Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-05-04

Ордуудын өнөөдрийн зурхай

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Сайн танихгүй хүмүүстэй харьцахдаа болгоомжтой бай. Таны эсрэг худал мэдээлэл гарч ирж болзошгүй. Ямар нэг баримт бичигт сайн судлахгүйгээр гарын үсэг зурах хэрэггүй. Энэ үед хэт их ачаалалтай ажиллаж, стресст орохоос зайлсхий. Ахмад настай хониныхон биеийн эрүүл мэнд хямрах талтай байна. Орой гэр бүлийнхэн дундаа халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх тал дээр анхаар.

Үхэр: Тусламж шаардлагатай өдөр. Итгэл даасан хүн тань мөнгө санхүүгийн асуудал дээр өөрийн муу талаа харуулж мэднэ. Тиймээс сэтгэл зүйн бэлтгэлтэй бай. Энэ үед их зардал гаргах хэрэггүй. Зугаа цэнгэл, тансаг хүлээн авалтад болгоомжтой ханд. Таамаглаагүй хүмүүс төлөвлөгөөнд саад болж магадгүй. Гэр бүлдүү илүү хайр халамж, анхаарал тавиарай. Хайртай хүндээ бэлэг худалдаж авах нь сайхан сонголт байна.

Ихэр: Өдрийг өөрийн мөрөөдлөө төлөвлөгөө болгоход зориул. Өнөөдөр ар гэрийн ажилд нэлээд цаг хугацаа зарцуулах болно. Зарим үед үзэл бодлоо ил тод илэрхийл. Энэ нь таныг ирээдүйд хийх төслөө сонирхолтой санаагаар баяжуулахад тусална. Аливаа зүйлийг сэтгэн бодох чадвар сайтай болно. Энэ чиг хандлагаа бодит болго. Шинэ адал явдал таныг мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахад хүргэнэ.

Мэлхий: Бүх талаар үр дүнтэй өдөр. Санхүүгийн асуудлаа шийдэх арга олно. Таны идэвх зүтгэлийг удирдлага тань үнэлэх болно. Ажил хэрэгтээ дүгнэлт хийхэд тааламжтай байна. Амьдралд гарах өөрчлөлт танд өөртөө итгэх итгэл өгнө. Ойр дотнын хүнийхээ зөвлөгөөг сайн сонс. Харин эрсдэлтэй харилцаанд орохоос аль болох татгалз.

Арслан: Эрсдэлтэй алхам хийх нь хохирол авч ирж мэднэ. Аливаа алдаа нь нэр хүндэд тань сөргөөр нөлөөлнө. Ямар ч нөхцөлд уур бухимдлаа тогтоон барь. Чухал ажлаа бүтээхийн тулд нэлээд таагүй зүйлийг тэвчиж өнгөрөөхөд хүрэх бололтой. Хүмүүсийн янз бүрийн хандлагад аль болох тайван хандаарай.

Охин: Эргэлзээгээ тайлж, оюун санааны өөрчлөлт хийхэд сайн өдөр. Сонирхолтой уулзалт, шинэ танил таныг хүлээж байна. Дотоод ертөнцөө илэрхийлэх хүсэл эрмэлзэл төрнө. Оюун ухаан тань хүлээн авах чадвар сайтай, мэдрэмж хурц байх болно. Улам хурцлах үйл явдал болох тул сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай. Архи, согтууруулах ундаа бүү хэрэглэ.

Жинлүүр: Шинэ ажил өрнүүн байна. Хариуцлагатай шийдвэр гаргаж, орлогоо мэдэгдэхүйц нэмэгдүүлж чадна. Өөрийн сайн талуудыг тордон улам хүчтэй болго. Өөрт тань итгэдэг хүмүүсийг дэмжээрэй. Ойр дотнын хүмүүс болон хамтрагч нар тань таныг яагаад хайрладгийг бодож тунгаа.

Хилэнц: Тайван хандлага гэр бүлд тань сайхан уур амьсгал авч ирнэ. Та цагийг зөв сайхан өнгөрүүлэх хэрэгтэй. Мэдээллийн олон талын эх сурвалж ашиглахад таатай. Энэ нь таны ухаалаг шийдвэр гаргах үндэс болно. Өөрийнхөө болон гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэндэд санаа тавь. Хайртай хүнээ халамжил.

Нум: Хувийн амьдралдаа анхаарал тавих өдөр. Зугаа цэнгэлд дуртай хүмүүс ажил амьдралдаа анхаарлаа хандуул. Хэрэв зорилгодоо хүрэхийг хүсэж байвал жижиг зүйлд хэт ач холбогдол өгөх хэрэггүй. Хувь заяагаа бусдад даатган, зөнд нь бүү орхи. Одоо хийж байгаа ажил хүсэл мөрөөдөлд чинь тохирч байгаа эсэхийг анхаар.

Матар: Өөрийн дотоод ертөнцийг уран зураг, дуу хөгжим зэргээр илэрхийлж чадна. Сайхан байгаль болон тав тухтай орчин танд ер бусын мэдрэмж илгээнэ. Өөрт байгаа нөөц боломжийг ашиглавал сайхан ирээдүй таныг хүлээж байна. Энэ үед өөрийн зорилгын талаар бодож, таатай нөхцөл байдал үүсгэх нь таныг тайван байдалд байхад тусална. Маргаашийг сайхан байлгахын тулд өнөөдөр та өөрт хэрэгтэй шинэ өөрчлөлтийг хий.

Хумх: Өөрийн гаргасан шийдвэртэй тогтвортой бай. Хожим хэрэгтэй шийдвэр өнөөдөр буруу мэт санагдаж болно. Зөв бодол санаа гаргасан шийдвэрийг бэхжүүлнэ. Таны эргэн тойрны хүмүүст хандах шударга бус хандлага эсэргүүцэх хүсэл төрүүлэх болно. Шударга зан нөхцөл байдлыг засахад туслах боловч гэнэтийн цочмог, тэвчээргүй байдал гаргавал асуудлыг шийдэхэд төвөг учруулна.

Загас: Энэ үед янз бүрийн үйл явдал дүүрэн байна. Шинэ сэтгэгдэл хуучны дурсамжийг мартуулна. Гэхдээ шинэ зүйлст хэт бүү авт. Аль болох төлөв даруу байхыг хичээ. Таны тэвчээргүй, тогтворгүй зан шүүмжлэл дагуулна. Таны эсрэг хуйвалдаан газар авна. Гэхдээ муу үйл хийж байгаа хүмүүс хүртэх ёстой шангаа авах тул та тайван байгаарай. Од эрхэс таныг сайн бодоод дараа нь хариу үйлдэл хийхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02