл төрүүлж чадна. Харин хайр сэтгэлийн харилцаанд хэт бардам зан гаргахаас зайлсхий.
Үхэр: Долоо хоногийн эхэн үе нь багийн үйл ажиллагаанд тааламжтай байх болно. Гэнэтийн сонирхолтой үйл явдал олон зүйлийг шинэчлэх болно. Залхуу зан гаргахгүй байхыг хичээ. Холбоо харилцааны алдаанаас болж тань руу чиглэсэн гомдол ирж магадгүй. Гэвч танд тайван байхаас өөр сайн арга олдохгүй байх. Худалдаа наймааны ажилд эрсдэл гаргах нь санхүүгийн хохирол авчирч мэднэ. Нэрэлхүү зан, нэр хүндэд дуртай байдал зарим талаар хүндрэл учруулна. Өөрийгөө хуурах хэрэггүй. Сайн найзтайгаа харьцахдаа ч гаргасан шийдвэртээ бат байх хэрэгтэй. Ажил хэргийн харилцаанд шинэ түнш эсвэл нөлөө бүхий ивээн тэтгэгч гарч ирэхийг үгүйсгэхгүй. Харин долоо хоногийн сүүлээр ганц бие хүмүүс сонирхолтой хүнтэй танилцана. Чөлөө зав гарвал сайн амар. Хайртай хосуудын харилцаа бусад хүмүүсийн явуулгаас болж хямралд орохоор байгааг анхаар. Итгэлтэй бөгөөд шударга харилцааг эрхэмлэ. Худал хов живд ач холбогдол өгөөд хэрэггүй. Тайван Дөлгөөн байдлаа хадгалж, хэрүүл маргаанд автахгүй байвал бүх зүйл эвээр шийдэгдэх магадлал өндөр. Сонирхдог зүйлдээ мөнгө зарцуулах бололтой. Гэхдээ их мөнгө үрэхээр бол гэрийн төсөвт эрсдэл авч ирнэ гэдгийг тооцоол.
Ихэр: Энэ долоо хоногт од эрхэс хамгийн дотнын хүмүүстэйгээ эвтэй байхыг зөвлөж байна. Ямар нэг асуудал үүсвэл аль болох тайван хүлээн авч, нарийн учрыг нь олсон үедээ шийдвэр гаргаарай. Мен сэргэлэн гүйлгээ ухаантай байвал та ямар ч үед хөгжилтэй байх арга замыг олно. Шинийг эхлэхийн тулд бүх дуусгаагүй ажлаа дуусга. Энэ үед сонирхолтой шийдвэр гаргах нь таатай нөхцөл байдал авчрах боломжтой үе. Урлагийн салбарт ажилладаг хүмүүст хувийн онцлог мэдрэмж нь Давамгайлна. Бусад хүмүүсийн юу гэж хэлэхээс бүү ай. Нарийн мэргэжлийн хүмүүсийн өгөх зөвлөгөө үнэн байх ч та хүсэл мөрөөдлөө илүү дагах хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр удаан хугацаанд үргэлжилсэн ажлын ачааллаа багасга. Хэт их ачааллаас болж ядарсан хүмүүс иог, бясалгалаар хичээллэхийг зөвлөж байна. Биеийн хүчний хэт их ачаалал авахаас зайлсхийж аз туршсан эрсдэлтэй үйл ажиллагаа явуулахаас татгалзах хэрэгтэй. Олон нийтийн үйл ажиллагаа төлөвлөснөөс өөр болж болзошгүй. Завгүй хүмүүс ч ажлаа зохицуулан гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ өдрийн хоол хамт идэж, агаар салхинд хамт алхаарай. Эцэг эх ихрүүд үр хүүхэдтэйгээ идэвхтэй харилцаатай байхгүй бол тэдний хүмүүжилд асуудал гарсан байх магадлал өндөр байна. Ганц бие хүмүүсийн хайр дурлалын амьдралд ямар нэгэн үйл явдал болох учраас бэлтгэлтэй бай.
