Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-05-29

Энэ долоо хоногийн ордуудын өрнийн зурхай

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Долоо хоногийн эхээр од эрхсийн тохиолоор ямар ч төрлийн хамтын ажиллагаа амжилттай болно. Бусдын сонирхлыг татах, ирээдүйтэй санхүүгийн төлөвлөгөө гарч ирнэ. Гэхдээ амжилтад яарах хэрэггүй. Тэвчээртэй бай. Таны биеэ авч явах байдлаас ажил хэрэг, мэргэжлийн ур чадварын хандлага зэрэг бүхэлдээ хамаарна. Идэвхтэй болон идэвхгүй хандлага зөрчилдөнө. Од эрхэс зөн билэг, далд мэдрэмжийг дэмжинэ. Танд дотоод ер бусын бодол санаа бий болно. Ямар нэг эргэлзээтэй байдалд орсон тохиолдолд зөн билгээ дагавал буруудахгүй бололтой. Харин долоо хоногийн сүүлээр зарим хүмүүс шалтгаангүй уйтгарлах магадлалтай. Элдэв хов жив болон үнэ цэнтэй мэдээллийг хооронд нь ялгахад хүндрэл гарна. Ажил хэрэгт эрх мэдлийн төлөө тэмцэл үүсэх магадлалтай. Санхүүгийн нөхцөл байдал гол шалтаг байж болзошгүй. Эвлэрэх оролдлого үр дүнгээ өгөх бол шаардлагатай үед бага зэрэг буулт хийхийг ичгэвтэр зүйл гэх бодох хэрэггүй. Биеийн эрүүл мэндээ анхаар. Ах дүү, найз нөхдөдөө санаа зовоосон асуудлаа хуваалц.

Үхэр: Долоо хоногийн эхэн үе нь харилцан ойлголцол, хамтын ажиллагаа зэрэгт сайн. Төлөвлөсөн ихэнх ажлаа амжуулах бололтой. Гэр бүлийн харилцаандаа уян хатан, ухаалаг байвал халуун дулаан уур амьсгал бүрдэнэ. Бүтээлч сэтгэлгээ болон ёс зүйтэй байдал эерэг хандлагыг ихэсгэхэд нөлөөлнө. Хэрвээ хүмүүс таны үзэл бодлыг үл ойшоож байвал сэтгэлээр унах хэрэггүй. Улс төрийн хүрээлэлд байдаг хүмүүс сонирхолтой бөгөөд эрсдэлтэй шийдвэр гаргах хэрэгтэй болно. Харин долоо хоногийн дундуур ахуй амьдралын асуудлыг шийдэх боломж их байна. Шинэ боломжийг нээ. Ихэнх хүмүүс бодол санаагаа бусадтай хуваалцахаас илүү дотроо хадгалах шинжтэй байна. Залуу хүмүүс нууцлагдмал хайртай учирч магадгүй. Ганц бие эрчүүд одоогоор бүтэхгүй байгаа ч хайрын тухай бодох нь улам нэмэгдэнэ. Зарим хүмүүс түр зуурын амжилтдаа толгой эргэж мэднэ. Эцэг эх үхрийнхэнд үр хүүхдүүдтэйгээ хамт өнгөрөөсөн мөч бүхэн сайхан байна. Өөрийн зөн мэдрэмжийг анхааралгүй орхиж болохгүй.

