Хонь: Амьдрал ахуйгаа сайжруулахын тулд их зүйл хийх хэрэгтэй. Сэтгэл санаагаа дэмжихийн тулд харилцаа холбоо, найз нөхөрлөлийн тал дээр анхаарлаа хандуул. Хэрвээ танд асуудал байгаа бол ойр дотнын хүмүүсийнхээ зөвлөгөөг сайтар бодоорой. Харин үл таних хүмүүсийн тавих саналаас болгоомжлох хэрэгтэй.
Үхэр: Од эрхсийн эерэг нөлөө эрч хүчийг өгөх болно. Таны сайн сайхан зүйлийн тухай хүсэл мөрөөдөл өнөөдөр улам ихсэж байна. Өөрийн хүсэл мөрөөдлөө бодит байдал дээр буулгахын тулд хичээл зүтгэл гарга. Найз нөхөдтэйгээ уулзах нь хэрэгтэй байх учир ажил ихтэй гэсэн шалтгаанаар хойшлуулах хэрэггүй. Үнэнч найзууд л танд юу ч тохиолдсон дэргэд тань байх болно.
Ихэр:Таны ур чадвар сайжрах тул амжилтад хүрч чадна. Өөрийгөө олж мэдэрвэл өөртөө итгэх итгэлээ буцааж авна. Нөлөө бүхий хүнээс үр ашигтай дэмжлэг олж авна. Энэ бүхэнтэй өөрийн зөн совин, далд мэдрэмжийг нэгтгэвэл та давуу талыг олох болно. Өрсөлдөөн ихтэй зах зээлд хүчээ сорьж байгаа бол бизнесийн гэрээ хэлэлцээрийг зөв хийх нь хамгийн чухал.
Мэлхий: Од эрхсийн байрлал таны ажил мэргэжил, нэр хүндийн байдалд нөлөөлнө. Та энгийн үеэсээ илүү мэдрэмтгий байна. Олон нийтийн ажилд идэвхтэй оролцон, олон хүмүүстэй харилц. Хамт олны дунд таны нэр хүнд өсөж эхэлнэ. Албан тушаал дэвшиж ч магадгүй.
Арслан: Өнөөдөр таны сэтгэл хөдлөл их байна. Албаны ажил хэргээр хүмүүстэй харилцахад хүнд байх бололтой. Хүмүүстэй хэрүүл маргаан үүсгэхэд тийм ч таатай өдөр биш. Мөнгө санхүү болон хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаас болж хамтын ажиллагаандаа сэтгэл дундуур байж болзошгүй. Харин хайр дурлалын харилцаа таатай байна. Ажил төрлөө хойш тавиад гэр бүлийн асуудалдаа анхаарал хандуул. Хайртай хүнийхээ санаа бодлыг сайн ойлгохыг хичээ.
Охин: Орчны хандлагаас хамаарч сонор сэрэмжтэй бай. Өөрчлөлт хийх гэсэн хүсэл тань зөрчилд хүргэж мэднэ. Үл ялиг зүйлээс болж цаг зав, эрч хүчээ үрэх хэрэггүй. Түнштэйгээ болон хамт ажилладаг хүмүүстэйгээ мөнгөнөөс олоод маргаан өрнүүлэх магадлалтай. Энэ үед тэсвэр тэвчээртэй байж сурах хэрэгтэй болно.
Жинлүүр: Ажил хэрэгт эмх цэгц шаардлагатай байна. Илүү ухаалаг байж, шийдвэр гаргахаасаа өмнө сайн судалгаа хий. Амьдралын хэв маягаа өөрчлөх нь чухал байгаа бол энэ үед төлөвлөгөөгөө хэрэгжүүл. Буруу зуршлаа хаяж, эрүүл хоол хүнс хэрэглэ. Биеийн тамирын дасгал хийж, эрүүл байх аргаа олоорой.
Хилэнц: Эерэг энерги авчрах зүйлд цагаа зориул. Урам зориг, амьдрах чадвар ихсэх бөгөөд өөртөө итгэх итгэл, өөдрөг сэтгэлгээ ч ундарна. Энэ өдөр таны зорилго, хүсэл эрмэлзэлд дэвшилт гарна. Ажил мэргэжлийн тал дээр үүсэх боломжийг барьж авахын тулд анхааралтай бай. Аахар шаахар хов живийг бүү тоо.
Нум: Эрч хүч бага зэрэг ихсэх болов ч танд завсарлага хэрэгтэй байж болно. Гэхдээ энэ бол зугаа цэнгэл хөөх үе биш бололтой. Од эрхсийн чиг хандлага бүтээлч ба уран сэтгэмжийн эрэл хайгуулд ээлтэй байна. Өөрийн чухал давуу тал дээрээ анхаарлаа төвлөрүүл. Асуудалтай байсан харилцаа сайжрах нь танд тайвшрал авчирна. Ерөнхий хандлага таны талд байгаа тул өөртөө итгэлтэйгээр урагшил.
Матар: Хурц ухаантай, сэргэлэн цовоо байна. Аливаа асуудлыг шийдэх чадвар өснө. Мөн зөн совин тань оюун санааны хүчийг өсгөнө. Ирсэн мэдээлэл бүрийг гярхай дүгнэн цэгнэх хэрэгтэй байна. Ямар ч саад бэрхшээл таны хүсэл мөрөөдлийг унтраах боломжгүй гэдгийг батлан харуул.
Хумх:Нийтэч байх нь таныг амжилтын шатаар өгсөхөд тусална. Олон нийтийн харилцаа болон нийгмийн зүгээс ирэх боломжуудад анхааралтай ханд. Хамт олонтойгоо шинэ санаагаа хуваалцах нь хөгжил дэвшлийн эх үүсвэр болно. Ирээдүйн хувь заяанд тань нөлөөлөх магадлалтай үйл явдал гарна.
Загас:Өнөөдөр хувийн асуудал ил тод илэрнэ. Дотоод мэдрэмжээ сонсож байж шийдвэр гарга. Төлөвлөөгүй ажил таны бухимдлыг төрүүлэх болно. Орлогоо нэмэгдүүлэхийг хүсвэл зах зээлийн нөхцөл байдлын талаар сайн судал. Санхүүгийн боломжтой байсан ч хэт үнэтэй зүйл худалдан авахаас татгалз. Өр зээлтэй бол их шаардуулалгүйгээр төлөөрэй. Ойрын үед ахиухан мөнгөтэй болох зорилго тавих нь хийсвэр байх болов уу.