Хонь: Өнөөдөр сайн боломж нээгдэж байна. Од эрхсийн тохиолоор ямар ч төрлийн хамтын ажиллагаа амжилттай болно. Бусдын сонирхлыг татах, ирээдүйтэй санхүүгийн төлөвлөгөө гарч ирнэ. Гэхдээ амжилтад яарах хэрэггүй. Тэвчээртэй бай. Хайрын харилцаанд хөндлөнгийн хүний хов жив зөрчил үүсгэж болзошгүй тул бие биедээ илүү итгэ.
Үхэр: Оюун ухаан хурц соргог байж, эрч хүчээ нөөцөлж авах өдөр. Харилцан ойлголцол, хамтын ажиллагаа зэрэгт сайн. Төлөвлөсөн ихэнх ажлаа амжуулах бололтой. Арилжаа наймааны ашигтай боломж гарвал хойшлуулах хэрэггүй. Өнөөдөр гэр бүлийн харилцаанд ч тааламжтай. Гэр бүлийн харилцаандаа уян хатан, ухаалаг байвал халуун дулаан уур амьсгал бүрдэнэ.
Ихэр: Эргэн тойронд найрсаг харилцаа тогтож, сайхан төсөөлөл ихэснэ. Эвлэг хандлагаар эргэн тойрныхонтойгоо эрх тэгш харьцах хэрэгтэй. Хамтран зүтгэгч нарын зүгээс сайхан санал тавивал эргэлзэлгүй зөвшөөр. Их ажилд түүртсэн үедээ ч уур бухимдлаа ил гаргаж болохгүй. Сайхан мөрөөдөл, аз жаргалын талаар бод. Ойр дотнын хүмүүстээ хэт их шаардлага тавих хэрэггүй.
Мэлхий: Нөхцөл байдал, орчноо сайтар мэдэрч чадвал ойр дотнын хүмүүстэй сайхан харилцаа тогтоно. Амьдралаа сайжруулах тухайд том алхам хийх цаг болжээ. Үр хүүхдүүдийн ирээдүйн төлөө өнөө маргаашаа аргацаасан шийдвэрээс илүү холын зорилгоо тодоор харахыг хичээ. Таны ирээдүй гэрэлтэй буйг од эрхэс ч, дотоод зүрх сэтгэл тань ч илэрхийлэх тийм мэдрэмж учрал тохиолдоно. Та зоригтой байж цагийг үр бүтээлчээр ашигла. Зүгээр суухыг үзэн яд.
Арслан: Аз жаргалтай учрал тохионо. Хайр дурлалтайгаа учирсан бол хамаг чөлөөт цагаа тэрхүү харилцаанд зарцуулна. Залуу хосууд нэг нэгэндээ улам илүү ойртох бололтой. Ажил хэрэгтээ ямар нэгэн амжилт гаргаж сайшаал магтаал хүртэх магадлалтай. Гэхдээ хувийн амжилтыг бүү чухалчил. Өөрийн хийх ёстой ажлыг л цагт нь биелүүл.
Охин: Өнөөдөр баяр хөөртэй байж, аливаа асуудлыг тайвнаар хүлээн ав. Зугаа цэнгэлийг хэтрүүлэх хэрэггүй. Мөнгөө хамаагүй цацаж, дуртай зүйлээ худалдан авах хүсэл их байх боловч өөрийгөө хянах нь ирээдүйд хэрэгтэйг сана. Даруухан эелдэг харилцаа танд бусдын хүндэтгэлийг авчирна. Хийсэн үйлдэлдээ харамсахгүйн тулд өөрийн санаа бодлыг эхлээд дотроо үнэлж дүгнэ.
Жинлүүр: Ажил төрлийн хэт ачаалал авахгүй байхыг од эрхэс анхааруулж байна. Эрүүл мэндээ анхаар. Өөртөө итгэлтэй байдал, өөдрөг сэтгэл мухардмал байдлаас нэр төртэйгөөр гарах боломжийг олгоно. Харин яаруу тэвдүү зан гаргах, хөнгөн хуумгай хандах зэрэг нь хожим хортойг анхаар.
Хилэнц: Чухал ажил хэрэг эхлэх бол шаардлагатай мэдээллийг сайн цуглуул. Өнөөдөр эрч хүчээ үр ашигтай хуваарилснаар байр сууриа дээшлүүлнэ. Бусад хүмүүстэй хэт бардам харьцах болон өөрийгөө бусдаас дээгүүр тавих зэрэг нь хамт олны дунд таагүй ойлголт төрүүлнэ.
Нум: Идэвхгүй хандлага ажиглагдах өдөр. Хойш тавьсан ажил хожим төвөг удна гэдгийг байнга санаарай. Аливаа асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй ч эхлээд бодож тунгаах цаг гаргаарай. Хувийн амьдралд өөрийн хүсэж байсан, шаардлагатай өөрчлөлтөө эхлүүлэх хэрэгтэй байх. Ямар ч үед дотроо бодлоготой бөгөөд сэрэмж болгоомжтой байвал бүх өөрчлөлт сайн үр дүн харуулна.
Матар: Өнөөдөр од эрхсийн чиг хандлага бага зэрэг тодорхойгүй байна. Ямар нэг асуудлыг шийдвэрлэх гэж яарах хэрэггүй байх. Зарим нууцлаг бус үйл ажиллагаа ч бага зэрэг хачин санагдах бололтой. Мөн хамтран ажиллагсдын санал бодол таныг бага зэрэг зовоох бололтой. Энэ бүгдэд цухалдаж, өөрийгөө зовоох хэрэггүй.
Хумх: Өнөөдөр үл ойлголцол гарч ойр дотнын хүнтэйгээ зөрчилдөж магадгүй. Аль болох хатуу ширүүн зангаа ил гаргахгүй бол байдал хурцдахгүй байх боломж гарна. Өөрийнхөө бурууг гэдгийг мэдэрвэл бардам зангаа дарж, уучлал гуй. Сэтгэл хөдлөлөөр үнэтэй худалдан авалт хийхийг өөртөө бүү зөвшөөр. Санхүү мөнгөний тооцоог сайн бодож хийх үе.
Загас: Танд сайхан санал ирж магадгүй байна. Боломжийг зөв ашиглавал таны амьдрал ахуйд сайн өөрчлөлт гарах магадлал өндөр байгааг од эрхэс сануулж байна. Та эрсдэлээс айлгүй хөдөл. Гэхдээ бүгдийг тооцоолох хэрэгтэй. Таны айдас болгоомжлол биеллээ олсон ч, төлөвлөгөө тань зөв бол зоригтойгоор урагшил.