Ихэр: Долоо хоногийн эхээр хамтран зүтгэгч нарын зүгээс сайхан санал тавивал эргэлзэлгүй зөвшөөр. Од эрхэс өвөрмөц сэдлийг бэлэглэж байна. Зарим бэрхшээлийг сөрж зогсоход хэцүү санагдах хэдий ч та өөрийн үүрэг хариуцлага, хүсэл мөрөөдлөө ухаалгаар тэнцвэржүүлж чадна. Хэрвээ та урт хугацаанд үргэлжлэх харилцааг хүсэж байвал өөрийн бий болгосон нарийн шалгуурыг ашигла. Амьдралд саад болох харилцаанаас шууд татгалзах эр зоригтой байгаарай. Зарим хүмүүс аз сорихыг хүсэх боловч алдаа гарах магадлал их байна. Ганц бие хүмүүс гэр бүлтэй болох талаар нухацтай бодож эхэлнэ. Харин долоо хоногийн сүүлчээр од эрхсийн нөлөөгөөр таны эрч хүч бага болж байна. Эрсдэл гаргалгүй, бүх зүйлийг хуулийн дагуу хийх хэрэгтэй. Бүтээлч байж, амьдралд идэвхтэй хандах нь нөхцөл байдлыг сонирхолтой болгоно. Нэр төр хэт хөөцөлдөх нь аливаа зүйлийг зөв голдирлоор явуулах боломжгүй байдалд хүргэнэ. Уран бүтээл туурвих хүмүүс олны анхаарлын төвд байх бололтой. Бусдын зөвлөгөөг анхааралтай сонсох нь таны ажил амьдралд өлзийтэй. Аяллаар явах гэж байгаа хүмүүсийг таатай учрал хүлээж байна.

Мэлхий: Долоо хоногийн эхээр мэлхийнхэн нөхцөл байдал, орчноо сайтар мэдэрч чадвал ойр дотнын хүмүүстэй сайхан харилцаа тогтоно. Амьдралаа сайжруулах тухайд том алхам хийх цаг болжээ. Үр хүүхдүүдийн ирээдүйн төлөө өнөө маргаашаа аргацаасан шийдвэрээс илүү холын зорилгоо тодоор харахыг хичээ. Ямар ч тохиолдолд та амьдралд тань тусалж байсан хүмүүсийг бүү март. Харин долоо хоногийн дундуур од эрхсийн нөлөө таныг илүү эрч хүчтэй, хөгжил хөдөлгөөнтэй байлгах болно. Танд гайхалтай зүйл тохиолдоно. Танд тохиолдох саад бэрхшээл бол зүгээр л амьдралыг амттай үнэ цэнтэй болгох гэсэн хачир гэж бод. Сэтгэл хөдлөлөө барихыг од эрхэс сануулж байна. Од эрхсийн нөлөө үл ойлголцол авчирч болзошгүй. Өөрийн болон ойр дотнын хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавь. Зарим үйл явдалд зүрх сэтгэлээ бүрэн зориулах нь заримдаа буруу хандлага байдаг. Хэдий гэр бүлийнхэндээ гаргах цаг бага, ажил ихтэй байгаа боловч үр хүүхдүүддээ урмын үг хэлж, тэдэнд юу илүү хэрэгтэй болохыг анзаарч хараарай.

Арслан: Энэ долоо хоногийн эхээр аз жаргалтай учрал тохионо. Залуу хосууд нэг нэгэндээ улам илүү ойртох бол ажил хэрэгтээ ямар нэгэн амжилт гаргаж сайшаал магтаал хүртэх магадлалтай. Ачаалал ихтэй ч амарч зугаацах цаг гарга. Од эрхэс эрч хүч хайрлах болно. Энэ үед сэтгэл санаагаа тайвшруулах сонирхолтой арга хэмжээнд оролцох нь зүйтэй. Аз жаргалтай амьдрал таны салшгүй нэг хэсэг байхад анхаар. Долоо хоногийн сүүлчээр нууцлаг нөхцөл байдал таны тэвчээрийг сориход хүргэнэ. Гэхдээ хийсвэр сэтгэлгээг хэтрүүлэх нь зарим хүмүүст дараа нь асуудал болно гэдгийг санаарай. Шинэ орлого авчрах бизнесийн боломжийг сайн ашигла. Мөн мэргэжлийн ур чадвараа гаргахын тулд сонор соргог бай. Эрүүл мэнддээ анхаар. Хууч өвчнөө сэдрээхгүйн тулд амьдралын зөв дэглэм мөрдөх хэрэгтэй байдгийг санаарай.

