Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-04-20

Ордуудын өнөөдрийн зурхай

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь:Эерэг хандлага давамгайлах учир уран бүтээлч хүмүүсийн онгод орох ба сайн бүтээл төрөх боломжтой үе. Удаан хуримтлагдсан ажил хэргээ шийдэх гэнэтийн боломжийг ч олж авч мэднэ. Энэ нь таны цаашдын үйл ажиллагаанд ихээхэн ашиг тустай байна. Худал мэдээлэлд авталгүй эх сурвалжийг нь олон эх үүсгэврээс судал. 

Үхэр:Санхүү мөнгөтэй холбоотой үйл ажиллагаанд та мэдрэмжтэй байна. Мөнгө олох шинэ эх үүсвэр харагдаж байна. Зарим нөхцөлд төвийг сахисан байр сууринаас хандах, харилцан буулт хийх чадвартай байх зэрэг нь танд ашигтайг од эрхэс анхааруулж байна. Ажил хэргийн харилцаанд шинэ түнш эсвэл нөлөө бүхий ивээн тэтгэгч гарч ирэхийг үгүйсгэхгүй. 

Ихэр:Урлагийн салбарт ажилладаг хүмүүст хувийн онцлог мэдрэмж нь давамгайлах өдөр. Бусад хүмүүсийн юу гэж хэлэхээс бүү ай. Илүү боломжтой ирээдүйн төлөө эр зориг гаргах үе. Нарийн мэргэжлийн хүмүүсийн өгөх зөвлөгөө үнэн байх ч та хүсэл мөрөөдлөө илүү дагах хэрэгтэй. Харин үйлдвэрлэлийн салбарын хүмүүс хэт ачаалалтай ажилласнаас стресст орж магадгүй учраас чөлөөт цагаа аль болох л тайван газар өнгөрүүл. 

Мэлхий:Өмнөх ажил дээр гаргасан алдаагаа засах хэрэгтэй. Эрсдэлтэй үйл ажиллагаа болон аз сорьсон тоглоом зэрэг нь таагүй байх болно. Хэт хувиа бодсон зан гаргах хэрэггүй. Сайн сайхан зүйл хүсэж мөрөөдөн, сэтгэл санаагаа ариусгах хэрэгтэй. Найз нөхөд болон хамаатан садантайгаа уулзах цаг гаргаарай. 

Арслан:Гэнэтийн таагүй байдалд оруулах эсвэл төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэх мэдээ хүлээн авах бололтой. Болгоомжгүй үг хэллэг болон эрсдэлтэй үйлдэл хийхээс татгалз. Архи, согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхий. Хоосон амлалт өгвөл хожим таны ажил хэрэгт нэлээд төвөг удах магадлалтай. 

Охин:Амьдралын эрч хүч, идэвх зүтгэл нэмэгдэнэ. Дотоод сэтгэлээ сайн чагна. Таагүй байдлаар тасарсан харьцаагаа буцаан сэргээх магадлалтай. Гэр бүлийн хосууд эв найртай байж, амьдралын элдэв асуудлаа зохицуулах шаардлагатай. Үр хүүхдийнхээ сурлага хүмүүжилд сайн анхаар. Зарим үед захиргаадах арга барилаас илүү найз нөхөр нь мэт харьцах нь илүү үр дүнтэй байдгийг санаарай. 

Жинлүүр:Өнөөдөр од эрхсийн нөлөө танд аз бэлэглэж байна. Энэ өдрийг хайртай хүнтэйгээ харилцаагаа сайжруулахад зориулбал амар тайван, тааламжтай байдлыг авчрах болно. Бага зэргийн хүндрэл бэрхшээлүүд тохиолдох боловч хөнгөн ёжлол, хошин шогийн мэдрэмжтэй байхад тэр бүхэн дороо алга болох болно. Ямар ч нөхцөлд биеэ зөв боловсон авч явахад түлхүү анхаар. 

Хилэнц:Ажил хэрэгч бизнес эрхлэгч нарт хэтийн зорилгоо зөв тодорхойлох боломж гарна. Гол үйл ажиллагааны жигд байдал ойрын үр дүнгээс илүү чухал байна. Хамт олон дундаа нэр хүндээ муудахаас урьдчилан сэргийл. Хэт хүйтэн хөндий байдал гаргавал бусдад их зантай мэт буруу ойлголт өгнө. Энэ нь ажил хэргийн харилцаанд таагүй нөлөөлснөөр хожим танд төвөг удна. 

Нум:Аливааг урьдчилан мэдрэх чадвар, зөн билэг хүчтэй байна. Харин сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ болгоомжтой бай. Биеэ авч явах тал дээр хатуу чанга бай. Эцэг эх нумынхан үр хүүхдүүддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж, бахархал нь байхыг хичээ. Хайртай хосууд хоёр биедээ хамаг чөлөөт цагаа зарцуулбал харилцан бие биеэ сайн мэдрэн, нэг нэгэндээ улам илүү ойртох болно. Ямар ч сайхан хайрын харилцаанд асуудал гарах өдөр ирэх л бөгөөд харин таны ур ухаан хэрхэн зөв даван туулах эсэхийг шийднэ. 

Матар:Өнөөдөр ихэнх хүмүүсийн хувьд дажгүй өдөр болох төлөвтэй. Өөрт байгаа эерэг эрч хүчээ хэрэгцээгүй зүйлд үрэх хэрэггүй. Таныг эргэн тойрон тань сайхан хүмүүс хүрээлсэн мэт мэдрэмж төрнө. Бүтээлч байдал өндөр байх тул өөрийн авьяас чадвар гаргах боломжтой болно. Өөртөө итгэлтэй байвал та их зүйлийг бүтээж чадна. 

Хумх:Аливаа шинэ өөрчлөлтийн үр дүн нь таагүй байж болзошгүй. Биеэ хэт хүчлэхгүй, ямар нэгэн эргэлзээтэй ажил хэрэгт хутгалдахгүй байх нь дээр. Шийдэж чадахгүй ажил хэргээ цаг нь иртэл хойшлуул. Тэгвэл таныг амжилт дагалдана. Бусдыг тусыг мартаж болохгүй. Мөн найз нөхөд, ойр дотнынхондоо боломжоороо тусалж, дэмжээрэй. 

Загас:Олон нийтийн үйл ажиллагаанд таатай өдөр. Зарим эрсдэлтэй үйл ажиллагаа таны идэвх санаачилгыг өсгөнө. Энэ үед таны ажлын бүтээмж ч өсөх болно. Аль болох хүмүүстэй хүйтэн хөндий харилцахаас зайлсхий. Бусадтай нийтэч бай. Буруу ойлголт гарах магадлалтай тул биеэ зөв авч явах байдал дээр илүү анхаар.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02