Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-05-24

Ордуудын өнөөдрийн зурхай

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь:Бусад хүмүүст өөрийгөө хэн гэдгээ харуулна. Та магадгүй өөрийн нэр хүнд, амжилтаа ахиулахаар ачаалалтай ажиллах байх. Гэхдээ ямар ч ажилд гарах үр дүн чухал гэдгийг анхаар. Таны хэр их ажилласан нь гол бус хүрсэн үр дүнгээр бүгдийг хэмжинэ. Ямар ч үед өөрийн амжилтаараа бахархах үйлийг хийх хэрэгтэй.

Үхэр: Үр бүтээлтэй байхын тулд эрч хүчээ идэвхтэй байдлаар ашигла. Ажлын ачаалал, амьдралын стрессээс гаргахад туслах аргыг бодож ол. Өөрийн авьяас чадвараа чадах чинээгээрээ хөгжүүл. Олны өмнө өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх, сонирхолтой сэдвээрээ илтгэл тавих зэрэг нь танд гайхамшигтай мэдрэмж авчирна.

Ихэр: Харилцаа холбоо хүчтэй илэрнэ. Та бусдын өөртөө ихээр татах болно. Та хүмүүсийг зэрэг зиндаагаар ялгаварлан үзэлгүйгээр харилцах юм бол олны талархлыг хүлээн авна. Хайр энэрэл, өгөөмөр байдал ямар зөрчилдөөнтэй байсан хүнтэйгээ буцаж эвлэрэх боломж олгож байна.

Мэлхий: Өөртөө анхаарал тавих цаг гаргах хэрэгтэй. Энэ өдөр хэчнээн ажил ихтэй байсан ч амарч тайвшрахад зав гаргаарай. Санхүү болон эрч хүчийг өсгөж чадах зүйлд л мөнгө зарцуул. Зарим үед зугаатай зүйлийг амьдралдаа оруулж ирснээс эрүүл мэнд сайжирч, ажиллах шинэ урам зоригоор бялхах болно. Харин энэ нь тийм ч их үнэтэй байх хэрэггүй.

Арслан: Хувийн амьдралтай холбоотой сайхан мэдээ ирэх бөгөөд эртний төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломж гарна. Хугацаа нь болсон ажилдаа бүрэн анхаарч ажиллах хэрэгтэй болно. Таны өөрийгөө илэрхийлэх ур чадвар нэмэгдэнэ. Зөрчилдөөнтэй үед өөрийн давуу талыг ашиглан байдлыг тогтворжуул. Хэрвээ бизнестээ ашигтай боломж хайж байгаа бол түүнийгээ энэ үед олох магадлалтай.

Охин: Цаг нэгэн хэвийн мэт өнгөрөх боловч үр дүн нь бусад үеийг бодвол дээр байх болно. Амьдрал болон ажил төрөлдөө ямар нэг өөрчлөлт хийвэл азтай байх магадлалтай. Өөрийн мэдрэмж зөн билэг, төсөөлөлдөө итгэ. Энэ үед дотоод мөн чанартайгаа сайтар зөвлөлдөхийг сануулж байна. Өдөр тутам хийдэг ажил дээрээ тулгуурлан өөрийн хэтийн зорилгыг тодорхойл.

Жинлүүр: Зарим хүмүүст санхүүгийн асуудал тулгарна. Хурдан сэтгэж, хурц ухаантай байх нь бэрхшээлийг арилгахад тусална. Хөрөнгө оруулалтын асуудлыг буруу мэдээлэлд тулгуурлахаас сэргийл. Үзэл бодлоо хамгаалах хэрэгтэй. Шаргуу хөдөлмөр, өөдрөг үзлээр таны ажил амжилттай хэрэгжинэ.

Хилэнц: Олон нийтийн үйл ажиллагаанд биечлэн оролцох нь төдий л таатай бус. Үл ойлголцол нь цаашид ойлгомжгүй байдлыг үүсгэнэ. Бусад хүмүүсийн үйлдлийг мартан, өөрийн хийж буй зүйлдээ л анхаарлаа хандуулбал зорилгодоо хүрч чадна. Харин зарим асуудал хүрээнээс хальж гарах бөгөөд түүнийг засаж залруулахад тодорхой төлөөс шаардана. Олон зүйлд санаа зовох хэрэггүй. Төвлөрөл болон эрч хүч энэ үед таныг аварна.

Нум: Хэн нэгэн таны тэсвэр тэвчээрийг шалгах бололтой. Мөн хэд хэдэн сорилтууд тулгарч болох ч та бүтээлч байна. Харин одоогийн нөхцөл байдалд танд илүү тав тухтай орон зай хэрэгтэй байж болох юм. Хэрэв хэрэгтэй өөрчлөлтийг хийх юм бол таны ажлын бүтээмж дээшлэх боломжтой. Амьдралдаа хэрэг болох өөрчлөлтийн эхлэлийг тавь.

Матар: Бүтээлч үйл ажиллагаанд төвлөрөх нь ажлын үр дүнг бодитоор харуулах боломж өгнө. Анхаарал хандуулахыг шаарддаг үйл ажиллагаанууд сайн явагдана. Бүх мэдээлэл чухал байх ч сайн баталгаажуулахгүй бол хуурамч чиг хандлага илрэх магадлалтай. Буруу ойлголцох зүйл гарч мэдэх тул асуудал бүрийг авч хэлэлцээрэй.

Хумх: Таны ойр дотнын хэн нэгэн тусламж хүснэ. Бусдыг сайн ойлгох чадвартай байвал хүмүүс таныг тойрон хүрээлнэ. Зарим хүмүүс гэнэт үүссэн маргааныг шийдэх хэрэгтэй болно. Магадгүй та л олон хүний алдааг тэнцвэржүүлж чадна. Гэхдээ сэтгэл ханамжтай үр дүнд хүрэхийн тулд та бүх зүйлийг хуулийн дагуу хийх ёстойг санаарай.

Загас: Таны амьдралд ямар нэгэн адал явдал тохионо. Мэргэжлийн хандлага зонхилно. Санаа нэгтнүүдтэйгээ хамтрах юм бол олон хүн таныг дэмжинэ. Энд тэнд үсчиж байхаар анхаарлаа нэг зүйлд төвлөрүүлж, тогтвортой байхыг хичээ. Үгүй бол дэмий ажилд ихэнх цагаа зарцуулж магадгүй. Тиймээс ажлаа аль болох үр дүнтэй байхаар зохион байгуул.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14