Охин: Долоо хоногийн эхээр амьдралын эрч хүч өндөр байна. Ажил хэргээ ахиулахад туслах шинэ боломж гарна. Бусдын санаа бодол болон бизнесийн түншүүдийнхээ ажил хэрэгч чанаруудыг хүндэтгэж чадсан тохиолдолд бүрэн амжилтад хүрнэ. Таны бүтээлч сэтгэлгээг од эрхэс гийгүүлж байгаа тул хүсэл эрмэлзэл дүүрэн урагш тэмүүлэх болно. Харин зарим хүн таны сэтгэлдээ бодож байснаас өөр үйлдэл гаргах бололтой. Гэнэтийн зарлагаас болж бусдаас санхүүгийн тусламж авах хэрэгтэй болно. Стрессээс болж ходоод өвдөх магадлалтай тул аль болох тайван байгаарай. Харин долоо хоногийн сүүлчээр эерэг хандлагатай байж ямар ч нөхцөлд ухаалаг хандах юм бол танд амжилт ирнэ. Энэ үед чухал шийдвэр гарган, ашигтай төсөлд оролцох боломж гарна. Хариуцлагагүй байдлаас зайлсхий. Залуу хүмүүс хэрэгцээтэй сургалтдаа хамрагдах нь мэдлэгээ нэмэгдүүлэх таатай боломж байх болно. Сурах арга барилаа зөв тодорхойлбол, амжилт гаргах болно. Гэнэтийн зочид таныг сандаргах бололтой байна. Гэртээ байхдаа илүү тайван, тухтай нөхцөл байдлыг бүрдүүл.

Жинлүүр: Долоо хоногийн эхээр ажил төрлийн хэт ачаалал авахгүй байхыг од эрхэс анхааруулж байна. Эрүүл мэндээ анхаар. Өөртөө итгэлтэй байдал, өөдрөг сэтгэл мухардмал байдлаас нэр төртэйгөөр гарах боломжийг олгоно. Хүнд хэцүү асуудлыг шийдэхэд хүндрэлтэй байх бололтой. Ихэнх үед азтай байсан бол сайхан сэтгэлээр тусалсан бусдад таларх. Албан тушаал ахихад нөлөө бүхий хүмүүс дэмжинэ. Хувийн харилцаа бодсон шиг байж өгөхгүй байна. Санаандгүй нөхцөлд сонголт хийхэд хүнд байх боловч тайван байвал алдаа гаргахаас зайлсхийж чадна. Энэ үед шаардлагатай өөрчлөлтийг хийхэд багагүй эрч хүч гаргах хэрэгтэйг сана. Сайн мэдэхгүй зүйл байвал туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авах нь ашиг тустай. Хайр дурлалдаа сэтгэл дундуур байгаа бол өөрөөсөө алдааг хай. Сэтгэл санаа нийлдэг хүмүүсийн нөхөрлөл чухал үе. Хэрвээ танд тусламж хэрэгтэй байвал сайн найз нехед тань бэлэн байх бололтой.

