Хонь: Амьдралд гарах өөрчлөлт таныг гэнэтийн дүгнэлтэд хүргэнэ. Хайр сэтгэлийн харилцаанд шийдэмгий бус байвал өөртөө итгэх итгэлээ алдана. Харин сохор дурлалын холбоонд ихээхэн болгоомжтой бай. Залуу хүмүүс буруу зуршлаас болгоомжил. Архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг од эрхэс анхааруулж байна. Таны хир их ажилласан нь гол бус хүрсэн үр дүнгээр бүгдийг хэмжинэ. Харин долоо хоногийн сүүлчээр дарга удирдлага болон хамт олны зүгээс ойлгомжгүй байдал гаргана. Тулгарсан саад тотгороос халшрахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Хэрвээ танд нууцаа дэлгэх итгэлтэй хүн байхгүй бол дотроо залбирал үйлдэх нь сэтгэлээ амар болгоход нэн тустай. Хайр сэтгэлийн харилцаа болон ажил хэргээ зохицуулах нь танаас багагүй цаг зав шаардах болно. Долоо хоногийн сүүлчээр амьдралын эрч хүч өснө. Биеэ эрүүлжүүлэх арга хэмжээ авах болон хайртай хүндээ бэлэг бэлэглэхэд таатай. Сайхан мөрөөдөл болон ирээдүйгээс танд ирэх олон боломжууд таны замыг гэрэлтүүлж байна. Тиймээс та бүү залхуураарай.
Үхэр: Энэ долоо хоногт танд эрч хүч хангалттай байна. Үр бүтээлтэй байхын тулд эрч хүчээ идэвхтэй байдлаар ашигла. Ажлын ачаалал, амьдралын стрессээс гаргахад туслах аргыг бодож ол. Таны амьдралын туршлага од эрхсийн нөлөөг эерэг тийш чиглүүлэхэд бага ч болтугай нөлөөлж чадна. Орлого орж ирснээр мөнгөнд нэгэн хэсэгтээ санаа зоволтгүй болно. Бичиг баримтаа бүрдүүлэн, санхүүгийн арилжаа наймаа хийхэд сайн. Хувийн амьдралд үүссэн ээдрээтэй асуудал нааштай шийдэгдэх бололтой. Авьяаслаг уран бүтээлч хүмүүсийн онгод их байх болно. Өөрийн авьяас чадвараа чадах чинээгээрээ хөгжүүл. Долоо хоногийн сүүл рүү сэтгэлийн дарамттай байх бөгөөд эрсдэлтэй зүйл эхэлж болохгүй. Эрүүл мэнддээ анхаарлаа хандуул. Ганц бие хүмүүс хувийн харилцаандаа сэтгэл дундуур байх бололтой. Зарим өөрчлөлт танд урам зориг төрүүлнэ. Хувийн амьдралын таагүй байдал нь ажил төрөлд муугаар нөлөөлж болзошгүй. Удирдах түвшний хүнтэйгээ харьцахдаа болгоомжтой байхгүй бол ажлаасаа халагдах магадлалтай. Хэрвээ та ямар нэгэн дүрэм журамд захирагдахыг хүсэхгүй байгаа бол өөрөө алдаа гаргах шаардлагагүй. Хамгийн чухал нь та найдвартай, үнэнч шударга байхад л болно. Ажлын ачааллаасаа хамаарч ядарсан байж магадгүй. Хүнд ажил хийхээс зайлсхий. Ойр дотнын хүмүүсээс тусламж авах хэрэгтэй болно.
Ихэр: Долоо хоногийн эхээр зарим ихрийнхэн эрхшээлийг тэсвэрлэн гарах шаардлагатай тулгарна. Гадаад орчинтойгоо сөргөлдөж болзошгүй. Урьд урьдынхаас илүү биеэ барьж, тэвчээр гаргах хэрэгтэй болно. Тайван амгалан байдал бий болгохын тулд бусдын онцлог зан чанарыг сайн ойлго. Амьдралын эрч хүч буурна. Эхэлсэн ажлаа дуусгахын тулд эрч хүчээ зөв хуваарилахыг од эрхэс зөвлөж байна. Хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байх нь амжилтын үндэс болохоор ойр дотнын хүмүүсээ эерэг уур амьсгалаар дүүрэн байлгахад сэтгэл гарга. Долоо хоногийн сүүлээр таны бодож байснаас ч өөр нөхцөл байдал үүсэж мэдэх учир бэлтгэлтэй бай. Та өөрийгөө сориод үзэхэд бэлэн бай. Магадгүй ихэнх үйл явдал таны бодож байснаар өрнөхгүй байх. Гэсэн ч од эрхэс таныг болгоомжгүй алхам хийхгүй байхыг зөвлөж байна. Мөнгө санхүүтэй холбоотой асуудлыг шийдэхдээ сэтгэл хөдлөлд автаж болохгүй.
