2023 оны 5 сарын 28
Хонь: Амьдралын эрч хүч өснө. Биеэ эрүүлжүүлэх арга хэмжээ авах болон хайртай хүндээ бэлэг бэлэглэхэд таатай. Бусад хүмүүст тусалж итгэл найдвар өгөөрэй. Талархлыг нь удахгүй хүртэх болно. Сайхан мөрөөдөл болон ирээдүйгээс танд ирэх олон боломжууд таны замыг гэрэлтүүлж байна. Тиймээс та бүү залхуураарай. Хөдөлмөрлөж байж хүсэн хүлээж байсан үр шимээ авах болно.
Үхэр: Ажлын ачааллаасаа хамаарч ядарсан байж магадгүй. Хүнд ажил хийхээс зайлсхий. Төлөвлөсөн ажлаа онц шаардлагагүй бол хийж эхлэх хэрэггүй. Ойр дотнын хүмүүсээс тусламж авах хэрэгтэй болно. Өнөөдөр амар тайван байх хамгийн тохиромжтой газар бол гэр тань байна. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Ирээдүйн амьдралдаа санаа зовних нь нэмэгдэх болно.
Ихэр: Идэвхтэй амьдрал танд баримталдаг зарчмаасаа ухрахгүй байх боломж олгоно. Магадгүй ихэнх үйл явдал таны бодож байснаар өрнөхгүй байх. Гэсэн ч од эрхэс таныг болгоомжгүй алхам хийхгүй байхыг зөвлөж байна. Мөнгө санхүүтэй холбоотой асуудлыг шийдэхдээ сэтгэл хөдлөлд автаж болохгүй.
Мэлхий: Анхаарал болгоомж хэрэгтэй өдөр. Арилжаа наймааны үйл ажиллагаа нь алдагдал авчирна. Харин хувийн амьдралд ашигтай үйл явдал болох тул боломжийг бүү алдаарай. Архи дарснаас хол бай. Дотоод сэтгэлээ сайн сонс. Эргэн тойрны хүмүүстэйгээ маргалдахыг бүү урьтал болгоорой. Эсрэгээрээ тань руу дайралт ирсэн ч тайван ханд.
Арслан: Сонирхолтой үйл явдал болон арга хэмжээ таныг хүлээж байна. Та баярлан цэнгэж, энгийн маягаар амрахыг хүснэ. Таны биеэ авч явах байдлыг хүмүүс ажиглах бололтой. Өөрийн гадаад төрхөө сайхан байхад сайн анхаар. Таны хэлэх үг хийх үйлдэл нэлээд олон хүнд нөлөөлөхүйц байх болно. Нэр алдартай арслангууд энэ үед томоохон амжилтад хүрнэ.
Охин: Шинэлэг бөгөөд өвөрмөц санаануудаа холбоо харилцаандаа ашигла. Шийдвэр гаргахдаа таагүй байдалд орохоор бол түр хойшлуулах нь зүйтэй болов уу. Хайртай хүмүүстэйгээ хамт байж сүүлийн үед хийж амжаагүй зүйлүүдээ хий. Гэр орондоо тохижилт засвар хийж эхлэхэд тохиромжтой үе байна.
Жинлүүр: Хянуур нямбай байх өдөр. Аливаа харилцаанд эргэлзээтэй зүйл гарна. Гэхдээ та тэвчээртэй байж чадвал муу зүйл болохгүй. Од эрхсийн зүгээс танд шинэ өөрчлөлтийг идэвхтэй хөөцөлдөх хэрэггүй гэж зөвлөж байна. Энэ үед тодорхойгүй зүйлийг дараа хийхээр хойш тавь.
Хилэнц: Идэвхтэй амралт нь таны биеийн эрүүл мэндэд эергээр нөлөөлнө. Сонирхолтой спортоороо хичээллэх нь гэртээ буйдан дээр зурагтын удирдлага оролдон хэвтэхээс хамаагүй илүү үр дүнтэйг ойлго. Хичээл зүтгэлийг амьдрал хэзээ нэгэн цагт зохих ёсоор нь шагнана. Уйгагүй зүтгэлтэй хүмүүс олон удаа бүтэлгүйтсэн ч итгэл алдраагүй ажлынхаа үр дүнг эхнээс нь амсах бололтой.
Нум: Амжилт олох боломжийг ашиглавал үр дүн хурдан гарна. Эргэн тойрныхоо хүмүүсийн хир тусч болохыг ахуй амьдралын асуудлаас болоод олж мэднэ. Гэхдээ та өнөөдөр бусдын үйл хөдлөлийг төдийлөн хайхрахгүй бололтой. Ая тухтай байдал хүсвэл сонголтоо зөв хийгээрэй. Хайр дурлалын харилцаандаа сэтгэл санааны дэмжлэг харамгүй өгснөөр та ч өөрөө бас шагнагдана.
Матар: Од эрхэс эрсдэл бүхий ажиллагаанаас сэрэмжлүүлж байна. Аз сорих нь санхүүгийн алдагдалд орж болзошгүй. Нөхцөл байдлыг буруу үнэлэх, бодлогогүй амлалт өгөх зэргээс болж хүндрэлд орох магадлалтай байгаа тул хүнд үүрэг хүлээн авахаас татгалз. Мөн санаандгүй хэлсэн үг ч бусдад хүндээр тусч болохыг сайн анхаар.
Хумх: Эрүүл мэндээ анхаарах өдөр. Амьдралын эрч хүч буурах учир эрүүл мэндийн асуудал үүсэж магадгүй. Өнөөдөр хүнд хүчир ажил хийж өөртөө ачаалал өгөх хэрэггүй. Сэтгэлээ сэргээх сайхан ном унших эсвэл шинэхэн гарсан кино үзэх зэрэг нь сайхан амралт болно. Од эрхсийн нөлөөгөөр таны зөн совин ихэснэ.
Загас: Өнөөдөр таныг гэнэтийн сайхан үйл явдал хүлээж байна. Эрч хүч нэмэгдэн, бүтээлч чадвар идэвхэжнэ. Ийм учраас тавьсан зорилгодоо хүрэх боломжтой болно. Хойш тавьсан болон ажлаа дахин сэргээхийг од эрхэс зөвлөж байна. Сайн чаддаг ажлаасаа одоо дажгүй ашиг олох болно.