Хонь:Энэ өдөр харилцаа холбоо тогтоох болон бүтээлч уулзалт зохион байгуулахад таатай өдөр. Ойр дотнын хүмүүстэйгээ харьцаагаа бэхжүүлэх боломж гарна. Ажил хэрэгч хүмүүс сонирхолтой санал хүлээн авна. Ганц бие хүмүүс ирээдүйн ханьтайгаа учрах магадлалтай. Ахмад хүмүүсийн биеийн дархлаа муудах тул хууч өвчин хөдлөх байдал илэрч магадгүй байна.
Үхэр:Худалдаа наймааны ажилд эрсдэл гаргах нь санхүүгийн хохирол авчирч мэднэ. Нэрэлхүү зан, нэр хүндэд дуртай байдал зарим талаар хүндрэл учруулна. Биеийн хүчний ачаалал авах болон хэцүү үүрэг биелүүлэх зэрэгт тохиромжгүй өдөр. Өөрийгөө хуурах хэрэггүй. Сайн найзтайгаа харьцахдаа ч гаргасан шийдвэртээ бат байх хэрэгтэй.
Ихэр:Өөрчлөлт хийх төлөвлөгөөтэй байгаа бол өнөөдөр тохиромжтой өдөр. Шинийг эхлэхийн тулд бүх дуусгаагүй ажлаа дуусга. Энэ үед сонирхолтой шийдвэр гаргах нь таатай нөхцөл байдал авчрах боломжтой үе. Ажил төрөлдөө өвөрмөц сэтгэх чадвартай хүмүүсийн тус дэмийг ашиглах нь таныг сэтгэл хангалуун болгоно.
Мэлхий:Яаралтай ажил гарч бусдын тусламжид найдах хэрэгтэй болно. Тэвчээргүй байдал асуудлыг шийдэхэд хүндрэл учруулна. Аз туршсан үйл ажиллагаа уналтад оруулна. Сайн найз нөхөд, ойрын хамаатан садангууд боломжоороо тусална. Бусдын тусыг мартаж болохгүй. Хэзээ нэгэн цагт заавал хариулах хэрэгтэй.
Арслан:Сорилт авчрах сөрөг нөлөөг од эрхэс илгээж байна. Өөртөө итгэх итгэл өндөр байгаа боловч анхааралтай байдлаа бүү алд. Та өөрийнхөө эрч хүчийг харуулахын тулд үүрэг хариуцлагаа сайтар ухамсарлан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх нь чухал. Хэлсэн үг, хийсэн үйлдлийг буцааж болохгүйг сайн анхаар.
Охин: Ихэнх хүмүүс өнөөдөр завгүй байж, гол ажилдаа нэмэлт цаг зарцуулах бололтой. Иймээс ажлаа өглөө эрт эхлэх нь сайхан санаа байх болно. Олон нийтийн өмнө үг хэлэх нь таныг сандаргах бололтой. Гэвч сайхан хувцаслаж, өөрийн сурсан зүйлээ ашиглах нь энэ байдлыг даван гарах гол үндэс болно. Өөртөө итгэлтэй байдлыг таны гадаад төрх, имиж нэмэгдүүлж чадна.
Жинлүүр:Тууштай хандлагыг одод дэмжих өдөр. Энэ өдрийн нөлөөгөөр та илүү сэтгэл татам болно. Ихэнх хүмүүс шинэ өөрчлөлт хийхийг хүсэх болно. Олон нийтийн анхаарал урлагийн салбарт ажилладаг хүмүүсийг хараандаа авах болно. Гадаад төрх болон биеэ авч яваа байдлаа сайнаар өөрчлөхөд тааламжтай үе. Эрүүл мэндээ асуудалд орохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь үр дүнтэй байна.
Хилэнц:Зөн совин тань дуусгаагүй ажил таагүй нөлөө авирахыг мэдрүүлнэ. Ажил хэрэгт асуудал гарах тул та амар тайван байхгүй бололтой. Шинээр ажил эхлүүлэх гэхээсээ өмнө нь дутуу орхисон ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Зарим санаанд оромгүй зүйлээс та ашиг олж магадгүй. Амьдралын эрч хүч өндөр байна. Гадаад төрхийн дур булаам байдал нэмэгдэнэ. Ганц бие хүмүүс гадуур болзоонд явахыг мөрөөдөж эхэлнэ.
Нум:Яг одоо хэрэгтэй бүхэн танд бий гэдэгт итгэ. Өөрийн амьдралаа дэлхийн тэрбумтнууд, алдартай одуудтай бүү зүйрлэ. Өөртөө байгаа бүхнээ эергээр үнэлж сур. Танд байгаа бүхний багахан хэсэг нь ч байхгүй хүмүүс эргэн тойронд тань байдгийг сана. Амьдралын аз жаргалыг агшин хором бүрээсээ мэдэрч сураарай.
Матар:Эерэг бодолтой, урам зоригтой байж бүх ажил хэргээ амжилттайгаар дуусга. Удаан хугацаагаар уулзалдаагүй найз нөхөдтэйгөө уулзах бололтой. Санхүүгийн асуудал ард хоцорч, амар тайван үе ирэх болно. Тодорхой хэмжээний мөнгө хуримтлуулж чадсан хүмүүст энэ нь нэг хэсэгтээ хүрэлцээтэй байна. Гэхдээ ганцхан эх үүсвэрт найдаж зүгээр суулгүй, боссон газар бүрээсээ орлого олох ухаан сийлээрэй.
Хумх:Хэд хэдэн асуудал таныг ердийнхөөсөө илүү завгүй байлгах болно. Сэтгэл хөдлөлд авталгүй, санаа бодлоо төвлөрүүлэхэд цаг гаргахад тохиромжтой үе. Таныг биеэ барьж чадахгүйд хүргэх бухимдалтай үйл явдал тохиолдож магадгүй. Хайхрамжгүй хэлсэн үгсээс болж хэрүүл маргаан гарч болзошгүй. Иймээс бусдын өдөөн хатгалгад автахаас сайн сэргийл.
Загас:Ямар ч ажил хийсэн хүндрэл гарах тул туйлын анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Дарга, удирдлагатайгаа зөрчилдөж болзошгүй байгаа тул аль болох төвийг сахихыг хичээх нь зүйтэй. Хамаатан садангуудын хооронд асуудал үүсэж болзошгүй байна. Аливаа зүйлийг хийхдээ зөн билигтээ хэт найдах хэрэггүй. Итгэлтэй хүмүүсийнхээ зөвлөгөөг сонссон нь дээр.