Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-05-11

Ордуудын өнөөдрийн зурхай /2023.05.12/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Тулгарсан сорилтыг амжилттай давж чадна. Ямар нэг хэрэгтэй материалыг төвөггүй олно. Хэрэв ажил хэрэгт гадны дарамт байгаа бол өөрийн итгэлтэй, ур чадвар сайтай хүмүүсээс тусламж аваарай. Ямар нэг зүйлд хэт санаа зовоод хэрэггүй. Үнэнч зан чанартаа тулгуурлах юм бол ажлаа сэтгэл зоволтгүй гүйцэтгэж чадна.

Үхэр: Эрч хүч энэ өдрийг эртлэн босож урам зоригтой эхлүүлэх боломж өгнө. Чухал үйл ажиллагаа таныг жаргалтай болгоно. Энэ өдрийг бүтээлч хөдөлмөрөөр чимж, хөгжин зугаацах цаг гаргахад ч тохиромжтой. Өөрийнхөө үзэл бодол зөрсөн хүнтэй санал нэгдэх албагүй ч маргалдах шаардлагагүй. Аливаа гомдол маргаанд хүлээцтэй ханд.

Ихэр: Мөрөөдөлдөө автан хий дэмий суухын оронд зорилго зорилтоо тодорхойл. Хамтран ажилладаг хүмүүстэйгээ таарамжгүй харилцаатай байсан бол эртхэн засаарай. Танд гадагш гарч хүмүүстэй уулзахыг зөвлөж байна. Та цагийг үр дүнтэй өнгөрөөх болно. Бүгдээрээ ширээ тойрч суугаад зөвшилцөлд хүрэх хэрэгтэй. Хэн нэгэн нь дагуу эрх эдлэлгүй харилцан бие биесээ ойлгох нь чухал.

Охин: Зарим хүмүүс шинэ сэргэг байдалд дурлана. Олон нийтийн арга хэмжээнд оролцох нь танд ашиг тустай байх болно. Сайн найз нөхдийн уулзалт урам зоригийг тань бадрааж өгнө. Заримдаа амархан гэж бодож байсан зүйл өөрчлөгдөх тул бэлэн бай. Алс газар аялах болон гадаад улс руу аялах хүмүүст анхаарал боломж илүүдэхгүй.

Жинлүүр: Өнөөдөр олны дунд орвол сайхан харилцаа үүсгэх бололтой. Бүтээлч санаачилга тань оюуны идэвхийг хурцалж өгнө. Санхүү мөнгөтэй холбоотой асуудлаа цаг алдалгүй шийдээрэй. Танд хамгийн хэрэгтэй зүйлийг өгч чадахгүй байгаа талаар бусадтай сэтгэлээ хуваалцаж болно. Хэлсэндээ байх нь юу юунаас илүү чухал үе. Болохгүй зүйлийг бүтэхгүй аргаар шийдэх гэсний хэрэггүй.

Хилэнц: Хуучин харилцаанаас үлдсэн гомдол илэрнэ. Энэ үед нууцлаг үйл ажиллагаа, албан бус арилжаа наймаа ашиггүй байна. Тодорхойгүй харилцаа асуудал үүсгэх магадлалтай. Ганц бие хүмүүс сонирхолтой хүнтэй учрах болно. Харин гэр бүлтэй хүмүүс хов жив, худал цуурхлаас дотно харилцаагаа хамгаалаарай.

Нум: Өнөөдөр эрч хүчээ ашигтай зүйлд зарцуул. Урам зориг ундарч байх бөгөөд өөдрөг сэтгэлгээ нь аз завшаантай боломжийг авчирна. Өөрийн хүсэл эрмэлзлээр бизнес ба мэргэжлийн боломжуудыг барьж ав.Өөртөө итгэх итгэл их байх тул санамсаргүй алдаа гаргахаас болгоомжил. Арилжаа наймаа хийх бол сайн харилцан тохирсон гэрээ хэлэлцээр байгуул.

Матар: Өөрийн болон ойр дотнын хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавихыг од эрхэс сануулж байна. Эмийн эмчилгээ болон уламжлалт аргыг зөв хослуул. Эрсдэлтэй ажил бүү хий. Энэ өдөр хуучны тасарсан харьцаагаа сэргээх хүсэл төрж магадгүй байна. Гэхдээ элдэв хэл аманд орооцолдохгүйн тулд нөхцөл байдлыг анхааралтай ажигла.

Хумх: Өнөөдөр таны уран сэтгэмж нэмэгдэнэ. Уран бүтээлч хүмүүс авьяасаа зөв илэрхийлэх юм бол амжилтад хүрнэ. Өөрийнхөө ашиг сонирхлыг илүү шилдэг бүтээл туурвихад гаргаж ирээрэй. Ганц бие эрчүүд романтик харилцаанаас өөртөө тохирох хэн нэгнийг олно. Гэхдээ болзоонд явахдаа өөрийнхөөрөө бай.

Загас: Энэ өдөр санал хүсэлтээ дээд шатны удирдах байгууллагад хүргүүлэхэд тохиромжтой. Мөн хамтын ажиллагаа нөхөрсөг, таатай байх болно. Гэхдээ дотоод сэтгэлийн хөдлөл хүчтэй илэрч Магадгүй тул бусдын хэлсэн үгэнд эмзэглэхгүйг хичээ. Зарим хүмүүс өөрт тохиолдсон саад бэрхшээлээ арилгаж чадна. Таны сэтгэлийг зовоосон асуудлын шалтгаан ил болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14