Мэлхий: Ихэнх хүмүүсийн бүтээлч чадвар дээшилнэ. Харин долоо хоногийн эхээр ажил хэргийн талаар түншүүдтэйгээ сайн ярилцах шаардлага гарах бололтой. Холбоо харилцаанд гарсан саадыг хурдан арилгаарай. Од эрхэс танд амжилтын замыг заана. Бүхий л зүйлд анхаарал халамж тавих гэж оролдох хэрэггүй. Өөрийн эргэн тойрондоо л анхаарал тавь. Шүүмжлэлээс илүү дэмжлэг үзүүлбэл хүндлэлийг хүлээн авах болно. Санхүү болон эрч хүчийг өсгөж чадах зүйлд л мөнгө зарцуул. Чөлөөт цаг гарвал өөрийн авьяасаа хөгжүүлж эхэл. Долоо хоногийн сүүлээр ажлын хамт олон дунд сайн ойлголцол үүсэх болно. Шийдвэр гаргах үедээ ухаалаг байвал амжилтад хүрэх магадлал өндөр байгааг од эрхэс сануулж байна. Хэдийгээр та өөрийн эргэн тойронд байгаа хүмүүсээ хайрлаж, халамжилдаг боловч та бол өөрийн амьдралынхаа гол тоглогч нь шүү. Харин хувийн амьдралд ашигтай үйл явдал болох тул боломжийг бүү алдаарай. Архи дарснаас хол бай. Дотоод сэтгэлээ сайн сонс.
Арслан: Хувийн амьдралдаа өөрчлөлт хийх хэрэгтэй бололтой. Амьдралын зөв хэвшил дадлыг баримтлах хэрэгтэй. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийл. Ажлын цагаа зөв төлөвлөсөн хүмүүс л илүү амжилт гаргана. Од эрхсийн нөлөө үл ойлголцол үүсгэнэ. Бизнесийн харилцаанд өнгөц үнэлгээ хийж хэрэггүй. Ажил амьдралаа тусад нь заагла. Зөрчилдөөнтэй үед өөрийн давуу талыг ашиглан байдлыг тогтворжуул. Хэрвээ бизнестээ ашигтай боломж хайж байгаа бол долоо хоногийн дунд үе тохиромжтой. Ажил хэргийн харилцаанд сонор сэрэмжтэй байх шаардлагатай. Муу үйлдэлд санаандгүй өртөхөөс зайлсхий. Аливаа зүйлийг бодит нөхцөлөөс хэтрүүлэн үнэлэх чиг хандлага их байна. Бусадтай сайн зохицох юм бол ажил хэрэгт амжилт гарна. Таны хэлэх үг хийх үйлдэл нэлээд олон хүнд нөлөөлөхүйц байх болно. Нэр алдартай арслангууд энэ үед томоохон амжилтад хүрнэ.
Охин: Энэ долоо хоногийн эхээр хүнд туслах багахан сэтгэлийн хариуд томоохон урам зориг хүртэх болно. Таныг бурхны хүчинд итгэх итгэлийг сэргээх үйл явдал болно. Од эрхсийн муу нөлөөнд оролгүй өөрийн дотоод эерэг бодлоор эрч хүчээ сэлбэ. Гэхдээ цаг нь тулсан үед чухал шийдвэр гаргахдаа санаачилгыг гартаа авахад бэлэн байгаарай. Мен эрүүл мэндээ анхаар. Амьдрал болон ажил төрөлдөө ямар нэг өөрчлөлт хийвэл азтай байх магадлалтай. Долоо хоногийн сүүлээр өөрийн мэдрэмж зөн билэг, төсөөлөлдөө итгэ. Гэр бүлийн бусад гишүүдийн чөлөөт цагаараа хийдэг зүйлсийг хязгаарлах үйлдэл хийх шаардлагатай бол харилцан тохиролцох гээд үзээрэй. Бодит байдлыг зөв мэдрэх нь таны амжилтын үндэс болно. Бодлогогүй худалдан авалт санхүүгийн алдагдал авчрахыг од эрхэс анхааруулж байна. Хайртай хүмүүстэйгээ хамт байж сүүлийн үед хийж амжаагүй зүйлүүдээ хий. Гэр орондоо тохижилт засвар хийж эхлэхэд тохиромжтой үе байна.
