Хонь: Өнөөдөр ямар ч нөхцөл байдал танаас тэвчээр шаардах болно. Бусдын тааламжгүй харилцаа, бардамнал, дээрэнгүй зангийн өмнө тэвчээртэй байх гэж хичээгээрэй. Од эрхсийн нөлөөнөөс болж саад бэрхшээл гарах магадлалтай тул болгоомжлол хэзээд илүүдэхгүйг санаж яв. Таарамжгүй харилцаанаас болж сэтгэлээр унахаас сэргийл.
Үхэр: Хөгжил уулзалт найз нөхөд эсвэл ах дүү хамаатан садангуудын дунд бий болно. Чөлөөт цагийг сайхан өнгөрүүлэх боломж гарна. Олон нийтийн үйл ажиллагаа таныг нэр алдартай болох хүслийг өдөөнө. Залуу хүмүүст зугаацан цэнгэх хүсэл төрнө. Хайр сэтгэлийн харилцаанаас сэтгэлийн таашаал авна. Цагийг аль болох сэтгэл амар, тайван хөгжилтэй өнгөрүүлэхийг хичээ.
Ихэр: Хууль шүүхтэй холбоотой асуудал танд төвөг удаж магадгүй. Гадны хуурамч мэдээлэл ажил хэрэг болон гэр бүлд асуудал тарьж болзошгүй. Од эрхсийн нөлөө асуудлыг хүндрүүлж болно. Бүрхэг ч гэсэн таны зөн билиг үнэн байх болно. Иймд хийх алхмаа далд мэдрэмжээрээ сонгох нь хамгаас чухал үе.
Мэлхий: Од эрхэс хол газар аялах эсвэл сурахыг хүссэн хүмүүсийг ивээж байна. Өнөөдөр хэрэггүй мэт санагдсан ч ахмад туршлагатай хүмүүсийн сургаалыг сайн сонс. Хайр дурлалын оргилуун их хүсэл таны амьдралд эрч хүч өгнө. Залуу хосууд өмнөө тулгарах асуудлыг даван гарах чадваргүй байсан ч тэвчих хэрэгтэй. Ганц бие хүмүүс хайр сэтгэлд хэт автвал буруу шийдвэр гаргана.
Арслан: Өдөр тутмын ажил ихтэй байна. Ихэнх хүмүүс илүү урам зоригтой болно. Багаар ажиллах давуу талыг ашиглан нарийн тооцоо төлөвлөгөөтэй ажилла. Буруу зүйлийг хараад дотроо нуух хэрэггүй. Бусдын алдааг зөвөөр хэлж ойлгуул. Ямар ч ажилтай байсан өөртөө цаг зав гаргаарай.
Охин: Ашигтай зүйлд хөрөнгө оруулахад таатай өдөр. Гэхдээ та санхүүгийн эрсдэлээс сайтар сэргийл. Ажлын нөхцөл байдал эрсдэлтэй байдалд оруулж болзошгүй. Эргэн тойрны үйл явдлыг соргог мэдрэх нь өрсөлдөөнд тэсэж үлдэх боломж олгоно. Өөрийн болон ойр дотнын хүмүүсийн эрүүл мэндэд анхаар. Эрч хүч, мөнгөө дэмий зүйлд үрэхгүй байхыг хичээ.
Жинлүүр: Холимог чиг хандлага таныг бухимдуулж мэднэ. Учир нь олон үйл явдал хоорондоо уялдаа холбоогүй байх тул та ирээдүйгээ харах чадвараа алдсан мэт санагдана. Энэ үед тохиолдсон учрал бүрд та ач холбогдол өгөх хэрэггүй. Хамгийн чухал зүйлдээ төвлөрч, сэтгэлийн хаттай байхыг од эрхэс танд зөвлөж байна.
Хилэнц: Тохиолдлын танил таны хувийн амьдралд сөрөг нөлөө үзүүлнэ. Ашигтай юм шиг санагдах сайхан амлалтад хууртаж болохгүй. Сайн найз, ах дүү хамаатан садангийн тусламж хэрэг болох магадлалтай. Сайхан сэтгэлийн тусыг үргэлж санаж яв. Хүний тусыг хожим заавал хариулаарай. Залуу хүмүүс өмнөх алдаагаа давтахгүйн тулд одоогоос ажил амьдралаа зохицуулж сур.
Нум: Сонирхолтой бөгөөд завгүй үе байх ч бага зэрэг залхуурах хандлага гарна. Үйл явдалд оролцохоос илүү ажиглагчийн үүрэг гүйцэтгэхийг хүснэ. Таны эрч хүч багасах тул анхаарал шаардах болно. Гэхдээ бага зэрэг хөгжилтэй байдал таныг хурдан сэргээж байна. Хэрэгтэй бол ээлжийн амралт авахад бэлэн бай.
Матар: Тулгамдсан асуудал үр өгөөжтэй шийдэгдэх боломж харагдаж байна. Шинэ санаагаа хэрэгжүүлэх нь ашиг орлого оруулах төлөвтэй байна. Энэ өдөр олон нийттэй холбоотой үйл ажиллагаа үр дүнтэй байна. Тусламж дэмжлэг хэрэгтэй хэн нэгэнд сайнаар хандах нь эерэг нөлөө авчирна. Талархаж явдаг хүндээ сэтгэлдээ тээдэг бодлоо илэрхийлээрэй.
Хумх: Боломж гарвал ойр дотно хүмүүсийнхээ сэтгэл санааг засаарай. Амьдралын талаар ярих нь сэтгэл санааг бага ч гэсэн сэргээнэ. Бусдын итгэлийг даах юм бол сайхан нөхөрлөлөө үргэлжлүүлэн хадгалсаар байна. Ямар ч нөхцөлд бусад хүмүүсийг үзэл бодлоо илэрхийлэхийг зөвшөөр. Мөн аливаа шүүмжлэлийг өөр дээрээ тусгаж авахгүй байхыг хичээ.
Загас: Хайртай хүнээ сайн ойлгох нь цаашдын амьдрал өөдлөн дээшлэх боломж олгоно. Аз жаргалтай үеэ алдалгүй анзаарч байвал ойр дотнын хүндээ чухал мэдрэмжийг өгөх болно. Аливаа зүйлд итгэл найдвараа алдахгүй байхыг тулд хуурч мэхлэх магадлалтай элдэв гуйлтаас урьдчилан сэргийлэх нь зүйтэй.