Хилэнц: Долоо хоногийн эхээр хилэнцийнхэн эрч хүчээ үр ашигтай хуваарилснаар байр сууриа дээшлүүлнэ. Бусад хүмүүстэй хэт бардам харьцах болон өөрийгөө бусдаас дээгүүр тавих зэрэг нь хамт олны дунд таагүй ойлголт төрүүлнэ. Урлагийн хүмүүсийн онгод орно. Хайртай хүмүүст тань тусламж хэрэгтэй бол өөрийн боломжтой бүхнийг хий. Хүнд хөрөнгө мөнгөнөөс илүү сэтгэлийн дэм хэрэгтэй байдаг гэдгийг санаарай. Та өөрийн хүч, боломж нөөцөө ашиглан амжилт олсон нь дээр. Таны хийж байгаа үг үйлдэл зөрж болохгүй. Од эрхэс үнэнч шударга байдлыг илүү ивээх болно. Харин долоо хоногийн дунд үед болгоомжгүй байдлаасаа болж таагүй үйл явдалд холбогдох магадлалтай байна. Иймээс олон хүн цугласан газар болгоомжтой байж хэрүүл маргаанд хөндлөнгөөс оролцох нь алдаа болно. Хариуцлагатай ажил хийдэг хүмүүс бичиг баримтын бүрдлийг сайн ханга. Өөрийнхөө мөрөөдлийг биелнэ гэдэгт итгээрэй. Долоо хоногийн сүүлээр зарим ажил хэрэгч хүмүүст сонирхолтой санал ирнэ. Том зорилготой хүмүүс чухал мөрөөдлөө биелүүлэх боломж олж харна. Зарим үйл ажиллагаа нь таныг ойлгомжгүй асуудалд оролцуулах болно. Хэрвээ таны бодол санаа тогтворгүй байвал дотоод мэдрэмждээ анхаарлаа хандуул. Зөв амралт, эерэг сэтгэгдэл нь таны эрч хүчээ нөхөн авахад сайн нөлөө үзүүлнэ.

Нум: Долоо хоногийн эхээр хуурмаг хандлага, тодорхойгүй байдал илэрнэ. Ажил хэргийн шийдвэр гаргахдаа эргэлзээтэй бодол их байх тул хянамгай бай. Хэрүүл тэмцэлтэй тулгарч болзошгүй тул ярих зүйлээ эхлээд сайн бод. Болгоомжгүй байдлаас болоод зарим харилцаа тасарна. Ихэнх хүмүүс хувийн амьдралынхаа нөхцөлөө сайжруулах талаар амжилттай алхам хийж чадна. Харин долоо хоногийн дундуур зорилгодоо хүрэхийн тулд тодорхой хөтөлбөр боловсруул. Сайтар боловсруулсан төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулж эхэл. Бусдыг сайн сонсож, эргэн тойрондоо болж байгаа үйл явдлыг мэдрэхийг хичээ. Залуу нумынхан ахмад хүмүүсийн зөвлөгөөг дагаарай. Санхүүгийн хувьд амжилт олно. Мөнгөн урсгалаа сайн хянавал ашигтай байх боломж гарна. Гэнэтийн их зардал гарахгүй байхад анхаар. Баярласан талархсан хүмүүсийн сэтгэгдэл таныг сэтгэл хангалуун болгоно. Хувийн амьдралаа өөрчлөхийг хүсэж буй хүмүүс харилцаагаа өргөтгөхөд сайн анхаар.

Матар: Долоо хоногийн эхээр од эрхсийн чиг хандлага бага зэрэг тодорхойгүй байна. Ямар нэг асуудлыг шийдвэрлэх гэж яарах хэрэггүй байх. Таныг ажил хэргийн уулзалт хүлээж байна. Таны тусламж дэмжлэгийг үгүйлж байгаа хүмүүсийг анхаарч байхыг зөвлөе. Хайр дурлалын харилцаанд ээдрээ гарах ч бусдыг уучлах сэтгэлийн хат бүх зүйлийг хэвийн болгоно. Ганц бие хүмүүс хэн нэгэнд сэтгэл ихээр татагдана. Гэхдээ шинэ амрагийн холбоо удаан үргэлжлэхгүй байж мэднэ. Зуны дэлгэр цагт сайхан амрах төлөвлөгөө гаргаарай. Ээлжийн амралтаа авах талаар бод. Оюун санаагаа цэгцлэхийн тулд амралтаа өвөрмөц байдлаар өнгөрүүлэх хэрэгтэй бололтой. Эргэлзээ төрүүлээд байгаа зүйлийн үндэс суурийг олж илрүүл. Хувийн зорилгоо биелүүлэхийн тулд аж ахуйн ажлаа эмх цэгцтэй болго. Гэнэтийн олзонд шунах хэрэггүй. Шургуу тэвчээртэй байж амжилтад хүрнэ. Сурсан мэдлэгээ улам гүнзгий эзэмшихэд цаг гаргаарай. Залуу хосууд гэр бүлээ батлуулах шийдвэр гаргаж магадгүй.

