Хонь: Хамт олны болон олон нийтийн үйл ажиллагаанд тохиромжтой өдөр. Гэхдээ энэ орой гадуур зугаалах гэсний хэрэггүй. Оройг гэртээ гэр бүлийн хамт өнгөрөөхийг эрмэлз. Ойр дотнын хүмүүсийн харилцаа бүрэн ойлголцолд хүрнэ. Гэр бүлийн харьцаа нөхөрсөг, дулаан байна. Ахимаг настай эцэг, эх, хамаатнуудынхаа эрүүл мэндэд анхаарал тавь. Ганц бие хүмүүсийг богино хугацааны учрал хүлээж байна.
Үхэр:Хянуур нямбай зарцуулахгүй бол мөнгөний гачаалд орж мэдэх нь. Бусдад сайхан харагдах гэж хэт их хичээж байгаа учраас зарлага ихсэх байх. Орлогоо тогтмол сайн болтол ямар нэг үнэтэй зүйл худалдаж авахгүй байх нь ухаалаг хэрэг болно. Ганц бие эрчүүд шинээр хүнтэй болзож эхэлж байгаа бол илүү хичээх хэрэгтэй болно. Өөрийнхөө сайн талыг зөвөөр харуул.
Ихэр: Зөрчилдөөнтэй үйл ажиллагаа болон эрсдэлтэй алхам хийх шаардлагагүй. Ердийн маягаар өдрийг өнгөрүүлэх нь өлзийтэй. Сөрөг үр дагавар авчрах тул чухал шийдвэр гаргах хэрэггүй. Харин өөрийн үзэл бодлоо тууштай хамгаалан тэмцэх хэрэгтэй тул зарим тохиолдолд эр зориг, авхаалж самбаа шаардлагатай болно. Ажлын ачааллаас болж эрүүл мэндээ орхигдуулж болохгүй.
Мэлхий: Таатай өдөр тохионо. Албан тушаал ахих, хариуцлагатай албанд томилогдоход ойрхон байна. Гэхдээ сандарч яарснаас үүдэн зорьсон хэрэг бүтэлгүйтэх магадлалтай. Алдаа гаргах нигууртай тул сэрэмжлэх хэрэгтэй. Учир начир нь олдохгүй үймээн бужигнаан, хөнгөмсөг байдлаас хол байхыг од эрхэс анхааруулж байна. Архи, согтууруулах ундаанаас холхон явах нь өлзийтэй.
Арслан:Ажил хэрэг болон хувийн амьдралаа нэгэн зэрэг амжуулах гэж нэлээд хичээх бололтой. Өнөөдөр их ажилтай байх ч зорьсон үйл хэргээ сайн гүйцэтгэж чадна. Хэрэв өмнөх ажлаа хийж дуусахгүй байвал бусдаас тусламж авч болно. Ажлын сайн үр дүн гарахын тулд багийн ажиллагаа хэрэгтэй. Чадварлаг хүмүүсийн зөвлөгөөг сайн ашиглаарай.
Охин: Өнөөдөр албан харилцаанд дөхөмтэй өдөр байх болно. Удирдах албан тушаалын хүмүүстэй болгоомжтой харьцаарай. Асуудлыг жижиг том гэлгүй дэс дараагаар нь шийдэх хэрэгтэй үе. Өнөөдөр багагүй ашигтай ажил хийж магадгүй байна. Таны байр сууринд хэн нэгэн санаархаж байна. Хэн нэгний хуурамч саналд автахгүй байхыг од эрхэс сануулж байна.
Жинлүүр: Өнөөдөр ойр дотнын хүмүүс тань үл ойлгом шалтгаанаар гомдох магадлал байна. Та үүний хариуд гал дээр тос хийх үйлдэл гаргахгүй байхыг хичээ. Сайтар бодож нягтлахгүйгээр гаргасан шийдвэр, яарсан алхам нь муу үр дүнд хүргэх нигууртай. Таны мэдлэг, туршлага, бусадтай нийцэн ажиллах чадвараас ажлын үр дүн шалтгаалах болно. Хэрэв ингэж чадваас таны байр суурь дээрдэж, том хүндлэлийг авах болно.
Хилэнц: Ажил хэргээ зохицуулахад таатай өдөр. Тухайн үеийн нөхцөл байдлаа сайжруулж, ирээдүйн амжилтын суурийг тавьж чадна. Гэхдээ зарим хүмүүст сэтгэл гонсойх шалтгаан үүсэж байна. Өөрийнхөө хийсэн алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрөхгүй эсвэл бусдыг өршөөж уучилж чадахгүй байгаагаас болж хэрүүл маргаан болж мэднэ. Ойр дотнынхоо хүмүүстэй харилцах үедээ чин сэтгэлээсээ байх нь зүйтэй.
Нум: Өнөөдөр ажил хэрэг танаас сайн төвлөрөлтэй, сахилга бат, зохион байгуулалттай байхыг шаардана. Удирдлагадаа санал гомдол тавивал зөрчилдөөн үүснэ. Өөрийн нөхцөл байдлаа өөрчилбөл хуучин алдаануудаа засаж чадна. Нэр төдий харилцаа таны сонирхлыг татахгүй. Гэхдээ та бусдыг сайн сонсвол зохих ёсоор хүндлүүлэх болно.
Матар:Чухал бичиг баримт бүрдүүлэх, олон нийтийн үйл ажиллагаа явуулах зэрэгт тохиромжтой өдөр. Үйл явдлыг өөрт ашигтайгаар эргүүлэх боломж гарна. Өөртөө итгэлтэй байдал, ухаалаг зан тань ямар ч үед гол хүн байлгах болно. Ойр дотнын хүнтэйгээ харьцахдаа уян хатан бай. Өнөөдөр муудалцсан хосууд эвлэрэх юм бол сэтгэл санаа амар амгалан, аз жаргалтай болох боломжтой.
Хумх: Амьдралд тохиолдсон таагүй зүйлүүдээс салж, алдаа оноогоо дүгнэнэ. Мэдээлэл боловсруулах чиглэлээр ажиллахад таатай. Зарим хүмүүс хүлээсэн үүрэг хариуцлагаа бусдад үүрүүлэх хандлага илэрнэ. Хийх ёстой зүйлдээ цаг гаргаж чадвал бүх зүйл бүтэх болно. Сэтгэл хөдөлсөн үедээ гаргасан шийдвэр алдаатай байж магадгүй.
Загас: Зарим хүмүүсийн гадаад харилцаа холбоо сайжрах боломж харагдаж байна. Мэргэжлийн ур чадвар сайтай хүмүүс ажлын сайхан санал хүлээн авна. Хувийн амьдралдаа төлөвлөсөн зүйлээсээ бүү татгалз. Гэр бүлдээ зориулах цагаа өөр зүйлд зориулахаас зайлсхий. Хайр сэтгэлийн асуудал чухал ажил хэргийг ч түр орхих шаардлага үүсгэж болно.