Хонь: Олон үйл явдал өрнөх магадлалтай өдөр. Өнөөдөр эрч хүчээ зөв ашиглахыг хичээ. Жижиг зүйлд хэт их хүч үрж болохгүй. Өөртөө бодох бясалгах цаг гаргаарай. Хүсэл мөрөөдөлдөө хүрэх алхам хий. Зөв хооллож, эрүүл мэндээ анхаар. Харилцаанд үүсэх асуудлыг зохицуулах юм бол таны хүссэн боломж гарч ирнэ.
Үхэр: Гэр бүлтэйгээ гадуур салхинд гарах, хамтдаа хоолонд орох зэргээр цагийг хөгжилтэй өнгөрүүлбэл сэтгэл санаа сэргэнэ. Хайртай хүнтэйгээ хамтдаа гаргасан шийдвэр амралтын өдрийг сайхан өнгөрүүлэх боломж олгоно. Хэрвээ гадуур гарахаар төлөвлөөгүй бол хайртай хүмүүстэйгээ хамт суун шинэ кино үзсэн ч болно. Залуу хүмүүс энэ үед илүү адал явдалтай учралыг хүсэж байна. Өөрийнхөө ур чадварыг харуулах сорилтод ороход бэлэн байх бололтой.
Ихэр: Од эрхсийн нөлөө зарим сонирхолтой зүйл хийх хүчтэй сэдэл өгнө. Гэвч сөрөг хандлага их байгаа тул хийх сонголтоо сайтар эргэцүүлж бодвол зохино. Гаргах шийдвэр бүр жижиг гэхгүй тооцоо судалгаа шаардана. Бодлогогүй, сэтгэлийн хөдөлгөөнөөр хийх үйлдэл таныг бусадтай зөрчилдүүлэх болно. Бусад хүмүүс танд таагүй хандах үед хэт эмзэглэх хэрэггүй.
Мэлхий: Аялал зугаалга хийж амрахад таатай өдөр. Та ойр дотнын хүмүүстэйгээ бүрэн ойлголцоно. Өнөөдөр нүүр дүүрэн баяр баясгалантай байх нь таны гол дүр төрх байх болно. Ганц бие хүмүүс сэтгэл зүрхнийхээ хайртай хүнтэйгээ учрах боломж тохионо. Харин ахмад хүмүүс зав чөлөөтэй цаг үеэ ашиглаж хувийн ажлаа амжуул.
Арслан: Амьдралын эрч хүч болон өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Найз нөхөдтэйгөө уулзах эсвэл уран бүтээлийн эрэл хайгуул хийх зэрэг үйлд ажиллагаа танд сэтгэл ханамж авчирна. Зөн билэг тань ихэнх тохиолдолд худал хэлэхгүй бололтой. Бусдын үгийг цааш нь дамжуулахдаа буруу ойлголт өгөх магадлалтайг анхаар.
Охин: Хайртай хүмүүстэйгээ хамт байх өдөр. Урин цаг ирж буй энэ үед байгальд гарч амар. Өнөөдөр хотоос гарч агаарт байхаар төлөвлө. Хайртай хүндээ жижиг гэлтгүй сэтгэл шингэсэн бэлэг өгөх нь маш том урам болж чадна. Ганц бие хүмүүс сэтгэл хөдөлгөсөн болзоонд явах магадлалтай. Шинэ учралыг ашиглах боломжийг өөртөө гарга.
Жинлүүр: Олон нийтийн арга хэмжээ янз бүрийн хүмүүстэй уулзах боломж олгоно. Санаандгүй учрал таны сэтгэлийн жолоог алдуулж магадгүй. Ганц бие хүмүүст аз жаргалаа олсон мэт сэтгэгдэл төрнө. Хувийн амьдралаа өөрчлөх цаг үе. Зарим хүмүүсийн харилцаа таныг нэлээд эвгүй байдалд оруулна. Татгалзах хариуг эвлэгхэн бодож олох хэрэгтэй.
Хилэнц: Хувийн амьдралдаа ямар нэг зүйлийг өөрчлөхийг хүснэ. Хүсэл мөрөөдөл, эрч хүчээ зөв зохицуулбал та амжилттай байна. Үйл явдлыг яаруулах хэрэггүй. Ямар нэг чухал өөрчлөлт хийх үед яарах нь тааламжтай үр дүнг авчрахгүй. Та буруу алхам хийвэл засахын тулд багагүй эрч хүч, цаг хугацаа зарцуулна.
Нум: Хэрэгтэй мэдээлэл олж авахад тань мэдлэг оюун, ур чадвар шаардагдах өдөр. Таны эртний төлөвлөгөө биелэгдэж эхэлнэ. Амьдралын туршлага таны амьдралд эергээр нөлөөлнө. Та олны анхаарлын төвд байх ба хэн нэгэн нь таныг нэр хүндтэй болж олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхөд тусална. Эрч хүчтэй байж, нэр хүндийн төлөө зүтгэх мөрөөдлөө биелүүл.
Матар: Энэ өдөр гүнзгий төвлөрөл таныг хүчтэй эзэмдэнэ. Хүн болгоны бодоогүйг хийх нь танд хурц тэмцлийг авч ирнэ. Ганцаараа бүх ачааг үүрэлгүй, ололт амжилтаа ч бусадтай хуваалцах нь энгийн бөгөөд сэтгэл хангалуун амьдрахад дөхөмтэй. Хэн нэгнийг урмаар тэтгэвэл та ч хариу тусыг амсана гэдгийг санаарай.
Хумх: Энэ өдөр ойрын үед таны санааг зовоож байсан асуудал шийдэгдэнэ. Гаргасан төлөвлөгөөг өөрчлөх эсэх нь тухайн үйл явдал цаашид хэрхэн өрнөхөөс хамаарна. Таны зөн билэг өндөр байх бөгөөд цаашдын зорилгоо тодорхойлоход тусална. Үл ойлголцлоос болж тасарсан харьцаагаа сэргээхэд таатай байна. Ойр дотнын хүмүүсийн дус дэм таны сэтгэлийг баярлуулна.
Загас: Өнөөдөр эрч хүч буурах хандлагатай. Хайхрамжгүй байдлаас болж алдаа гаргах, үл ойлголцол үүсэх зэрэг эрсдэл байна. Иймд хэнэггүй байдал огт гаргаж болохгүй. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох үед гаднын онцгүй нөлөө тохиолдож Магадгүй тул ямар ч нөхцөлд биеэ сайн барих хэрэгтэй.