Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-04-26

Ордуудын өнөөдрийн зурхай

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Өнөөдөр ашиг олох сайн санал хүлээн авна. Өнгөрсөн алдаанаасаа сургамж авч чадаагүй бол өнөөдрийн бэрхшээлийг давж гарах хэцүү байна. Амьдралын туршлагаа эргүүлэн тунгааж, бусдын хэрэгтэй зөвлөгөөг сонс. Хайр дурлалын харилцаанд бодлогогүй алхам, шалтгаангүй уйтгар гарч ирэх бололтой.

Үхэр:Хүнд нөхцөлд ажилладаг хүмүүс эрүүл мэндээ хамгаал. Хамгийн түрүүнд аюулгүй байдал чухал шүү. Алдаа гарах магадлал өндөр байгаа тул хийж буй зүйлдээ анхаарлаа сайн хандуул. Бүгдийг хууль журмын дагуу хийхийг хичээ. Хайр дурлалын харилцаа хэвийн байна. Шинэхэн хосууд халуухан үедээ олон зүйлийг анзаарахгүй. Гэсэн ч одооноос ирээдүйн амьдралаа бодож үзээрэй.

Ихэр: Хүнд нөхцөлд ажилладаг хүмүүс эрүүл мэндээ хамгаал. Хамгийн түрүүнд аюулгүй байдал чухал шүү. Алдаа гарах магадлал өндөр байгаа тул хийж буй зүйлдээ анхаарлаа сайн хандуул. Бүгдийг хууль журмын дагуу хийхийг хичээ. Хайр дурлалын харилцаа хэвийн байна. Шинэхэн хосууд халуухан үедээ олон зүйлийг анзаарахгүй. Гэсэн ч одооноос ирээдүйн амьдралаа бодож үзээрэй.

Мэлхий: Сэтгэл хөдлөл ихсэх нь өөрт ашигтай зүйлийг олж чадахгүй болгож магадгүй. Өөрийгөө төвлөрүүлж сурахад цаг гаргах хэрэгтэй. Дотоод зөрчилтэй байдал нь ажил мэргэжлийн өөрчлөлт болон амьдрах орчноо солих хүсэл зэргийг авчирна. Ажлын саатлаас болж амьдралд бууж өгөхөөр шийдэх бололтой. Ямар ч тохиолдолд өнөөдрөөс маргааш илүү сайхан өдөр болно гэдэгт итгэлтэй байгаарай.

Арслан: Өнөөдөр цагийг аз жаргалтай өнгөрүүлж, хором мөч бүрийг эерэг сэтгэлтэй байлгахыг хичээх хэрэгтэй. Ажил албандаа түүртэж эсвэл ар гэрийн санхүү мөнгө сэтгэл зовоох боловч хамгийн чухал хайртай хань, үр хүүхдийнхээ төлөө сэтгэл тэнэгэр, инээд баясгалантай байх нь зүйтэй. Амьдралд өнгө нэмэх шалтгаан мундахгүй шүү дээ. Бүгдийг буруугаар бодоод байвал таны энергийн түвшин амархан буурч болзошгүй байна. Боломжтой бол мэргэжлийн хүнээс сэтгэл зүйн зөвлөгөө авах хэрэгтэй.

Охин:  Амьдралд тань хэрэгцээгүй зүйлээс татгалзах өдөр. Сайн мэдэхгүй ажлаа хийх хэрэггүй. Сэтгэлээр унахгүйн тулд өөрийн хийсэн алхмыг зөвтгөх гэж зүтгэнэ. Мөн өөрийнхөөрөө зүтгэснээс гарч байгаа боломжийн үл ойшоох хандлага бий болно. Ийм үед ойр дотнын найз нөхдийн зөвлөгөөг сайн сонс. Бусдаас бурууг бүү хай. Дадал болсон буруу зуршлаа засах эр зориг гаргаарай.

Жинлүүр: Өнөөдөр төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулах хэрэгтэй болно. Бүгдийг хамгийн сайнаар хийвэл таныг шагнал урамшуулал хүлээж байна. Сайшаал магтаал сонсох нь урам зоригийг тань бадраах боловч илүүдвэл анхаарлыг ч сарниулна гэдгийг санаарай. Хувийн амьдралын нууцаа бусдад дэлгэх хэрэггүй. Хэрвээ та дотоод сэтгэлээ нээх хэн нэгнийг үнэхээр хайж бол сонголтоо зөв хийхэд сайн анхаар.

Хилэнц: Та илүү найрсаг байж, таагүй харилцааны үндэс суурийг өөрчлөхийг хүснэ. Бусад хүмүүсийг ойлгох хүсэл ихсэх болно. Өнөөдөр тийм ч их адал явдалтай байхгүй ч зарим үйл явдлын учрыг олох гэж багагүй хичээх болно. Амар тайван байдлыг олж, тааламжтай үйл ажиллагаа явуулахын тулд өөрийнхөө чадах бүхнийг хий.нум

Нум: Нийгэм улс төрийн үйл ажиллагаа болон хууль шүүхийн ажилд таатай өдөр. Гэхдээ чухал шийдвэр гаргах бол яарсны хэрэггүй. Сэтгэл татмаар саналд ч танд ашиг хонжоо харж автахаас болгоомжил. Бусад хүмүүсийн ямар ч харилцаанд та хамгийн эмх цэгцтэйгээр биеэ авч явахыг хичээ. Хамтын ажиллагааны үеэр хувийн зан төлөвийн онцлогоо аль болох ил гаргах хэрэггүй.

Матар: Харилцаа холбоонд асуудал гарвал буулт хийх чадвартай бай. Таны амар тайван байдал аливаа харилцааг ойлголцолд хүрэхэд хялбар болгоно. Гэр бүл найз нөхдийнхөө дэмжлэгт итгэ. Төлөвлөгөөг тань нураах өрсөлдөгч нарын үйлдэл ил гарч ирж мэднэ. Өөрийн сул ба давуу талыг сайн бодолц. Богино хугацаанд авах хариу арга хэмжээг зохион байгуулж өөрийн чадварыг бүгдэд ойлгуул. Харин сэтгэлийн хөөрөл ихэсвэл өөрт ашигтай зүйлээ олж харж чадахгүй тул сайн төвлөрөхөд цаг гаргах хэрэгтэй.

Хумх: Таны амьдралд сургамж болох гэнэтийн мэдээ ирнэ. Чухал шийдвэр гаргахдаа болгоомжтой ханд. Ажил хэрэгч санал, сэтгэл татсан амлалт нь их ашиг олох боломж мэт санагдах болов ч санхүүгийн алдагдалд хүргэж мэднэ. Бусдын зөвлөгөөг хэт дагах хэрэггүй. Өөрийнхөө зөн билэг, эрүүл ухаанд илүү найд.

Загас: Урьдын үзэл бодол бодит байдалтай нийцэхгүй бол өөрчлөлт хийхэд бэлэн бай. Аливаа асуудалд хэт туйлширсан байр сууринаас хандах нь бусадтай санал бодол зөрөлдөхөд хүргэнэ. Туршлагатай, мэдлэг боловсролтой хүний зөвлөгөөг сонс. Мөн орчин үеийн олон нийтийн чиг хандлагыг сайн судал.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00