Хонь:Мөнгө санхүүгийн асуудал гарвал гэнэтийн огцом шийдвэр гаргах гэж бүү яар. Ухаалаг байдал хэт үнэтэй зүйл худалдан авахаас зайлсхийхэд тусална. Уран бүтээлч хүмүүс өөрийн дотоод мэдрэмждээ онцгой анхааралтай байхыг зөвлөе. Зөн совин ихэснэ. Ойр дотнын хүнтэйгээ харьцахдаа аль болох найрсаг бай.
Үхэр: Төсөөлөөгүй байсан өөрчлөлт таныг гонсойлгох болно. Олон нийтийн арга хэмжээнд оролцох нь таны найдаж байсан нөхөрлөлийг авчрахгүй. Гэхдээ энэ нь өөрийн чадвараа хөгжүүлэх боломж олгох болно. Ажил хэргийн асуудал таныг зовоож байвал орчноо өөрчилж, амьдралыг арай өөр өнцгөөс хар. Улс төр сонирхдог хүмүүс төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэхээр шийдэх бололтой.
Ихэр: Итгэл найдвар төрүүлсэн мэдээ ирнэ. Өөрийн үзэл бодлоо эергээр төсөөлөн, ажлаа шинэчлэх оролдлого гайхалтай сайн болно. Хичээл зүтгэлээр олсон үр дүнгээ бататгахын тулд эрч хүчтэйгээр үргэлжлүүлэн ажиллах хэрэгтэй болно. Дотоод оюун ухаанаа саруул тунгалаг байлгахын тулд бясалгал хийж, мөргөл үйлдэх нь санаанд оромгүй сайхан нөлөөг танд үзүүлнэ. Гадаад өнгө үзэмжээс илүү дотоод гоо сайхандаа анхаар.
Мэлхий: Ажил хэргээ сонирхолтой байлгах боломжийг эрж хайх болно. Танд хэрэгтэй мэдээлэл, чухал тоо баримтыг судлах үедээ хууралт мэхлэлтийг илрүүлэх магадлалтай. Хэрвээ сайн гадаад харилцаатай байвал алдаа дутагдал гаргахаас урьдчилан
сэргийлж чадна. Хянуур нямбай үйл ажиллагаагаар илүү амжилт олох сайхан боломж гарч ирнэ.
Арслан: Мөнгө санхүүгийн нөхцөл байдлаа хянаж нягтлах талаар мэргэжлийн хүнд хандах байх. Гаргах шийдвэртээ итгэлгүй байвал сайн зөвлөгөө зөв сонголт хийхэд туслах болно. Хамтын гэрээ хэлцэл дээр зөвшилцөхөд нэлээд төвөгтэй байна. Буулт хийх шаардлага авсан ч юу юугүй уучлал эрэхийг нэн түрүүнд тавих нь танд ашиггүй. Цаг хугацаа үнэ цэнтэй байх ба ирээдүйд ирэх амжилтыг мөн тодорхойлно гэдгийг сана.
Охин: Удаан бодож төлөвлөсөн үйл ажиллагаа удахгүй амжилтад хүрэх болно. Хийж бүтээсэн ажлаа нөлөө бүхий хүнд танилцуулах боломжийг ашигла. Таны ажлын гүйцэтгэл болоод хөдөлмөрийн бүтээмж гайхалтай байна. Энэ үед амралт болон ажлын үүрэг хариуцлагыг хооронд нь тохируулах шаардлагатай. Хайр дурлалын харилцаанд хэт их анхаарлаа хандуулахгүй байхыг зөвлөж байна.
Жинлүүр: Анхаарлаа төвлөрүүлж чадвал бүтээлч хандлага давамгайлна. Бизнесийн үйл ажиллагаанд хэрэгтэй хөрөнгө оруулалтаа авснаар санхүүгийн боломжоо хангаж чадна. Од эрхэс ашигтай орлого, нэр хүнд амлаж байна. Хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд эрсдэл үүрэхэд бэлэн бай. Албан ажилдаа таагүй ханддаг хүмүүс мэргэжлийн байр сууриа ахиулан, сэтгэл ханамжийг олж авахыгхичээ.
Хилэнц: Энэ өдөр од эрхсийн нөлөө таагүй байх тул саад бэрхшээлтэй тулгарах магадлалтай. Зарим үед хэцүү сонголт хийх хэрэг гарна. Шинэ ажил эхлэх болон гэрээ хэлэлцээр хийхээ боломжтой бол түр хойшлуул. Хэн нэгэн таны уур бухимдлыг төрүүлж, ээдрээтэй асуудлын учрыг олох хэрэг гарна. Ямар ч нөхцөлд орсон байсан аливаа шийдвэрийг олон талын байр суурийг харьцуулан үзэж байж гаргаарай.
Нум: Өнөөдөр ажил хэргийн чухал хэлэлцээр хийх бол болгоомжтой байхыг од эрхэс зөвлөж байна. Хувийн асуудлуудаа эхлээд шийдэх нь үр дүнтэй байх магадлалтай. Таны уян хатан зан чанараас ажил хэргийн цаашдын үйл явц шалтгаална. Харин хуурамч ихэрхүү зан амьдралын цаашдын хувь заяаг төвөгтэй болгоно. Бодлоготой бөгөөд санаачилгатай байхгүй бол таагүй өөрчлөлт болж болзошгүй.
Матар: Өнөөдөр бүх зүйл сайхан болно гэсэн итгэлийг өөртөө суулга. Өөртөө итгэх итгэлээ бага боловч нэмэгдүүлэх нь ямар ч нөхцөл байдалд сэтгэл санааг тань тогтвортой байлгах болно. Энэ үед хийж байгаа зүйлс тийм ч амархан бүтэхгүй. Харин багийн үйл ажиллагаа сайн үр дүн авч ирнэ. Тийм их ашигтай биш зүйлээс ч өөртөө баярлах хангалттай шалтгаан бий болгоорой.
Хумх: Од эрхсийн байрлал ажил хэрэгт сайн нөлөө үзүүлэхгүй байх төлөвтэй. Харин хашир туршлагатай зангаа сайн ашиглавал материаллаг байдлаа дээшлүүлэх боломж олдоно. Ямар ч ажлыг хийхдээ эхлээд гарах ашгийг сайн тооцож үзээрэй. Зөв тооцоо судалгаан дээр суурилсан бөгөөд сайн тохиролцсон ажил л энэ үед санасан хэмжээний ашиг орлого авчрах болно.
Загас:Зөрчил тэмцлээс болж алдаа дутагдал гарч болзошгүй. Санхүүгийн хуурамч заль мэх ирэх магадлалтай. Ийм үед бусдын буруу үйлдлийг засах гэж хичээхээс зайлсхий. Өөртөө хяналт тавьж, анхаарлаа дээд зэргээр төвлөрүүл. Ойр дотнын хүмүүстэйгээ маргалдах хэрэггүй. Бардам зан, хувиа хичээсэн байдал гаргах хэрэггүй. Бусдын сөрөг хандлагад хариу барих гэж бүү яар.