Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-05-05

Амралтын өдрийн ордуудын зурхай

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Тулгарсан асуудлыг шийдэхгүй, эргэлзэн тээнэгэлзэх нь таныг зорилгоосоо хойш суухад хүргэнэ. Өнгөрсөн алдаагаа зэмлэн буруушаахын оронд өөртөө итгэх итгэлийг олж ав. Айдас түгшүүрээ даван туулж чадвал бүх зүйл байх ёстой байрандаа очно. Танд хэрэгтэй зөвлөгөөг мэргэжлийн хүнээс ав. Сонгосон аргаа тулгарсан саад бэрхшээлийг арилгахад тохирох эсэхийг туршаад үзээрэй.

Үхэр: Амралтын өдөр таны эргэн тойронд холимог энерги зонхилох төлөвтэй байна. Эргэлзээнд оруулсан мэдээллийн учрыг нь олохын тулд бодит байдлыг хуурмаг хандлагаас ялгаж салга. Хуучны дурсамж, ойлгомжгүй харилцаа зэрэг нь танаас нэлээд их тэвчээр, цаг хугацааг шаардах болно. Хэрвээ та ид шидээр амьдралын асуудлаа шийднэ гэж мөрөөдөж байгаа бол бодит ертөнцөөс улам л холдоно.

Ихэр: Амралтын өдөр салхинд гарах, тайван амрахыг чухалчил. Ууланд гарч цэвэр агаар амьсгал. Эрүүл мэнддээ анхаарал тавих нь чухал цаг үе. Асуудалтай байгаа хүмүүс үүнээс ангижрахын тулд тайвшрах дасгал хий. Ойр дотнын хүмүүстээ анхаарал халамж тавь. Холын мөрөөдлөө биелүүлэхийн тулд саад бэрхшээлийг давах сэтгэлийн тэнхээгээ дэмж.

Мэлхий: Өөрийгөө сэргээх ямар нэг арга хэмжээнд оролц. Та шинэ хүмүүстэй танилцахыг хүсэж байгаа бол ганцаараа байхаас татгалзах хэрэгтэй. Урам зориг, эрч хүч нэмдэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Харин таныг дарамттай болгодог орчноос холдож, дургүй хүмүүсээсээ зайгаа барь. Энэ үед сэтгэлээр унавал эрүүл мэнд муудна.

Арслан: Та өөрийн байр суурийг өндөрт байгааг мэдэрснээр сэтгэл хангалуун болно. Амьдралын хөгжилтэй талууд илүү гэрэлтэх бололтой. Бүтээлч үйл ажиллагаа болон сонирхолтой адал явдал таныг аз жаргалтай болгоно. Гэхдээ хамгийн гол асуудал болох санхүүгээ сайн хянах хэрэгтэй. Хүсэл мөрөөдлөө дагахаас гадна бодит нөхцөл байдалд хэрхэн зохицох эсэхээ хяна.

Охин: Өнөөдөр ихэнх ажил бүтэх тул та сэтгэл хангалуун байх болно. Таны өөртөө итгэх итгэл нэмэгдэх бөгөөд илүү эрч хүчтэй бай. Таны талаарх хүмүүсийн сэтгэгдэл өөрчлөгдөхийг мэдэр. Хүмүүстэй хамтран ажиллахад маш таатай байна. Бусдын хэлж буй зүйлийг сайтар сонсохыг хичээ. Харин хайр дурлалын харилцаандаа болгоомжтой хандахыг зөвлөж байна.

Жинлүүр: Өнөөдөр бүгд хүссэнээр болохгүй. Бизнесийн харилцаанд зөрчил тэмцэл нэмэгдэх бөгөөд танд байгаа эрч хүчийг удаан хадгалж чадахгүй. Өөрийгөө бусдад буруугаар ойлгуулахгүйн тулд зарим үед зүгээр сууж байх нь дээр бөгөөд сайн тайвширсан үедээ ямар нэгэн шийдвэр гаргах нь зөв алхам болно.

Хилэнц: Тэвчээргүй байдал нь түгшүүртэй уур амьсгал авчрахаар байна. Өөртөө таагүй сэтгэгдэл төрөх бүрд огцом үйлдэл, түргэн зан гаргахгүй байхыг хичээ. Эрх чөлөөтэй байх эрмэлзэл төрөх авч ийм нөхцөл байдалд дураараа хандахаас зайлсхий. Өөрийн хүсэл зорилгоо зарим талаар хязгаарлах хэрэгтэй байж болзошгүй. Бусдын үг үйлдлийг ч сохроор даган дуурайх хэрэггүй.

Нум: Амьдрах итгэл дүүрэн өдөр. Гэр бүлд тааламжтай уур амьсгал хүрээлнэ. Өөртөө тайвширч амрах боломжийг гарга. Энэ амралтын өдөр юу ч хийхээр. төлөвлөсөн байсан түүнийгээ чин сэтгэлээсээ хийгээрэй. Таны хүчин зүтгэлийн үр дүн бүгдийг зоригжуулна. Хүсэл эрмэлзэл дүүрэн байх нь таныг эелдэг дотно хандлагатай болгоно. Сайн санааны хүмүүнлэгийн үйлсэд оролцох нь танд таалагдах болно.

Матар: Ажил хэрэгт хүндрэл гарна. Энэ үед та хэцүү ажлаас зайлсхийх бололтой. Харин тодорхойгүй нөхцөлтэй ажлыг хойшлуулж болно. Өөртөө итгэлтэй хүмүүс бүхий л цаг үед зорилгодоо үнэнч байж чадна. Танд таагүй хандаж буй хүмүүстэй ч эелдэг найрсан харилцахыг хичээ. Ганцаараа өнгөрүүлэх цагийг өөртөө гаргаарай.

Хумх: Гэр бүлийнхээ хэрэгцээг нэн тэргүүнд тавь. Таны чин сэтгэлийн хандлагын үр дүнд талархал ирнэ. Гэр орныхоо уур амьсгалыг сайжруулах цаг. Сайн хичээсний үр дүнд та өөрийн хүссэн хүндлэлийг олж авна. Бүтээлч сэтгэхүй болон зохион байгуулах ур чадвар тань бүх зүйлд хэрэг болно. Харин ажил хэргийн харилцаанд тодорхойгүй үе тул өөрчлөлтөөс болгоомжил.

Загас: Амьдралын эрч хүч сэргэж байна. Амжилт таны өөртөө итгэлтэй байдал болон шийдвэр хурдан гаргахаас хамаарна. Мөн эргэн тойрныхоо хүмүүсийн санаа бодлыг сонсож, бусдыг хүндэтгэж чадвал амжилтад хүрэх болно. Эрүүл мэндийн байдал тогтвортой байх нь өөртөө итгэлтэй, өөдрөг байхад тусална.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00