Жинлүүр: Долоо хоногийн эхээр шинэ санаачилга таны нэр хүндийг хамтран ажиллагсдын тань дунд өсгөнө. Хэрэв бүтээлч байвал олсон санаагаа амжилттай хэрэгжүүлж чадна. Од эрхэс таныг өөрийн ур чадвартаа итгэхийг зөвлөж байна. Хамт олны тусламжийг авахаас бүү татгалз. Дарга удирдлагын ширүүн хандлага харагдаж байна. Гадаадад сурах боломж олдоно. Зарим хүмүүст санхүүгийн асуудал тулгарна. Хурдан сэтгэж, хурц ухаантай байх нь бэрхшээлийг арилгахад тусална. Аливаа баримт бичигт гарын үсэг зурахаасаа өмнө таны эсрэг буруугаар ашиглагдах зүйл байгаа эсэхийг шалга. Зөвхөн ажил хэрэг дээр ч бус хувийн амьдралдаа ч болгоомжтой байхыг од эрхэс анхааруулж байна. Худал уг хоосон цуу ярианд итгэж болохгүй. Од эрхсийн зүгээс танд шинэ өөрчлөлтийг идэвхтэй хөөцөлдөх хэрэггүй гэж зөвлөж байна. Энэ үед тодорхойгүй зүйлийг дараа хийхээр хойш тавь.
Хилэнц: Долоо хоногийн эхээр таны сэтгэл зүрхэнд сайхан мөрөөдел од эрхсийн нөлөөгөөр дамжин нэвтрэх болно. Энэ нөлөөг сэтгэл хөдлөлөө эерэг байлгах болон эрч хүчээ сэргээхэд ашигла. Бүгдийг өөрийн талд шийдэхээр бүү зүтгэ. Мөн хувийн амьдралд таагүй нөлөө үзүүлэх гэнэтийн нөхцөл байдлаас болгоомжлохыг од эрхэс анхааруулж байна. Олон нийтийн үйл ажиллагаанд биечлэн оролцох нь төдий л таатай бус. Үл ойлголцол нь цаашид ойлгомжгүй байдлыг үүсгэнэ. Сэтгэл хөдөлгөсөн гэнэтийн уулзалт сайхан дурсамж үлдээнэ. Долоо хоногийн сүүлчээр зүрх сэтгэлийг тань хөдөлгөсөн гэнэтийн таатай үйл явдал болно. Ойр дотнынхоо хүмүүсийг сайн мэдрэх хэрэгтэй болно. Тэдэнд сайхан сэтгэгдэл төрүүлэх талаар анхаар. Идэвхтэй амралт нь таны биеийн эрүүл мэндэд эергээр нөлөөлнө. Хичээл зүтгэлийг амьдрал хэзээ нэгэн цагт зохих ёсоор нь шагнана. Уйгагүй зүтгэлтэй хүмүүс олон удаа бүтэлгүйтсэн ч итгэл алдаагүй ажлынхаа үр дүнг эхнээс нь амсах бололтой.
Нум: Долоо хоногийн эхээр бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцох нь хэрүүл маргаанд хүргэнэ. Ажил хэрэг удаашрах шинжтэй байна. Урьдын таагүй дурсамжаа мартахыг хичээ. Төлөвлөж байгаагүй үйл ажиллагаанд оролцох болно. Гэсэн хэдий ч таны давуу тал аливаа гэнэтийн зүйлийг хялбархан даван туулах боломж өгнө. Харин нэр нөлөө бүхий хүмүүстэй болгоомжтой харилцаарай. Харин долоо хоногийн сүүлээр амьдралдаа хэрэг болох өөрчлөлтийн эхлэлийг тавь. Од эрхсийн зарим тодорхойгүй нөлөө таны эрч хүчийг барна. Таагүй хандлагатай хүмүүс буруу мэдээлэл авчирч болох юм. Зарим хүмүүс ялихгүй шалтгаанаар сэтгэлээр унаж болзошгүй. Хатуужил тэвчээр шаардсан үйл ажиллагаа явуулахад нэлээд төвөгтэй байна. Залуу хүмүүс орчин үеийн шинэ хандлагад суралцах хэрэгтэй болно. Амжилт олох боломжийг ашиглавал үр дүн хурдан гарна. Хайр дурлалын харилцаандаа сэтгэл санааны дэмжлэг харамгүй өгснөөр та ч өөрөө бас шагнагдана.
