Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-05-10

Өнөөдрийн ордуудын зурхай

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Энэрэл нигүүсэлийг үйлдэх цаг гаргаарай. Сүм хийдэд очих, бусдад туслах үйлд оролцох зэрэгт таатай. Хүрээлэн буй орчин, амьдарч байгаа нийгмээсээ ёс суртахуунгүй шударга бус үйлдлийг олж харах болно. Сэтгэл санаа эмзэг хүмүүс таагүй байдал мэдэрч магадгүй. Тэвчээртэй байж, өөрийгөө хамгаалахыг хичээ. Зарим хүмүүс ахуй амьдралын тал дээр хэцүү сонголт хийх хэрэгтэй болно.

Үхэр:  Эерэг хандлага аз жаргалтай амьдрахад тусална. Баян тансгаас илүү аюулгүй байдлаасаа сэтгэл ханамж авна. Мөнгө танд мөрөөдлөө биелүүлэхэд туслах хэрэгсэл болохоос бүх зүйлийн утга учир биш гэдгийг ойлговол аз жаргалтай байх болно. Материаллаг байдал, сайхан үзэмжийг гол зорилго болгох бус нэр төртэй амьдрахыг эрхэмлэ.

Ихэр: Энэ өдөр ойр дотнынхоо хүмүүстэй илэн далангүй байхыг хичээ. Зарим эрсдэлийг үүрэх нь дараагийн хийх зөв алхмын зүг чиг болно. Хуримтлагдсан харилцааны асуудал ил гарч ирнэ. Бүхнийг даван туулахын тулд нөлөөтэй хүний дэмжлэг хэрэг болно.

Мэлхий:  Өнөөдөр элдэв гунигтай дурсамжаа эргэн санах хэрэггүй. Гэр бүлдээ таагүй зангаа гаргаж болохгүй. Хүүхдүүдтэйгээ сайн ойлголцох боломж гарна. Ажил хэрэгт зарим асуудал үүснэ. Зарим үед урсгал дагаад амьдрах нь илүү амар санагдах болно. Гэхдээ бусдын үгэнд орж, удирдлагаа бүү алдаарай.

Арслан: Гэр бүлдээ санаа тавьж амжихгүй байгаа бол зөвөөр ойлгуул. Ажлаа аль болох үр бүтээлтэй байлгахыг хичээ. Эрч хүчээ тал тал тийш самгардуулах хэрэггүй. Энэ үед чухал арга хэмжээ бүү төлөвлө. Зарим хүмүүс алдаа гаргах магадлалтай байна. Шийдвэр гаргахдаа худал мэдээлэлд автахаас сэргийл.

Охин: Од эрхсийн нөлөөгөөр та анхаарал муутай болж мэднэ. Өнөөдөр аюултай зүйлээр оролдож, эрүүл мэндээ эрсдэлд оруулж болохгүй. Гэхдээ танд уйтгарлаж суух зав гарахгүй байх. Уналт, амжилт аль аль нь байх болно. Бүх зүйл дээр өөрийн гэсэн байр суурьтай бай. Та авахыг хүсэж байгаа зүйлдээ хүрэхийн тулд тодорхой шийдэл гаргах хэрэгтэй.

Жинлүүр: Ажил хэргээ шинэ түвшинд хүргэх өдөр. Шинэ ажил эхлэхийн тулд бүх зүйлийг тооцож байж амжилт олно. Гэнэтийн үйл явдалд бэлэн байвал ямар ч асуудлаас нэр хүндээ авч гарч чадна. Өөрийн санаачилсан төсөлд хэрэгтэй хүмүүсийг татан оролцуулах үйл ажиллагаа зохион байгуулахад тохиромжтой үе байна.

Хилэнц: Энэ өдөр хамтын ажиллагаанд дэвшил гарна. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох нь цагаа олсон шийдвэр байна. Дутагдаж байсан урам зоригоор өөрийгөө цэнэглэ. Тогтворгүй байдал үүсвэл өөрийн мэдлэг, мэдээллээр зохицуулах болно. Гэр бүлийн дэмжлэг зөвлөгөө ажилд тань онцгой ач тустай байна.

Нум: Од эрхсийн ивээлээр таны зөн билэг сайжирна. Мөн энэ үед амьдралын туршлага амжилтын баталгаа болно. Ирээдүйн төлөвлөгөөгөө амьдрал дээр хэрэгжүүлж эхлэх үе. Олсон мөнгөө их үрэлгүй, аль болох хуримтлуул. Онц шаардлагагүй бол бусдад мөнгөө бүү зээлдүүл. Санхүүгийн тооцоогоо биечлэн шалга.

Матар: Хуучин өрөө барагдуулах хэрэгтэй болно. Та өгөх ёстой өрнөөсөө битгий зугтаарай. Яаралтай мөнгөний хэрэгтэй байсан ч тэвчиж, өрөө төлөхийг тэргүүнд тавь. Гэхдээ төлөх ёстой өрөө л төл. Хууль ёсны шаардлагаас бүү няцаарай. Таныг хайртай хүмүүс тань ойлгож, туслах болно. Та ч хайртай хүмүүсээ хэцүү үед нь хамгаалахад бэлэн бай. Шинэ үйл ажиллагаа явуулах гэж буй бол мэргэжлийн хүний зөвлөгөө болон түшигтэй хөрөнгө оруулагч чухал байна.

Хумх: Өөрийн төлөвлөгөөг бусадтай хуваалцахаас бүү нэрэлх. Өнөөдөр мөрөөдөж байсан зарим зүйлээ амьдрал дээр хэрэгжүүлэх боломж гарна. Өөртөө итгэх итгэл болон бэрхшээлийг даван туулах тэвчээр амжилт авчирна. Хамт олны дунд үүсэх асуудлаас болж бухимдал төрнө. Өөрийн дотоод бодлоо хамаагүй хүнд ил гаргах хэрэггүй.

Загас:  Од эрхэс арилжаа наймаатай холбоотой ажлыг ивээж байна. Санаачилгыг алдалгүй, эрч хүчтэй ажилла. Шинэ нөхцөл байдалд зохицох чадвараа ашиглаж чадвал гол төлөвлөгөө тань хэрэгжинэ. Хувийн амьдралдаа сэтгэл хөдлөлөө дарж, эрүүл ухаанаар хандах хэрэгтэйг анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14