Мэлхий:Долоо хоногийн эхээр мэлхийнхнийг од эрхсийн нөлөө ивээж байна. Та азтай байсан ч эрсдэлтэй зүйл хийхээс болгоомжлоорой. Санамсаргүй үйлдлээс болж том алдаа гарахаас сэргийлэх хэрэгтэй. Амар амгалан зан чанар чухал ач холбогдолтой байна. Өөрийгөө эергээр мэдрүүлэх амар амгалан орчныг бүрдүүл. Од эрхсийн зүгээс танд хүнд хэцүү шийдвэр гаргах хэрэггүй гэж зөвлөж байна. Аливаа нөхцөл байдлыг зөв мэдрэхийг хичээ. Таны зөн совин зөв чиглэлийг заана. Бусдын тусыг мартаж болохгүй. Хэзээ нэгэн цагт заавал хариулах хэрэгтэй. Сайн сайхан зүйл хүсэж мөрөөдөн, сэтгэл санаагаа ариусгах хэрэгтэй. Найз нөхөд болон хамаатан садантайгаа уулзах цаг гаргаарай. Хувийн амьдралд өөрчлөлт орох магадлалтай. Бусдаас онц ялгарахгүй ч өөрийн гэсэн бага ч болов онцлогийг эрж хай. Харин өөрийн үзэл бодлоо бусдаас дээгүүр тавихгүй байхыг одод анхааруулж байна. Харин долоо хоногийн сүүлээр сэтгэл ханамжийг тань тодорхойлсон зорилго бий болно. Өмнө нь хийж, хэрэгжүүлсэн ажил хэргийн үр дүн гарна. Бусдаас тусламж дэмжлэг авах болон сайн багтай хамтран ажиллах нь зайлшгүй авах арга хэмжээ байх болно. Гэр орондоо бага ч гэсэн өөрчлөлт хийхийг хүснэ. Гэхдээ энэ бүхэн үнэхээр амаргүй байх болно. Энэ нь хөрөнгө мөнгөө дэмий үрэх нь асуудал үүсгэх гол шалтгаан болно. Зөвхөн ярьж хэлэх бус өөрийн зөв үйлдлээр бусдад үлгэрлэх шаардлагатай байна. Та илүү тав тухтай байдлыг эрж хайна.
Арслан:Долоо хоногийн эхээр сорилт авчрах сөрөг нөлөөг од эрхэс илгээж байна. Үл ойлголцолд ороод байсан харилцааг шийдэх хэрэгтэй. Холимог хандлага өндөр байгаа учир үл ойлголцох асуудал гарч мэднэ. Ярихын өмнө сайн бодох хэрэгтэй. Тэгж байж гэнэтийн маргаанаас зайлсхийж чадна. Уян хатан байхыг хичээ. Танд итгэж найдсан хүмүүсийн сэтгэлийг унагах зүйл бүү хийгээрэй. Өөртөө итгэх итгэл өндөр байгаа боловч анхааралтай байдлаа бүү алд. Та өөрийнхөө эрч хүчийг харуулахын тулд үүрэг хариуцлагаа сайтар ухамсарлан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх нь чухал. Долоо хоногийн сүүл рүү таны санаачилгатай, бүтээлч байдал орлогоо нэмэгдүүлэх олон боломж гаргаж байна. Шинэ санаа хайж байгаа хүмүүс гадуур гарч, өмнө нь очиж байгаагүй олон хүн цуглардаг газарт оч. Улс төр, нийгмийн идэвхийг сэргээх арга хэмжээнд оролцоорой. Залуу арслангууд нийгмийн идэвх сайтай байна. Таны хувийн ур чадвар цаашдын зорилгоо тодорхойлоход тусална. Болгоомжгүй үг хэллэг болон эрсдэлтэй үйлдэл хийхээс татгалз. Архи, согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхий. Хоосон амлалт өгвөл хожим таны ажил хэрэгт нэлээд төвөг удах магадлалтай.
