Хонь: Хоёрдмол хандлага зонхилох ч жижиг асуудлууд амжилттай шийдэгдэнэ. Хувийн амьдралд зарим өөрчлөлтүүд гарна. Таны гэр бүлд тааламжтай уур амьсгал үүсэж чадахаар байна. Харилцаа муудсан найз нөхөдтэйгөө хэл амаа ололцохын тулд бүхнийг хийх хэрэгтэй. Гэхдээ нэгэнт эргэхгүй үл ойлголцлыг эвлүүлэх гэж цаг үрэх шаардлагагүй.
Үхэр: Сэтгэл санаа тогтворгүй байж магадгүй. Албан тушаалын төлөө тэмцэл эрч хүчийг чинь барна. Ажлын ачаалал, гаднын нөлөө бусадтай харилцаагаа хөндийрүүлэхэд хүргэж болзошгүй. Боломжтой бол сайн үйлсийн аянд нэгдээрэй. Тусламж хэрэгтэй хүмүүст мөнгө хандивла. Хожим та хийсэн сайн үйлийнхээ үрийг хүртэх болно.
Ихэр: Өнөөдөр од эрхсийн зүгээс үзүүлэх нөлөө сайхан байгаа тул эрч хүчээ сэлбэ. Та эрч хүчээр дүүрэн байвал ажил хэрэг бүтэмжтэй байх болно. Ажил төрөлдөө хир амжилт гаргахаас нэр хүнд тань хамаарна. Өөртөө болон өөрийн үзэл бодолдоо итгэлтэй бай. Бусдаас буруу хайлгүй, өөрийнхөө алдааг олохыг хичээ.
Мэлхий: Од эрхсийн зүгээс хамтын үйл ажиллагаанд нөлөө үзүүлнэ. Ажил мэргэжлийн ур чадвартаа анхаарал их хандуулахаар шийдсэн бол мэдлэгийн хүрээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Хэрэв та илүү боломжийн төлөө юу ч хийж чадахгүй байгаадаа санаа зовж байгаа бол хэрэгтэй өөрчлөлтийг хэрхэн хийхэд анхаарлаа хандуул. Одоогийн ажил таны хэрэгцээг хэр их хангаж өгч байгаад дүгнэлт хийвэл ирээдүйд хийх өөрчлөлтөө олж харж чадна.
Арслан: Эерэг байж, саад болсон хүчин зүйлээс өөрийгөө тусгаарла. Мөрөөдөл хүсэлдээ хүрэхийн тулд маш шаргуу байх хэрэгтэй. Зарим хүмүүст боловсролын асуудал хамгийн чухал болж ирнэ. Хувийн ур чадвар сайтай хүмүүс орлогоо нэмэгдүүлэх сайн санал хүлээн авна. Гадаад улсад сурч, амьдрах боломж гарна.
Охин: Улс төр, нийгмийн үйл ажиллагаанд та мэдэгдэхүйц нөлөө үзүүлж чадна. Хариуцлага хүлээн ажиллавал таныг амжилт хүлээж байна. Амаргүй даалгавар гүйцэтгэх саналыг хүлээн ав. Ажил амьдралаа төлөвлөхөд таатай үе. Хамт олны итгэлийг олохын тулд илүү нээлттэй хандлагыг баримтал. Шударга бөгөөд зарчимтай зан төлөв таныг эергээр тодруулна.
Жинлүүр: Зарим нэг тогтворгүй байдал илрэх боловч өөртөө найдаж болно. Гэхдээ хийж чадах зүйлээсээ илүүг өөртөө үүрэхээс болгоомжил. Та яарах юм бол бодлогогүй зүйл хийх магадлалтай. Бусдад биелэгдэшгүй амлалт бүү өг. Бүхий л нөхцөл байдалд аль болох ажил хэрэгч байхыг хичээ. Түншлэлийн гэрээ байгуулахад таны урьд нь судлаагүй асуудал гарч ирж болзошгүй.
Хилэнц: Өөртөө хичээнгүй хөдөлмөр нь зорилгодоо хүрэх саадыг давах хүч юм гэсэн уриа дэвшүүл. Хуучны хамтрагчтайгаа тохиролцож чадвал санхүүгийн асуудлаа шийдэх болно. Санхүүгийн өөрчлөлт хийхэд хэрэгтэй тусламжийг нөлөө бүхий хүний авна. Завтай үедээ эрүүл мэндээ сайжруулахад анхаар. Гам алдвал хууч өвчин сэдрэх магадлалтай байна.
Нум: Таатай хандлага зонхилох тул ойр дотно хүнтэйгээ ихэнх зүйл дээр санал нийлнэ. Зөв арга, итгэлтэй харьцаа нь гомдол цөхрөлөөс сэргийлнэ. Харин гадаад харилцаа муудаж магадгүй. Товлосон уулзалтаар авч хэлэлцэх асуудал тодорхойгүй санагдвал түр хойшлуулаарай. Гэрээ хэлэлцээр хийхдээ төлөвлөснөөс илүү зүйл хүсэж хэрэггүй.
Матар: Бодлоготой, хянуур хүмүүс энэ үед амьдралын хүсэл хэрэгцээгээ хангах боломжийг олох болно. Бусдын санаа бодлыг сайн сонсож, ойлгохыг хичээ. Мөн өөрийн зөн билэг болон оюун ухаанаас ирэх мэдээллийг анхааралтай сонсож, дотоод мэдрэмжээ сэргээх үе. Эерэг бодлууд тань өөртөө итгэлтэй байдал болон өөрийгөө хүндэтгэх хүндлэлийг бий болгоно.
Хумх: Өнөөдөр хойш тавьсан хуучин асуудлаа цэгцэл. Уулзаж ярилцахаар тохирсон хүмүүстэйгээ уулз. Эерэг нөхцөл байдал үүсгэвэл таныг олон хүн тойрон хүрээлнэ. Өөрийгөө эерэг цэнэгээр цэнэглэ. Мөн тулгарч болзошгүй сорилт шалгуурт бэлэн эсэхээ сайн шалга. Сонирхолтой адал явдалд сэтгэл санаагаа бэлд.
Загас: Ямар нэг чухал ажил эхлүүлж болохгүй. Сайн бодож төлөвлөөд, эрч хүчтэйгээр ажлаа эхлүүлээрэй. Таны бүрэн итгэж болох хүнд л нууцаа дэлгэ. Сайн мэдэхгүй зүйлд их итгэж найдах хэрэггүй. Бусдаас буруу хайлгүйгээр өөрийн алдааг олж харахыг хичээ. Гаднын нөлөө таны ажилд тийм ч их саад болохгүй байхын тулд сэтгэл зүйн бэлтгэл сайтай байх нь чухал үе.