Хонь: Ажил ачаалалтай хэвээрээ байна. Дарга удирдлага болон хамт олны зүгээс ойлгомжгүй байдал гаргана. Чухал асуудал танд сонголт хийх шаардлага гарна. Тулгарсан саад тотгороос халшрахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Сэтгэл гутарсан байдлаа засахад төвөгтэй биш байх болно. Тусламж, зөвлөгөө авахдаа бүү эргэлз. Хэрвээ танд нууцаа дэлгэх итгэлтэй хүн байхгүй бол дотроо залбирал үйлдэх нь сэтгэлээ амар болгоход нэн тустай.
Үхэр:Өнөөдөр сэтгэлийн дарамттай байх бөгөөд эрсдэлтэй зүйл эхэлж болохгүй. Эрүүл мэнддээ анхаарлаа хандуул. Таны сэтгэл гунигтай гонсгор байна. Амрах цаг гаргахыг одод зөвлөж байна. Хол газар явах хүмүүс очих газрынхаа онцлог байдлыг сайн судал. Ганц бие хүмүүс хувийн харилцаандаа сэтгэл дундуур байх бололтой. Зарим өөрчлөлт танд урам зориг төрүүлнэ.
Ихэр: Амьдралын эрч хүч буурна. Сэтгэл тавгүйтэж бие махбод ядарна. Эрүүл мэндэд таагүй нөлөө ажиглагдана. Хууч өвчинд аль болох эмийн бус эмчилгээг сонгох хэрэгтэй. Эхэлсэн ажлаа дуусгахын тулд эрч хүчээ зөв хуваарилахыг од эрхэс зөвлөж байна. Ямар ч ажлын үйл явц их хэмжээний хатуужил зайлшгүй шаардана.
Мэлхий: Ашигтай арилжаа хийх боломжтой өдөр. Та сайн бодсон зүйлээ өнөөдөр эхлэх нь зөв шийдвэр байх бололтой. Чөлөөт цаг гарвал өөрийн авьяасаа хөгжүүлж эхэл. Мөн гадаад хэл сурах сонирхол ихэснэ. Энэ бүхнээс сэтгэлийн цэнгэл таашаал авч, хоббигоо цаашид хөгжүүлэх бололтой.
Арслан: Хайр сэтгэлийн асуудал гарах тул өөрийнхөө дотоод мэдрэмжийг сайн хянаарай. Бусдад өөрийгөө хэрхэн илэрхийлэх тал дээр анхаар. Тухайн нөхцөл байдлаас гарахыг хүсэхгүй байгаа хүмүүстэй хэт зууралдах хэрэггүй. Бүх зүйл дээр аврагч болох гэж хичээсний хэрэггүй. Хамгийн гол нь таны сэтгэлийг ойлгодог хүнтэй харилцаа тогтоох нь чухал үе. Бусдын буруу зөвлөгөөг Дагах нь эрсдэлд оруулна гэдгийг сана.
Охин: Ямар ч ажлыг эхлэхээсээ өмнө зарцуулах цагаа тооцож үзээрэй. Хэрэв бүх зүйлд бодит хандаж чадвал таны бүтээлч байдал нэмэгдэх болно. Өнөөдөр эцэг эхчүүд үр хүүхдийнхээ сонирхдог зүйлд зориулж цаг хугацаа гаргах хэрэгтэй болж магадгүй. Гэр бүлийн бусад гишүүдийн чөлөөт цагаараа хийдэг зүйлсийг хязгаарлах үйлдэл хийх шаардлагатай бол харилцан тохиролцох гээд үзээрэй.
Жинлүүр: Шийдэмгий, ажил хэрэгч байдал нь ямар ч зүйл тохиолдсон даван туулах үндэс гэдгийг ухамсарла. Тулгарсан асуудалд санаачилгыг гартаа ав. Гэхдээ хэт их мэрийх нь дарга удирдлагадаа хүндэтгэлгүй хандсан мэт сэтгэгдэл төрүүлж болзошгүй. Өнөөдөр шийдвэр гаргах түвшинд ажилладаг хүмүүсийн хэвшсэн дүрэм журам, дэг уламжлалыг өөрчлөх гэсэн оролдлого бусадтай харгалдуулж мэднэ.
Хилэнц: Ажил хэрэгч, идэвхтэй байдал зохих үр дүнд хүргэнэ. Сэтгэл хөдөлгөсөн гэнэтийн уулзалт сайхан дурсамж үлдээнэ. Хэрвээ та эд хөрөнгө худалдан авах зорилготой бол мөнгөний асуудал санаа зовооно. Тухайн үеийн боломждоо тааруулан хамгийн хямдыг сонгох нь хожим алдаа болно. Өөрийн хийсэн сонголтоо чанараар баталгаажуул.
Нум: Төлөвлөгөөгөө ягштал баримталж чадвал та сандарч гүйхгүй. Ойр зуурын саад тотгороос болсон багахан хэмжээний хямралд хурдан шийдвэр гаргах хэрэггүй. Цуурал хор хөнөөл дагуулж болзошгүй. Сонссон бүхэндээ итгэх хэрэггүй ба сэтгэл хөдлөлөөр асуудалд хандаж болохгүй. Бусдын бурууг өөртөө үүрэх нь тохиромжгүй үе. Алдаагаа хүлээн зөвшөөрөх нь ухаалаг сонголт хийх боломж олгоно.
Матар:Туршлагатай хүмүүс амжилтад хүрэх боломж байна.. Итгэлтэй найз нөхөдтэйгээ бизнесийн асуудлыг хэлэлцэх нь шинэ боломж олгоно. Бусдын үзэл бодол болон шинэ саналын давуу талыг ашигла. Жирийн санал ч үнэ цэнтэй болох магадлалтай. Таны ирээдүйд чухал ач холбогдолтой ажлын санал ирэх болно.
Хумх: Хамт олны дунд асуудал үүснэ. Өнөөдөр өрсөлдөгч нараасаа илүү ухаалаг байж чадвал зөвшилцөлд хүрч чадах болно. Өөрийн давуу талаа ашиглан бодол санаагаа хэрэгжүүлбэл амжилтад хүрнэ. Хэрвээ дарга удирдлагынхаа байр суурьт эргэлзэж байвал бүү санаа зов. Санаачилгатай байх нь таныг албан тушаал ахихад тусална. Ажил мэргэжлээ өөрчлөхийг хүсэж байгаа хүмүүс өөрийн дур сонирхолтой ажлаа хайгаад үз.
Загас : Алдаагаа хүлээн зөвшөөрөх, гэмээ наманчлах өдөр. Шийдвэр гаргахаас өмнө хийх үйлдлээ сайтар хянаарай. Үүрэг даалгавраа сайн биелүүл. Зөрчил сөргөлдөөн нь илэн далангүй чин сэтгэлээсээ ярилцсан тохиолдолд нааштай шийдэгдэнэ. Хүлээцтэй хандлага таны давуу тал байх болно. Тааруу зан аашаа Хяналттай байлга.