Матар: Долоо хоногийн эхээр зөвхөн ажилдаа анхаарлаа хандуулж бусад асуудал, хувийн ажлыг хойш тавь. Залуу матрынхан сурч боловсрох талаар чухал шийдвэр гаргах бололтой. Од эрхсийн нөлөө таны зөн билэг болон мэдрэмжийг хурцална. Итгэлтэй найз нөхөдтэйгээ бизнесийн асуудлыг хэлэлцэх нь шинэ боломж олгоно. Долоо хоногийн сүүлчээр од эрхсийн эрч хүчтэй нөлөө давамгайлах байна. Яарсан шийдвэр гаргаж, хожим харамсахгүйн тулд эрсдэлтэй зүйл хийхээс болгоомжил. Од эрхэс эрсдэл бүхий ажиллагаанаас сэрэмжлүүлж байна. Аз сорих нь санхүүгийн алдагдалд орж болзошгүй. Нөхцөл байдлыг буруу үнэлэх, бодлогогүй амлалт өгөх зэргээс болж хүндрэлд орох магадлалтай байгаа тул хүнд үүрэг хүлээн авахаас татгалз. Мөн санаандгүй хэлсэн үг ч бусдад хүндээр тусч болохыг сайн анхаар.
Хумх: Шинэ ажил эхлэх нь тийм ч амар биш гэдгийг санаарай. Нөхцөл байдалд бодит үнэлэлт өг. Шинэ санаа олж, оновчтой сонголт хийсний ачаар ажил хэрэг амжилттай байна. Харин түр зуурын амжилт, амархан олдсон ялалтдаа бардамнах хэрэггүй. Бусдыг сайн ойлгох чадвартай байвал хүмүүс таныг тойрон хүрээлнэ. Зарим хүмүүс гэнэт үүссэн маргааныг шийдэх хэрэгтэй болно. Долоо хоногийн дундуур хамт олны дунд асуудал үүснэ. Өрсөлдөгч нараасаа илүү ухаалаг байж чадвал зөвшилцөлд хүрч чадах болно. Өөрийн давуу талаа ашиглан бодол санаагаа хэрэгжүүлбэл амжилтад хүрнэ. Харин долоо хоногийн сүүлээр од эрхэс уран бүтээлийн ажлыг ивээж байна. Идэвхтэй хандлага гарган, бүх зүйлд бүтээлч бай. Хайртай хүнтэйгээ хамтдаа цагийг өнгөрөөх төлөвлөгөө гарга. Буруу зүйл хийсэн бол байдал дордохоос өмнө уучлалт гуй. Амьдралын эрч хүч буурах учир эрүүл мэндийн асуудал үүсэж магадгүй. Од эрхсийн нөлөөгөөр таны зөн совин ихэснэ.
Загас: Долоо хоногийн эхэн үед таны амьдралд гэнэтийн үйл явдал болж магадгүй. Зүрх сэтгэлийн асуудалд зориг гаргах хэрэгтэй. Элдэв хүндрэл гарахгүй байх. Харин асуудал байвал өөрөөс тань л болж үүснэ гэдгийг анхаар. Дотнын хүнтэйгээ муудалцах нь таагүй үр дагаварт хүргэх тул өөрийгөө хянаж тайван байхыг хичээгээрэй. Санаа нэгтнүүдтэйгээ хамтрах юм бол олон хүн таныг дэмжинэ. Долоо хоногийн дунд үед зөрчил сөргөлдөөн нь илэн далангүй чин сэтгэлээсээ ярилцсан тохиолдолд нааштай шийдэгдэнэ. Хүлээцтэй хандлага таны давуу тал байх болно. Тааруу зан аашаа хяналттай байлга. Бусдын шүүмжлэлийг тайван хүлээж авч чадвал илүү ихийг бүтээх болно. Од эрхсийн байрлал бүтээлч үйл хэрэгт таатай байна. Ямар ч нөхцөл байдалд орсон сөрөг нөлөөнд автахгүй байхыг хичээ. Энэ долоо хоногийн төгсгөлд зарим үйл явдал санамсаргүй байх боловч од эрхсээс таатай энерги ирнэ. Таны эргэн тойронд болж байгаа зүйлүүдээс халуун дулаан уур амьсгалыг мэдэр. Эрч хүч нэмэгдэн, бүтээлч чадвар идэвхэжнэ. Ийм учраас тавьсан зорилгодоо хүрэх боломжтой болно. Хойш тавьсан болон ажлаа дахин сэргээхийг од эрхэс зөвлөж байна. Сайн чаддаг ажлаасаа одоо дажгүй ашиг олох болно.