Охин :Эрсдэлтэй үйл ажиллагаанд таны гүйлгээ ухаан, сэтгэлийн тэнхээ хэрэгтэй байна. Зарим нэг атаархал хардалтын улмаас танд дайснууд бий болно. Өөрийн амжилт болон санхүүгийн байдлаа бусдад бүү дэлгэ. Эргэн тойрон өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагыг зөв мэдрээрэй. Орчин тойрондоо шинэчлэл хийх нь сэтгэл ханамжтай байдлыг авчирна. Олон нийтийн өмнө үг хэлэх нь таныг сандаргах бололтой. Гэвч сайхан хувцаслаж, өөрийн сурсан зүйлээ ашиглах нь энэ байдлыг даван гарах гол үндэс болно. Өөртөө итгэлтэй байдлыг таны гадаад төрх, имиж нэмэгдүүлж чадна. Үр хүүхдийнхээ сурлага хүмүүжилд сайн анхаар. Зарим үед захиргаадах арга барилаас илүү найз нөхөр нь мэт харьцах нь илүү үр дүнтэй байдгийг санаарай. Хайр дурлалын харилцаанд үүссэн бэрхшээлийг даван гарахад илэн далангүй ярилцах нь хамгийн сайн арга болж чадна. Долоо хоногийн сүүлээр таны мэдрэмж үнэхээр өндөр байна. Амжилтыг атгаж чадсан бол түүндээ ханалгүй, эрч хүчээ сулруулахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Хийх ажил, хэлэх үгээ сайн бодолцоорой. Нөхцөл байдлыг түргэтгэх гэж яарсны хэрэггүй. Ойр дотнын хүндээ өөрийгөө илэрхийлэх боломж олго. Бусдын үгийг сайн сонс. Ямар ч хүний зөвлөгөөнд авах гээхийн ухаанаар хандаарай.
Жинлүүр: Зөрчил тэмцлийн тэнцвэрийг олох үе. Хэрвээ та гаргасан алдаагаа дахин давтагдахыг хүсэхгүй байгаа бол сэтгэл хөдөлсөн үедээ шийдвэр бүү гарга. Тулгарсан саад бэрхшээлд санаагаа ихээр зовоохгүй бай. Даван гарах тусгай төлөвлөгөөгөө тодорхой болго. Найз нөхөд болон сайн хамтрагчдынхаа зөвлөгөөнд анхаарлаа төвлөрүүл. Хуучин танилуудтайгаа холбоогоо сэргээх хэрэгцээ үүснэ. Зарим хүний зөвлөгөө та үгүйлэгдэх болно. Тууштай хандлагыг одод дэмжинэ. Олон нийтийн анхаарал урлагийн салбарт ажилладаг хүмүүсийг хараандаа авах болно. Бага зэргийн хүндрэл бэрхшээлүүд тохиолдох боловч хөнгөн ёжлол, хошин шогийн мэдрэмжтэй байхад тэр бүхэн дороо алга болох болно. Ямар ч нөхцөлд биеэ зөв боловсон авч явахад түлхүү анхаар. Од эрхсийн өгч байгаа боломж бүрийг давуу тал болгон ашигла. Сонирхолтой ажлын санал хүлээн авах болно. Амьдралынхаа чухал зүйлд зориулан илүү цаг гаргавал нөхцөл байдал сайжрах төлөвтэй байна. Ажил дээр үүссэн шинэ боломж нь цаашид таны албан тушаалын ирээдүйг тодорхойлогдоно. Хувийн амьдралаа сайн анхаар. Гэр бүлийн хосуудын хувьд харилцааны бат бөхийг шалгах сорилтыг даван туулна. Амьдралын олон талыг үзэж мэдэрсний эцэст хосууд бие биеэ илүү таньж авах болно. Ганц бие хүмүүсийг амьдралын хэв маягийг өөрчлөх учрал хүлээж байна.
Хилэнц: Энэ долоо хоногт амьдрах орчноо хэСЭГХЭН хугацаанд ч болов өөрчилж, аялалд яв. Өөртөө тохирох аяллын төлөвлөгөөг гаргаарай. Идэвхтэй амьдралын хэмнэлийг баримталж, олон нийтийн өмнө гарах нь тааламжтай байна. Амьдралын эрч хүч өндөр байна. Гадаад төрхийн дур булаам байдал нэмэгдэнэ. Гэхдээ олон нийтийн арга хэмжээн дээр таагүй асуудал үүсэж магадгүй тул болгоомжтой бай. Санаанд оромгүй байдлаар таагүй нөхцөлд орж болзошгүй. Ямар ч харилцаанд анхаарал болгоомжтой ханд. Өөртөө итгэлтэй байдлаа зөв илэрхийлээрэй. Эсрэг үзэл бодолтой хүнтэй харьцахдаа болгоомжтой бай. Муу харилцаа хамаг бэрхшээлийн эх үүсвэр гэдгийг санаарай. Зөн совин тань дуусгаагүй ажил таагүй нөлөө авирахыг мэдрүүлнэ. Шинээр ажил эхлүүлэх гэхээсээ өмнө нь дутуу орхисон ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Гол үйл ажиллагааны жигд байдал ойрын үр дүнгээс илүү чухал байна. Хамт олон дундаа нэр хүндээ муудахаас урьдчилан сэргийл. Таагүй үйл явдалд хутгалдахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Эрсдэлтэй саналаас шууд татгалзаарай. Тэвчээртэй байвал ихэнх тааламжгүй байдлууд аяндаа өөрсдөө арилах болно.
