Хонь:Анхааралтай байхгүй бол илүү үйлдэл алдагдал авчрах магадлалтай. Энэ өдрийн нөлөө таны сэтгэл хөдлөлийг илүү түвшинд хүргэнэ. Биеэ барьж чадахгүй бол эргэн тойрныхоо хүмүүстэй муудалцах магадлалтай. Мөн таны биеэ авч явах байдлаас ажил хэрэг, мэргэжлийн ур чадварын хандлага зэрэг бүхэлдээ хамаарна.
Үхэр: Өнөөдөр үнэнч зан чанар тань өрсөлдөөнд ялагч болоход тусална. Бүтээлч сэтгэлгээ болон ёс зүйтэй байдал эерэг хандлагыг ихэсгэхэд нөлөөлнө. Ирээдүйн талаараа амлалт өгөхөд амархан байж магадгүй. Гэхдээ одоогийн бодит нөхцөл байдлаас хэт тасарсан үзэл санаа ч цухалзах хандлагатай байгааг анхаар. Хэрэв бүтэлгүйтвэл өөрийгөө ч өрөөлийг ч эвгүй байдалд оруулах магадлалтай.
Ихэр: Эрч хүч хүчтэй байх тул танд шинэ боломж бололцоо харагдана. Од эрхэс өвөрмөц сэдлийг бэлэглэж байна. Зарим бэрхшээлийг сөрж зогсоход хэцүү санагдах хэдий ч та өөрийн үүрэг хариуцлага, хүсэл мөрөөдлөө ухаалгаар тэнцвэржүүлж чадна. Нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаанд идэвхтэй оролцох бололтой. Зарим үйл ажиллагаанд аз турших гэж байгаа бол итгэл алдахгүй хүнтэй хамтрах хэрэгтэй.
Мэлхий: Энэ өдөр сэтгэл их догдлох бололтой. Өнөөдөр хувийн амьдралд чухал өөрчлөлт гарна. Ээдрээтэй холбоогоо таслах шаардлага гарч мэднэ. Ямар ч тохиолдолд та амьдралд тань тусалж байсан хүмүүсийг бүү март. Бусдыг харагдах байдлаар өнгөц дүгнэхээс зайлсхий.
Арслан: Хойшлуулсан ажил их байвал цаг завгүй байх болно. Өөрийн чадах хирээр төлөвлөгөө гарган, ажлыг цагт нь хийж гүйцэтгэхийг хичээ. Ажлуудаа чухлаас нь эхлэн ангилж эрэмбэл. Ачаалал ихтэй ч амарч зугаацах цаг гарга. Орой унтахынхаа өмнө сэтгэлээ тайвшруулах зүйл хийх хэрэгтэй.
Охин: Амьдралын эрч хүч өндөр байна. Ажил хэргээ ахиулахад туслах шинэ боломж гарна. Бусдын санаа бодол болон бизнесийн түншүүдийнхээ ажил хэрэгч чанаруудыг хүндэтгэж чадсан тохиолдолд бүрэн амжилтад хүрнэ. Зарим хүмүүс нөлөө бүхий хамтрагчтай болж магадгүй. Бизнестэй холбоотой шийдвэр гаргахад мэргэжлийн хүний зөвлөгөөг бодож байж шийдвэр гаргаарай.
Жинлүүр: Энэ өдөр завгүй байна. Анхаарал төвлөрөл шаардсан ажил хэргээс илүү аз мэдсэн эрсдэлтэй байдалд татагдана. Уран сэтгэмж өсөж, бодит байдлаас таныг тусгаарлах болно. Чухал уулзалт, ярилцлагаа хойшлуулах нь ухаалаг хэрэг юм. Яарсан хурдан шийдвэр гаргах гэсний хэрэггүй.
Хилэнц: Шинэ үзэл бодол болон өвөрмөц хандлага зонхилно. Урлагийн хүмүүсийн онгод орно. Ихэнх хүмүүсийн ой санамж сайжирч, идэвх зүтгэлтэй ажиллана. Аар саар асуудалд санаа зовох нь чухал биш гэдгийг ойлгоно. Өөртөө итгэлтэй болно. Зарим хүмүүс олдсон боломжийг ашиглан амьдралаас баяр баясгалан мэдэрнэ. Хайртай хүмүүст тань тусламж хэрэгтэй бол өөрийн боломжтой бүхнийг хий. Хүнд хөрөнгө мөнгөнөөс илүү сэтгэлийн дэм хэрэгтэй байдаг гэдгийг санаарай.
Нум: Хуурмаг хандлага, тодорхойгүй байдал илэрнэ. Ажил хэргийн шийдвэр гаргахдаа эргэлзээтэй бодол их байх тул хянамгай бай. Өнөөдөр бодит байдал, уран зохиомж хоёрын ялгааг олоход хэцүү байх болно. Таны сэтгэл санааны байдал эрүүл мэндэд муугаар нөлөөлж болох тул тайван, бодлоготой байхыг хичээ. Хэрүүл тэмцэлтэй тулгарч болзошгүй тул ярих зүйлээ эхлээд сайн бод. Бусдын үгээр хэрүүл маргаан хийхээс зайлсхий.
Матар: Таныг ажил хэргийн уулзалт хүлээж байна. Таны тусламж дэмжлэгийг үгүйлж байгаа хүмүүсийг анхаарч байхыг зөвлөе. Бүтээлч ажил хийх нь таны өсөн дэвжихэд сайн нөлөөтэй. Хайр дурлалын харилцаанд ээдрээ гарах ч бусдыг уучлах сэтгэлийн хат бүх зүйлийг хэвийн болгоно. Худал үг, хоосон хов живийг төдийлөн анхаарах хэрэггүй.
Хумх: Сонирхолтой санагдах арга хэмжээнд оролцох боломж гарах ч аз туршсан зүйлд болгоомжтой ханд. Та урам зоригтой байх боловч хэт их сэтгэл хөдлөлд автвал өөртөө саад авчирна. Зөрчилтэй нөхцөл байдал үүсэж байна. Гэхдээ аль болох сэтгэл хангалуун байхыг хичээ. Хэн нэгэн таныг үнэлж, урагшлах эрч хүч өгч магадгүй.
Загас: Эрч хүчтэй байх тул аливаа үйл ажиллагаа эерэг үр дүн өгнө. Гэхдээ таны урам зориг сайн байгаа ч гэсэн аливааг хэтрүүлбэл алдаа гарч магадгүй гэдгийг бүү мартаарай. Гайхалтай санаагаа дотроо хадгалж үлдээ. Засвар шинэчлэлийг үе шаттайгаар хянамгай хийх нь зүйтэй. Та ойр дотнын хүмүүстэйгээ баярт оролцож, цагийг хөгжилтэй өнгөрөөнө. Хэрэв та гэртээ өөрчлөлт оруулж байгаа бол хэтрүүлэх хэрэггүй.Анхааралтай байхгүй бол илүү үйлдэл алдагдал авчрах магадлалтай. Энэ өдрийн нөлөө таны сэтгэл хөдлөлийг илүү түвшинд хүргэнэ. Биеэ барьж чадахгүй бол эргэн тойрныхоо хүмүүстэй муудалцах магадлалтай. Мөн таны биеэ авч явах байдлаас ажил хэрэг, мэргэжлийн ур чадварын хандлага зэрэг бүхэлдээ хамаарна.