Хумх: Долоо хоногийн эхээр үл ойлголцол гарч ойр дотнын хүнтэйгээ зөрчилдөж магадгүй. Санхүүгийн эрсдэлд орох магадлал байгаа тул сэтгэл хөдлөлөөр үнэтэй худалдан авалт хийхийг өөртөө бүү зөвшөөр. Хэн нэгэн таныг үнэлж, урагшлах эрч хүч өгч магадгүй. Энэ үед танд таагүй ханддаг хүмүүсээс аль болох хол бай. Худал цуу яриа дэгдэх бололтой. Хийх алхмаа сайн тооцоол. Долоо хоногийн дундуур харин од эрхэс таныг идэвхтэй амьдралын хэмнэлд шилжих нь тааламжтай уе гэдгийг сануулж байна. Өөрийн хүсэл сонирхлыг хамгаалахад хүргэх гэнэтийн мэдээ ирж магадгүй. Өөртөө анхаарал тавихад цаг зарцуул. Чухал уулзалт хийх хүмүүс хэрэгтэй бичиг баримтад бүхий л анхаарлаа хандуул. Зарим сөрөг нөлөө ажлын байранд үл ойлголцол үүсгэх ба эв найрамдлыг сахих үүрэг танд ноогдох бололтой. Энэ үед хэнд хэзээ юу хэлэв гэдгээ мэдрэхийн тулд анхааралтай бай. Аливаа шудраг бус байдалтай нүүр тулбал аль болох тайван байж учир шалтгааныг олохыг хичээгээрэй. Хань ижил, найз нөхдийн сонголтыг хүндэтгэн үзэх чадвартай байна. Өөрийн үйлдлийг зөв гэдгийг нотлох гэж оролдох хэрэггүй.

Загас: Долоо хоногийн эхээр од эрхсийн тохиолоор ямар ч төрлийн хамтын ажиллагаа амжилттай болно. Бусдын сонирхлыг татах, ирээдүйтэй санхүүгийн төлөвлөгөө гарч ирнэ. Гэхдээ амжилтад яарах хэрэггүй. Тэвчээртэй бай. Таны биеэ авч явах байдлаас ажил хэрэг, мэргэжлийн ур чадварын хандлага зэрэг бүхэлдээ хамаарна. Идэвхтэй болон идэвхгүй хандлага зөрчилдөнө. Од эрхэс зөн билэг, далд мэдрэмжийг дэмжинэ. Танд дотоод ер бусын бодол санаа бий болно. Ямар нэг эргэлзээтэй байдалд орсон тохиолдолд зөн билгээ дагавал буруудахгүй бололтой. Харин долоо хоногийн сүүлээр зарим хүмүүс шалтгаангүй уйтгарлах магадлалтай. Элдэв хов жив болон үнэ цэнтэй мэдээллийг хооронд нь ялгахад хүндрэл гарна. Ажил хэрэгт эрх мэдлийн төлөө тэмцэл үүсэх магадлалтай. Санхүүгийн нөхцөл байдал гол шалтаг байж болзошгүй. Эвлэрэх оролдлого үр дүнгээ өгөх бол шаардлагатай үед бага зэрэг буулт хийхийг ичгэвтэр зүйл гэх бодох хэрэггүй. Биеийн эрүүл мэндээ анхаар. Ах дүү, найз нөхдөдөө санаа зовоосон асуудлаа хуваалц.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14