Нум: Энэ долоо хоногийн эхэн үе нь мэргэжлийн үйл ажиллагаанд гарсан алдаагаа засах ажил таны гол зорилго хэрэгжихэд таатай байна. Гэхдээ хэт ачаалалтай ажил хийх нь таагүй. Бусад хүмүүсийн саналыг анхаарахгүй байх магадлал байна. Өөрийн санал бодлыг зөв илэрхийл. Материаллаг эд баялгаас илүү хүний нөөцөөс таны сайхан ирээдүй шалтгаалах болно гэдгийг ойлго. Бусдаас зүгээр ирэх тусламж харж суух хэрэггүй. Хүний газар ажиллагсад биеэ зөв авч яваарай. Өөртөө байгаа бүхнээ эергээр үнэлж сур. Амьдралын аз жаргалыг агшин хором бүрээсээ мэдэрч сураарай. Эцэг эх нумынхан үр хүүхдүүддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж, бахархал нь байхыг хичээ. Хайртай хосууд хоёр биедээ хамаг чөлөөт цагаа зарцуулбал харилцан бие биеэ сайн мэдрэн, нэг нэгэндээ улам илүү ойртох болно. Харин долоо хоногийн сүүлээр нумынхны зөн билэг, совин мэдрэмж хүчтэй байна. Амьдралд тулгарсан асуудал дээр та зөв сонголт гаргаж чадна. Ихэнх хүмүүс энэ өдөр өмнөх алдаагаа ухаарах болно. Таны ирээдүйд хэрэг болох туршлагыг өөртөө хуримтлуулахыг хичээ. Ганц бие хүмүүст сайхан учрал тохиолдоно. Энэ нь бат бэх гэрлэлт бус байсан ч танд сайхан дурсамж үлдээнэ. Бусдыг хэт шүүмжлэхээс хол бай.
Матар: Долоо хоногийн эхээр зарим хүмүүст сэтгэл санааны хүнд нөхцөл байдал мэдрэгдэх тул ганцаар тайван амарч тайтгарах газар очих нь сайн сонголт болно. Таны мөрөөдлийг билэгдэх сайхан үйлс тохионо. Том төлөвлөгөө зохиохдоо мөнгөнд бүү санаа зов. Ирээдүйдээ итгэж, өөртөө том зорилго тавьж болно. Эерэг бодолтой, урам зоригтой байж бүх ажил хэргээ амжилттайгаар дуусга. Санхүүгийн асуудал ард хоцорч, амар тайван үе ирэх болно. Бүтээлч байдал өндөр байх тул өөрийн авьяас чадвар гаргах боломжтой болно. Өөртөө итгэлтэй байвал та их зүйлийг бүтээж чадна. Долоо хоногийн сүүлчээр шинэ танилтай болох эсвэл гадаадад аяллаар явах боломж гарах зэрэг үйл явдал болох магадлалтай. Хэн нэгэнтэй удаан хугацааны нөхөрлөлийн тогтоож чадвал чухал хөрөнгө оруулалт авахаар байна. Гэхдээ зарим үед болгоомжтой байхгүй бол санхүүгийн тооцоогоо буруу хийж болзошгүй. Зарим хүмүүсийн хувьд хэдий ихээхэн зөрчил тэмцэл гарч ирэх боловч таныг амжилт болон ажлын үр өгөөж хүлээж байна. Эрүүл мэндийн асуудлыг анхаарлын төвд байлга. Бие махбодоо эрүүлжүүлэх дэглэм үр дүнтэй байх болно. Хэн нэгэн таны эсрэг үйл ажиллагаа явуулж байгааг мэдвэл хэт сэтгэл хөөрөлд автах хэрэггүй. Таагүй нөхцөл байдалд оруулж мэдэх ажил хэргийн дараагийн долоо хоног болтол хойшлуул. Мөн хайр дурлалын харьцаандаа болгоомжтой ханд.
Хумх: Мэдлэг боловсролоо дээшлүүлэл сургалтад хамрагдах болно. Хуучны мэдээлэл одоогийн хурдтай амьдралын хэмнэлд тохирохгүй тул хувийн ур чадвартаа анхаарах нь таны идэвх чармайлтыг сэргээнэ. Албан ажилдаа санамсаргүй алдаа гаргахаас болгоомжил. Ихэнх хүмүүс их ажлын доороосоо өндийх завгүй байна. Аажуу тайван байдлыг дарга удирдлагууд харвал буруугаар ойлгоно. Харин хувийн авьяас, мэргэжлийн ур чадвартаа итгэдэг бол өөрийгөө бусдад нээн харуулах боломжийг сайн ашигла. Таныг биеэ барьж чадахгүйд хүргэх бухимдалтай үйл явдал тохиолдож магадгүй. Хайхрамжгүй хэлсэн үгсээс болж хэрүүл маргаан гарч болзошгүй. Долоо хоногийн сүүл рүү шинэ өөрчлөлтийн үр дүн нь таагүй байж болзошгүй. Биеэ хэт хүчлэхгүй, ямар нэгэн эргэлзээтэй ажил хэрэгт хутгалдахгүй байх нь дээр. Өөрийн муу зуршилдаа анхаарлаа хандуул. Гэнэтийн нөхцөл байдалд тэвчээргүй зан гаргахаас зайлсхий. Санхүүгийн бэлтгэлгүй боловч үрэлгэн зан гаргадаг бол сайн анхаар. Од эрхэс таныг тэвчээртэй байж, хариу үйлдлээ зөв хийвэл, таагүй байдлаас удахгүй гарч чадахыг билэгдэж байна. Өөртөө амарч тайвшрах чөлөөт цаг гаргаарай. Тайван орчинд түр ч атугай бясалгал хийх нь таны сэтгэл санааг амар тайван болгоход их тусална. Гэр бүлийн харилцаанд шийдэх асуудал гарна. Залуу хумхууд гэнэн хайр дурлалын асуудлаас үүссэн маргаанаа шийдэх боловч эмзэг харилцааг авч үлдэхийн тулд сэтгэлийн тэвчээр гаргаж сурах хэрэгтэй болно.
Загас :Өөрийнхөө буруу зуршлаа хянаарай. Өндөр үнэтэй, тансаг хэрэглээнд дурлах нь таны мөнгийг дор нь дуусгах болно. Мөнгө санхүүгийн асуудал дээр зарчимч байх нь чухал. Энэ үед гэнэтийн үйл явдал өөр зүйлд зориулахаар хадгалсан мөнгийг үрж магадгүй. Хов жив ярьдаг хүмүүсээс хол бай. Гэр бүлд үүссэн асуудлаа цэгцлэх хэрэгтэй. Эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс өвчнийг гүйцэд эдгэсэн гэж тайвширч болохгүй. Эрүүл мэнд хамгаас чухал гэдгийг сана. Ямар ч ажил хийсэн хүндрэл гарах тул туйлын анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Дарга, удирдлагатайгаа зөрчилдөж болзошгүй байгаа тул аль болох төвийг сахихыг хичээх нь зүйтэй. Хамаатан садангуудын хооронд асуудал үүсэж болзошгүй байна. Аль болох хүмүүстэй хүйтэн хөндий харилцахаас зайлсхий. Бусадтай нийтэч бай. Буруу ойлголт гарах магадлалтай тул биеэ зөв авч явах байдал дээр илүү анхаар. Шийдээгүй асуудал эсвэл биелүүлээгүй үүрэг даалгавар эрч хүчээ шавхан, идэвхтэй ажиллахыг шаардана. Нэгэн зэрэг олон ажил амжуулах хэрэг гарахыг үгүйсгэхгүй. Зарим асуудалд хайнга хандсанаас болж шахалтад орж болзошгүй. Иймээс асуудлыг аль болох хурдан шийдэх арга зам хайж олохыг хичээ. Хэрвээ ашигтай гэрээ хэлцэл байгуулах эсвэл цалин мөнгөө нэмэгдэхийг боломж хүлээж байгаа бол тун удахгүй сайн мэдээ сонсох болно. Таны өмнө нь хийсэн хөрөнгө оруулалт болон санхүүгийн үйл ажиллагаа ашиг авчрах магадлалтай. Хамтын ажиллагааг бэхжүүл.tt